← Бүх нийтлэл

Маркетингийн төлөвлөгөө боловсруулах 7 алхам

Амжилттай маркетингийн төлөвлөгөө боловсруулах 7 алхамт аргачлал, үнэгүй Excel загварыг эндээс татаж аваарай.

Маркетингийн төлөвлөгөө боловсруулах 7 алхам — Webhiine блог

МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ВЭ — Амжилттай маркетингийн төлөвлөгөө нь тодорхой үе шатуудаас бүрддэг. Эхлээд зорилтот хэрэглэгчээ тодорхойлж, өрсөлдөгчдөө судална. Дараа нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ ялгарлыг тодорхойлж, хэмжигдэхүйц зорилго, зорилтууд тавина. Үүнийгээ 7P маркетингийн иж бүрдлээр хөгжүүлж, бодит төсөв гарган, эцэст нь үр дүнгээ хэрхэн хэмжих аргачлалаа боловсруулснаар бүрэн төгс төлөвлөгөө бий болно. Webhiine агентлаг нь эдгээр алхмыг практикт хэрэгжүүлэхэд тань туслах баялаг туршлагатай.

Маркетингийн төлөвлөгөө

Маркетинг бол аливаа бизнесийн чухал хэсэг. Маркетингийн төлөвлөгөө нь Компаниуд зорилтот хэрэглэгчдэдээ хүрч, борлуулалтыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Сайн төлөвлөсөн маркетингийн стратеги нь бизнесийн амжилтад чухал нөлөө үзүүлж чадна.

Гэвч маркетингийн төлөвлөгөө боловсруулах нь амар ажил бишээ. Дараах заавар нь өрсөлдөгчдөөсөө илүү гарахад туслах цогц маркетингийн төлөвлөгөөг бий болгоход шаардлагатай арга хэрэгсэл, мэдлэгийг багтаасан болно.

Маркетингийн төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө, кампанит ажлын төлөвлөгөөний ялгаа

Эдгээр нэр томьёог заримдаа ижил утгатай мэт ашиглах нь бий. Гэвч тус бүр өөрийн гэсэн тодорхой зорилго, хамрах хүрээ, цаг хугацаатай байдаг. Маркетингийн төлөвлөгөө нь компанийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн маркетингийн үйл ажиллагааг тодорхойлдог бол бизнес төлөвлөгөө нь санхүү, үйл ажиллагаа, хүний нөөц зэрэг байгууллагын бүх талыг хамардаг. Маркетингийн төлөвлөгөөний олон улсын тодорхойлолт нь түүнийг бизнес төлөвлөгөөний нэг хэсэг гэж үздэг.

Шинж чанарМаркетингийн төлөвлөгөөБизнес төлөвлөгөөКампанит ажлын төлөвлөгөө
Юу хамардагЗорилтот зах зээл, маркетингийн зорилго, стратеги, 7P, төсөв, хэмжүүрүүд.Байгууллагын бүх тал: санхүү, үйл ажиллагаа, маркетинг, хүний нөөц.Тодорхой нэг зорилгод чиглэсэн (ж.нь: бүтээгдэхүүний нээлт) суваг, мессеж, хугацаа.
ХугацааИхэвчлэн 1 жил.Ихэвчлэн 3-5 жил.Хэдэн долоо хоногоос хэдэн сар.
Хэн боловсруулдагМаркетингийн баг, менежер.Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага.Маркетингийн баг, кампанит ажлын менежер.
ЗорилгоБорлуулалтыг нэмэгдүүлэх, брэндийн танигдсан байдлыг өсгөх, лийд цуглуулах.Хөрөнгө оруулалт татах, байгууллагын ерөнхий чиглэлийг тодорхойлох.Тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг богино хугацаанд өсгөх.
ЖишээКомпанийн 2026 оны дижитал маркетингийн төлөвлөгөө.Шинэ технологийн стартапын бизнес төлөвлөгөө.Хар баасан гарагийн хямдралын кампанит ажлын төлөвлөгөө.

1. Зорилтот хэрэглэгчээ тодорхойл

Зорилтот хэрэглэгчээ тодорхойлох судалгааны зураг


Маркетингийн төлөвлөгөө гаргах эхний алхам бол зорилтот хэрэглэгчээ тодорхойлох явдал юм. Энэ нь таны үйлчлүүлэгчид юу хүсч, юу хэрэгтэй байгааг ойлгоход тусална.

Зорилтот хэрэглэгчээ тодорхойлохын тулд нас, хүйс, орлого, боловсролын түвшин гэх мэт хүн ам зүйн байдлыг анхаарч үзээрэй. Үүний тулд Персона судалгаанаас эхлээд төрөл бүрийн судалгааны арга хэрэгслүүд таньд туслах болно.

Та мөн тэдний сонирхол, зан үйл, хэв маяг, эмзэг цэгүүд юу болох дээр анхаараарай. Зорилтот хэрэглэгчийнхээ талаар тодорхой ойлголттой болсны дараа та маркетингаа тэдний хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлэн тохируулах боломжтой.

2. Өрсөлдөгчдийн судалгаа хий

Өрсөлдөгчдөөсөө илүү гарахын тулд тэд юу хийж байгааг, тэднээс юугаараа ялгаатай болохыг ойлгох хэрэгтэй. Тэдний вэбсайт, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сурталчилгааны үзүүлэлт зэрэг маркетингийн стратегийг хараарай.

Тэдэнд юу нь сайн, юу нь болохгүй байгааг анхаарч шинжлэх хэрэгтэй. Тэдний давуу болон сул талуудыг анхаарч, энэ мэдээллийг ашиглан зах зээлд гарахад тань туслах төлөвлөгөө боловсруулаарай.

Өрсөлдөгчийн судалгаа хийх онлайн сайт:

3. Бүтээгдэхүүний ялгарал тодорхойлох

Та өрсөлдөгчдөөсөө юугаараа ялгарах вэ? Таны өвөрмөц борлуулалтын арга барил эсвэл содон болгож буй зүйл чинь юу вэ? Бүтээгдэхүүний ялгарал таны бизнесийг өвөрмөц болгож, салбартаа бусдаас ялгарах боломжийг байнга сануулна. Энэхүү ялгарлаа тодорхойлсны дараа танай брэндийн бүх маркетингийн суваг, контент, сурталчилгаан дээр тууштай, нэгдмэл байдлаар илэрхийлэх нь амжилтад хүрэх гол түлхүүр юм.

Энэ нь өвөрмөц бүтээгдэхүүн, үйлчилгээнээс эхлээд харилцагчийн үйлчилгээний тодорхой арга барил гээд юу ч байж болно. Маркетингийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа үүн дээр анхаарлаа төвлөрүүлж, маркетингийн бүх компанит ажилдаа онцлон харуулаарай.

4. Маркетингийн зорилго, зорилтуудыг тодорхойлох

Та зорилтот хэрэглэгч, өрсөлдөгч, бүтээгдэхүүний талаар тодорхой ойлголттой болмогц маркетингийн зорилго, зорилтоо тодорхойлох цаг болжээ. Эдгээр нь таны бизнесийн ерөнхий зорилгод нийцэж, тодорхой, хэмжигдэхүйц, хүрч болохуйц байх ёстой.

Жишээлбэл, хэрэв таны зорилго брэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх бол таны зорилго бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тодорхой тооны дагагчтай болох эсвэл тодорхой тооны вэбсайтын хандалттай болох явдал юм.

Фэйсбүүк, Инстаграм хөгжүүлэх аргууд

Вэбсайт хөгжүүлэх аргууд

5. Маркетингийн 7P хөгжүүл

Маркетингийн 7P [Product, Price, Promotion, Place, + People, Process, Physical evidence] гэдэг нь бүтээгдэхүүн, үнэ, урамшуулал, байршил, + хүмүүс, процесс, өнгө төрх гэсэн маркетингийн 7P-д хуваагдаг. Эдгээр элементүүд нь танд маркетингийн цогц төлөвлөгөө гаргахад тусална. Маркетингийн 7P боловсруулахдаа дараахь зүйлийг анхаарч үзээрэй.

Маркетингийн 7P хольцын диаграм

Сурталчилгааны суваг сонгох нь

Хамгийн гол нь зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх хамгийн үр дүнтэй сувгуудыг сонгох явдал юм. Үүнд Аутбаунд суваг:

Инбаунд Суваг:


Төсөв үүсгэх

Төсөв гаргах нь маркетингийн төлөвлөгөө боловсруулах чухал алхмын нэг юм. Энэ нь маркетингийн ажилд хэр их мөнгө зарцуулах, нөөцөө хаана хуваарилах боломжтойг тодорхойлоход тусална. Төсөв зохиохдоо бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сурталчилгаа, сургалт зэрэг маркетингийн бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг анхаарч үзээрэй.

Маркетингийн төсөв нь тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ашгийн түвшнээс хамаарч ихээхэн өөр байж болох ба энэ тухай багийн удирдлагатай зөвлөлдөн шийдвэрлэнэ.

Үр дүнгээ хэмжих

Маркетингийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлсний дараа үр дүнгээ хэмжих нь чухал. Энэ нь юу сайн ажиллаж, юуг сайжруулах шаардлагатайг тодорхойлоход тусална. Сошиал маркетингийн үр дүнг хэмжих KPI нийтлэлийг тусад нь судлаарай

Амжилтаа хянахын тулд вэбсайтын урсгал, нийгмийн цахим сүлжээний оролцоо, борлуулалтын үр дүн зэрэг хэмжүүрүүдийг ашиглаарай. Үр дүнгээ тогтмол хянаж, дүн шинжилгээ хийх нь маркетингийн стратегийн талаар мэдээлэлтэй шийдвэр гаргахад тусална.

Маркетингийн үр дүнг хэмжих дата аналитикийн диаграм

Маркетингийн үр дүнг хэмжих платформууд

Дүгнэлт

Маркетингийн төлөвлөгөө боловсруулах 7 алхамт аргачлал нь таны бизнесийг зорилтот хэрэглэгчтэйгээ холбож, өрсөлдөгчдөөсөө ялгаран, тодорхой зорилгод хүрэх бат бөх суурийг тавьж өгдөг. Энэхүү төлөвлөгөө нь таны маркетингийн багт нэгдсэн чиглэл өгч, төсвийг үр ашигтай зарцуулахад тусална. 2026 онд болон цаашид хиймэл оюун (AI) хэрэгслүүд нь контент болон зар сурталчилгаа бэлтгэхэд түлхүү ашиглагдаж, cookie-гүй эринд first-party data буюу хэрэглэгчийн шууд өгөгдөл улам чухал болно. Жилийн эцсийн үнэлгээнээс илүү тасралтгүй хэмжилт хийх нь амжилтын үндэс байх болно. Хэрэв таны зорилго зөвхөн олон нийтийн сүлжээнд төвлөрч байвал сошиал медиад чиглэсэн тусгай маркетингийн төлөвлөгөө боловсруулах нь илүү үр дүнтэй байж болно.

Хэрэв танай байгууллагад эдгээр бүх алхмыг нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэх цаг хугацаа, мэргэжлийн хүний нөөц дутмаг байвал мэргэжлийн агентлагт хандах нь зөв шийдэл байдаг. Ингэснээр танай баг үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх боломжтой болно. Энэ тохиолдолд сошиал медиа маркетингийн чиглэлээр мэргэшсэн агентлагтай хамтран ажиллах нь цаг хэмнэсэн, үр дүнтэй сонголт юм.

Түгээмэл асуулт, хариулт (FAQ)

Маркетингийн төлөвлөгөөний бие даалтыг хэрхэн бүтэцлэх вэ?
Оюутны бие даалт, эссэ бичихэд энэхүү нийтлэлд дурдсан 7 алхмын бүтцийг ашиглах нь хамгийн оновчтой. Удиртгал хэсэгт товч хураангуй (executive summary) болон SWOT шинжилгээ нэмж оруулж болно. Алхам бүрийг тухайн сонгосон компани эсвэл кейс дээрээ буулган, онолын ойлголтыг практик жишээгээр баяжуулаарай. Энэ нь таны ажлыг илүү бодитой, цэгцтэй харагдуулах болно.
Маркетингийн төлөвлөгөөний бэлэн PDF загвар байдаг уу?
Бид одоогоор тусгайлан татаж авах PDF загвар бэлтгээгүй. Гэхдээ энэхүү нийтлэлийн эхэнд та дээрх 7 алхмын дагуу өөрийн мэдээллийг шууд бөглөх боломжтой, үнэгүй Microsoft Excel загварыг татаж авах боломжтой. Энэхүү загвар нь таны төлөвлөгөөг илүү эмх цэгцтэй боловсруулахад тусална.
"Маркетинг план" гэдэг нь "маркетингийн төлөвлөгөө"-тэй ижил үг үү?
Тийм, энэ хоёр нь ижил утгатай ойлголт юм. "Маркетинг план" гэдэг нь англи хэлний "Marketing Plan" гэсэн үгийг шууд галиглан хэрэглэж буй хэлбэр бөгөөд мэргэжлийн хүрээнд болон яриан хэлэнд өргөн хэрэглэгддэг. Албан ёсны нэршил нь "маркетингийн төлөвлөгөө" юм.
Маркетингийн төлөвлөгөө хэдэн жилийн хугацааг хамрах ёстой вэ?
Ихэнх тохиолдолд маркетингийн төлөвлөгөөг нэг жилийн хугацаатай боловсруулдаг. Учир нь зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчийн зан төлөв хурдацтай өөрчлөгддөг. Жилийн төлөвлөгөөг улирал бүр эргэн харж, шаардлагатай тохируулга хийж явахыг зөвлөдөг.
Маркетингийн төлөвлөгөөгөө хэр олон удаа шинэчлэх шаардлагатай вэ?
Хамгийн оновчтой арга бол улирал тутамд төлөвлөгөөнийхөө явцыг хянаж, үр дүнгээ үнэлэх явдал юм. Харин жил бүр зах зээлийн шинэ чиг хандлага, бизнесийн зорилгодоо нийцүүлэн төлөвлөгөөгөө бүрэн шинэчилж байх нь зүйтэй. Мөн өрсөлдөгчийн томоохон үйлдэл, эдийн засгийн огцом өөрчлөлт гарсан тохиолдолд нэн даруй шинэчлэх шаардлагатай.
Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд