Сайн маркетинг гэж юу вэ?
Хамгийн сайн маркетинг бол зорилтод хэрэглэгчдэд шийдлээ танилцуулж ойлгуулах чадвар гэж хэлнэ. Үүний тулд л бид сошиал медиа, вэбсайт, инбаунд, аутбаунд аргуудыг ашигладаг биш гэж үү?
Хэрэглэгч бидний тавьж буй бүтээгдэхүүн үйлчилгээг шийдэл гэж хүлээж авахыг л сайн маркетинг гэж хэлнэ.
Тэгвэл энэ удаад бид Шүдний эмнэлэгийн кейс дээр хэрхэн амжилттай ажиллаж Гүүглэ хайлтын системд байршуулсан тухай нууцаасаа дэлгэх болно. Мэдээж сошиал сувгуудын хэрхэн хөгжүүлдэг тухай мэдлэг өмнө хуваалцсан тул дарж ороод тусгайлан танилцаж болно.
SEO-ийн үр дүнтэй стратеги, арга техникийг хэрэгжүүлснээр Prodent гайхалтай үр дүнд хүрч, сар бүр 5850+ хандалт зөвхөн Гүүглэ хайлтаар авч байх болсон байна.
Бид шүдний эмнэлэгийн үйлчилгээтэй холбоотой маш олон сэдвээр нийтлэл мэдээ бэлтгэж хэрэглэгчийн хайж буй үгүүдэд тохируулан оновчлол хийж өгсөн. Шүдний аппарат, буйл эмчлэх арга, шүдний эмчийн зөвлөгөө гээд 1000+ түлхүүр үгсээр хайлт хийвэл Prodent эмнэлэгийн вэбсайт мэдээлэл гарч ирэх болно.
Үр дүн:
- Хэрэглэгч Гүүглэ дээр хайлт хийх бүрт Вэбсайтийн мэдээлэл тогтмол гарч ирэх ба зорилтод хэрэглэгчтэйгээ тогтмол уулзах гүүр болж өгч байна.
- Фэйсбүүк, Интаграм сошиал медиа контент богино настай байдаг бол Вэбсайт мэдээлэл олон жилийн бараг насан туршид байх болно.
- Орж ирж буй хандалт бүрийг зөвхөн борлуулалт болгоход анхаарах шаардлагатай ба онлайн орчинд хэрэглэгчийн урсгалыг тасралтгүй татах болно.
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
Анхны хандалт ямар байсан бэ?
Ашигласан стратегиудыг судлахын өмнө Prodent хуудас Гүүглэд хайлтад бүртгэлгүй 10 гаруй хуудас мэдээлэлтэй байв.
Тиймээс бид вэбсайтын үзэгдэх орчин хязгаарлагдмал байсныг сайжруулан органик хандалтыг улам бүр сайжруулахад анхааран ажилласан. Үүний тулд дараах алхамуудыг хийсэн.
Түлхүүр үгийн цогц судалгаа
Аливаа амжилттай SEO кампанит ажлын үндэс нь түлхүүр үгийн судалгаанд оршдог. Webhiine.com нь Prodent сайтын онцлогт тохирсон, ачаалал ихтэй, хамааралтай түлхүүр үгсийг тодорхойлохын тулд өргөн хүрээний судалгаа хийсэн.
Төрөл бүрийн түлхүүр үг судалгааны хэрэгслийг ашиглан өрсөлдөгчийн стратегид дүн шинжилгээ хийснээр зорилтот түлхүүр үгсийн иж бүрэн жагсаалтыг гаргасан.
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
Хуудасны оновчлол
Зорилтот түлхүүр үгсийг тодорхойлсны дараа Webhiine.com хуудасны оновчлолын стратегийн техникийг хэрэгжүүлсэн. Үүнд мета шошго, гарчиг, тайлбар, толгой хэсэг, агуулгыг оновчтой болгох шаардлагатай байв.
Хайлтын системийн алгоритм болон хэрэглэгчийн зорилгыг хангасан, сэтгэл татам, түлхүүр үгээр баялаг контент бүтээхэд гол анхаарлаа хандуулсан. Нэмж дурдахад, түргэн Гүүглэд бүртгэгдэх чадвар болон хэрэглэгчийн туршлагыг сайжруулахын тулд дотоод холбоос болон сайтын бүтцийг сайжруулсан.
Агуулгын маркетинг ба холбоосыг бий болгох
Webhiine.com нь вэбсайтын зэрэглэлийг нэмэгдүүлэхэд чанартай контент болон буцах холбоосын хүчийг түлхүү ашигласан. Шүдтэй холбоотой мэдээлэл, сонирхол татахуйц контентыг бий болгох, сурталчлах зорилгоор агуулгын маркетингийн стратегийг боловсруулсан.
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
Техникийн SEO сайжруулалт
Webhiine.com нь вэбсайтын гүйцэтгэл, зэрэглэлд нөлөөлдөг техникийн SEO хүчин зүйлсийг анхаарч үзсэн. Сайтын хурдыг оновчтой болгох, гар утсанд ээлтэй байдал, HTTPS-ийн хэрэгжилт, XML сайтын зураг үүсгэх, үүссэн алдааг засах зэрэг нь техникийн сайжруулалтуудын хийсэн.
Эдгээр асуудлуудыг сайжруулснаар вэб сайт хайлтын системд илүү ээлтэй, хэрэглэгчдэд ээлтэй болж, улмаар зэрэглэл сайжирсан. Мөн маш олон түлхүүр үгс дээр эрэмблэгдэж эхэлсэн.
Local SEO оновчтой болгох
Гүүглэ хайлтад байршлаа оруулаагүй байсныг бүртгүүлж өгснөөр Гүүглэ байршлаар давхар илэрцээр гаргаж ирдэг болгосон.
Тасралтгүй хяналт, тогтмол сайжруулалт
SEO бол тасралтгүй үргэлжлэх үйл явц гэдгийг ойлгоорой. Вэб сайтын гүйцэтгэл, түлхүүр үгийн зэрэглэл, хэрэглэгчийн зан төлөвт тогтмол хяналт шинжилгээ хийж түүнд тохирсон өөрчлөлтийг хийдэг.
Аналитик хэрэгслүүд болон хэрэглэгчийн санал хүсэлтийг ашигласнаар SEO стратегид шаардлагатай сайжруулалтыг хийсэн. Энэхүү тогтмол сайжруулалт нь Google-ийн хандалтын тогтвортой өсөлтийг бий болгож байна.
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
Үр дүн:
Дээр дурдсан SEO стратегиудыг хичээнгүйлэн хэрэгжүүлснээр Продент эмнэлэгийн вэбсайт гайхалтай үр дүнд хүрсэн.
- Гурван сарын дотор Google-ийн органик хандалтыг 1089% хувиар нэмэгдүүлсэн.
- Зорилтот түлхүүр үгсийн түлхүүр үгсийн зэрэглэлийг мэдэгдэхүйц сайжруулсан.
- Хайлтын системийн үр дүнгийн харагдах байдал сайжирч, брэндийн нэр хүнд нэмэгдэхэд тусласан.
Бусад Кейс хөгжүүлсэн сайтууд
- Вэб сайт хөгжүүлэх аргачлал, хандалтыг +473% өсгөсөн жишээ “mmarket.mn” кэйс
- Kidstoy.mn хөгжүүлсэн Кейс туршлага 50к+ хандалт /сар бүр/
- Аялалын Компаны вэбсайт хандалт өсгөсөн турлшага +429%