← Бүх нийтлэл

Түлхүүр үг гэж юу вэ? Keyword Research for Google SEO

Хайлтын системийн оновчлол хийж буй тохиолдолд түлхүүр үгийн судалгаа нэг номерийн чухал ач холбогдолтой. Ямар түлхүүр үгэн дээр оновчлохоо

Түлхүүр үг гэж юу вэ? Keyword Research for Google SEO — Webhiine блог

Түлхүүр үг гэж юу вэ? Хэрхэн олох вэ?

Хайлтын системийн оновчлол хийж буй тохиолдолд түлхүүр үгийн судалгаа нэг номерийн чухал ач холбогдолтой. Ямар түлхүүр үгэн дээр оновчлохоо мэдэхгүй бол үр дүнгээ хэмжих боломжгүй шүү дээ.

Өөрөөр хэлбэл Таны Вэбсайт “Онлайн тасалбар” гэдэг үгээр Гүүглэ дээр эрэмблэгдэхийг хүсэж байна гэж бодоё. Харин энэхүү түлхүүр үгийг хүмүүс

Гүүглэ Хайлтын систем Оновчлол

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

зэргээр хэрэглэгч ямар түлхүүр үгээр хайлт хийдгийг судлах нь чухал юм. Таны бизнест мөнгө болох түлхүүр үг байхад таны бизнесийг таниулах ч түлхүүр үгүүд бий. Түлхүүр үг болгон өөрийн гэсэн онцлогтой.

Түлхүүр үгс олох аргууд

1. Гүүглэ хайлт ашиглах:

Энэ бол хамгийн энгийн арга юм. Та Гүүглийн хайлт дээр үгээ бүтэн бичээд зай аваад үзээрэй. Тэгвэл Гүүглэ таньд автоматаар түлхүүр үгнүүдийг хамгийн их хайлттайгаас бага руу жагссан байдалтай үзүүлдэг.

Мөн хайлт хийсний дараа тухайн түлхүүр үгтэй холбоотой асуултуудыг гаргаж ирдэг. Энэ нь хүмүүс Гүүглэ дээрээс ихэвчлэн хайгддаг асуултууд юм. Түүнээс гадна хайлт хийсний дараа Гүүглийг хуудасны хамгийн доод хэсгийг үзвэл тухайн хайлттай холбоотой хүмүүсийн ихээхэн хайдаг үгсийг танд харуулдаг.

2. Гүүглэ Трэнд ашиглах

Гүүглэ Трэнд ашиглах – Энэ нь Гүүглээс бидэнд санал болгож буй трэнд үгсийн цахим номын сан юм. Тухайн цаг үед шинээр хит болон гарч ирж буй үгс болон нийтлэг өргөн хэрэглээний түлхүүр үгсийг эндээс хараад мэдэж болно.

3. Бусад Төлбөрт Платформууд:

Эдгээр платформууд төлбөрийн хувьд янз бүр байхаас гадна гаргаж ирж буй мэдээллийн үнэн зөв эсэх нь ялгаатай байдаг. Миний мэдэх хамгийн сайн түлхүүр үгс хайх платформ, вэбсайтуудыг доор бичээд үлдээе.

Эдгээр платформууд таньд цоо шинэ үүд хаалгыг нээж өгөх болно. Ганц түлхүүр үгс санал болгоод зогсохгүй SEO шаардлагатай бусад багажийг ч бас санал болгох болно.

Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд