B2B маркетинг гэдэг нь Business to Business гэсэн утгатай. Бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэрэглэгч руу бус албан байгууллага бусад бизнесс рүү чиглэсэн байдаг. Таны бизнес энэ төрөл лүү чиглэсэн бол анхааралтай уншаарай.

Дэлхий дээр B2B маркетинг эргээд найз, нөхөд дотно хүмүүсээсээ асууж шийдвэр гаргадаг байдал сүүлийн жилүүдэд илүүтэй харагдах болсон. Хэдий тийм боловч дараах 10 төрлийн стратеги B2B маркетинг хэрэгжүүлэх чухал суурь болж чадна.

B2B маркетингийн жишээ

B2B маркетинг хэрэгжүүлэх гурван гол суурь ойлголт

  • Ногоон өнгө нь анхаарал татах
  • Улбар шар өнгө нь харилцаа үүсгэх
  • Цэнхэр өнгө нь үйлчлүүлэгч болгон хувиргах шатлалыг харуулав.

Анхаарал татах шат

Энэ шатанд таны бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож болохуйц хэрэглэгчдийг хэлнэ. Тэдэнд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар оршин байдгийг дөнгөж ойлгуулж эхлэх ба энэ шатнаас эхлэн тэдэнтэй харилцаа үүсгэх боломж нээгдэж эхлэнэ.

Жишээ нь арга хэмжээ, эвэнт дээр таны бизнесийг сонирхож буй хүмүүс, эсвэл таны бүтээгдэхүүн үйлчилгээг онлайн дээр уншиж танилцаж буй уншигч нар гэх мэт. Энэ шатны гол зорилго бол бизнесээ илүү олон хүнд таниулах, тэдэнтэй холбоо тогтоох юм.

Харилцаа үүсгэх шат

Боломжит худалдан авагчтай харилцаа үүсгэх шат юм. Энэ шатанд тэд таны бизнестэй холбоотой асуултуудыг мэдэхийг хүснэ. Таны Санал болгож буй үйлчилгээг судалж суралцах үйл явц юм. Энэ үе шатанд харилцагтай тогтвортой удаан хугацааны харилцаа үүсдэг. Амжилттай бизнесээ таниулж чадвал таны үйлчлүүлэгч болох болно.

Үйлчлүүлэгч болох шат

Таны бизнесийн үйлчилгээг авахаар гараа өргөх үе шат юм. Энэ үе шатанд та хамтран ажиллах бэлтгэлээ сайтар хийх хэрэгтэй. Үйлчилгээ үзүүлэх байгууллагын бизнесийг сайтар судалж сэтгэл ханамжийг өндөр байлгах хэрэгтэй. Учир нь өмнө нь хэлсэнчлэн сүүлийн үеийн дэлхийн трэнд худалдан авалтын хандлага эргээд найз нөхөд, дотны хүмүүс рүү асуух байдал руу шилжиж байгаа.

B2B маркетинг хийх 10 чухал стратеги

1. Хайлт

маркетингийн судалгаа

Онлайн орчин дах хамгийн үр дүнтэй маркетинг арга барил бол хайлт юм. Хүн хэрэгтэй мэдээллээ олохын тулд хамгийн түрүүнд хайлтын систем ашигладаг. Гүүглэ, Фэйсбүүк, Инстаграм юу ч байж болно. Гол нь таны бизнес хайлтаар гарч ирж байна уу?

2. Бизнестээ мэргэших

Мэдээж та бизнестээ мэргэжлийн байх нь дамжиггүй. Миний хэлэх гээд байгаа санаа бол илүү мэргэжлийн агуулгатай контент, видиогоо бэлтгэж, онлайн орчинд таны бэлтгэсэн мэргэжлийн контент хаа саагүй олдох боломжоор хангах юм. Хүмүүс таны бизнесийг ямар үгээр олж болохыг судалж түүнд тааруулан мэргэжлийн агуулгатай контентууд бэлтгээрэй.

3. Сайн чанарын Вэбсайт

Вэбсайтыг танилцуулга төдий хийдэг байгууллага маш олон. Гэхдээ вэбсайт зөвхөн танилцуулга байх албагүй. Яг эсрэгээрээ дижитал маркетингийн цоо шинэ суваг болгон ашиглаарай. Вэбсайттай хүнд нээгдэх 4 алтан боломж байдаг. Нэмээд Гүүглэ хайлтын систем дээр вэбсайтын илэрц хамгийн их байдаг.

Вэбсайтын дизайн чухал ач холбогдолтой. Өнгө, загварын шийдэл, газардах хуудас, CTA нь энгийн зочилж орж ирсэн уншигчийг таны үйлчлүүлэгч болгон хувиргах чадалтай.

Вэбсайтын гар утаснаас харагдах байдал тун чухал. Учир нь вэсайтруу хандагчдын 50-60% нь гар утаснаас ханддаг. Нэмээд гар утаснаас таны вэбсайтыг унших хурд тун чухал. Уншигч таны вэбсайт руу нэвтэрч чадахгүй 2-3 секунд хүлээхэд та боломжит хэрэглэгчээ автоматаар алдах болно.

4. Хайлтын системийн оновчлол

Google SEO буюу хайлтын системийн оновчлол тусламжтай вэбсайтаа Гүүглийн хуудасны эхний нүүрэнд гаргах боломжтой. Эхний нүүрэнд байгаа вэбсайтууд өндөр хэмжээний хандалтыг тогтмол авч байдаг.

Түүгээр зогсохгүй таны вэбсайт руу хандсан уншигч нар луу дахин чиглүүлсэн сурталчилгаа хийвэл эргээд таны үйлчилгээг сонгож үйлчлүүлэгч болоход бэлэн байдаг. Google SEO гэж юу вэ? бичсэн нийтлэлээс илүү дэлгэрэнгүй олж мэдээрэй.

Маркетинг үйлчилгээ

Дижитал маркетинг Вэбсайт хосолсон үйлчилгээ авах

5. Сошиал Медиа

Сошиал ертөнц дэх цар хүрээ өдрөөс өдөрт тэлж байна. Facebook, Instagram, Linkedin, Tik Tok, Twitter гээд бичвэл урт цуваа болно. Гол нь таны хэрэглэгч аль сувгийг илүү ашиглаж байгааг анзаарч тэдний сувгаар харилцах явдал юм. Сошиал медиа маркетинг хийх вэ? асуултыг дэлгэрүүлж орж үзээрэй.

6. Дижитал Сурталчилгаа

Сошиал Апп-уудын нууц ил болсон. Тэд нөлөөлөгч нараар дамжуулж хэрэглэгчээ Апп-д удаан байлгах зорилготой. Харин бид нөлөөлөгч буюу сошиал одуудтай зэрэгцсэн хандалтыг авч чадах нь юу л бол.

Тийм учраас төлбөртэй сурталчилгаа ашиглан бизнесээ бүтээгдэхүүнээ сурталчилж байх нь зайлшгүй. Монголын зах зээлд заавал хэрэгжүүлэх ёстой сурталчилгааны төрлүүд

  • Facebook Ads
  • Instagram Ads
  • Youtube Ads
  • Linkedin Ads
  • Google Ads

Эдгээр Платформууд бүгд вэбсайттай уялдан ажилладаг. Өөрөө хэлвэл дахин чиглүүлэх сурталчилгаа хийх боломжийг дээрх АПП – ууд бидэнд олгодог. Facebook ads сурталчилгаа хийх 3 төрлийн аргыг өмнө нь дэлгэрэнгүй нийтлэлээр оруулсантай танилцаарай.

Харин Гүүглэ сурталчилгаа дотроо олон төрөлтэй. Тийм учраас зарим нь хялбархан учрыг нь олоод хийчих боломжтой бол зарим нь үнэхээр хэцүү төрлийн сурталчилгаа байдаг. Зар сурталчилгааны зарчмын хувьд бүгд төстэй. Хэн илүү их мөнгө төлнө түүний сурталчилгаа илүү олон харагдах боломжтой байдаг зарчимтай.

Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ

“Хамгийн үнэ цэнэтэй бөгөөд тогтмол хэрэглэгчийн урсгалыг бүтээх” нь бидний гол зорилго

7. Ам дамжсан яриа

21 зуун хэдий дижитал эрин зуун боловч хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргахад найз нөхөд, дотны хүмүүсийн нөлөө маш их бий. Брэнд нэр хүнд, чанартай үйлчилгээ танд энэ боломжийг үүсгэх болно. Тэгэхээр таны үйлчилгээ хэрэглэгчийн хүлээлтэд хүрч байна уу гэдэгээ хэмжих хэрэгтэй.

8. Маркетинг автоматжуулалт, CRM

Байнга давтагддаг зүйлсийг онлайн орчинд автоматжуулснаар ажлын процессийг хөнгөвчлөхөөс гадна заримдаа бүтэн хүнийг орлож чаддаг. Чатбот, автомат имэйл, автомат зар сурталчилгаа гээд дийлэнх зүйлийг ухаалаг байдлаар ашиглах боломж 21 – р зуунд нээлттэй болсон.

Түүнээс гадна бүхий л Платформууд бие биетэйгээ автоматаар харилцах тохиргоотой байдаг. Тэд мэдээллийг өөр хоорондоо хялбархан хуваалцаж механик ажлын хөнгөвчилөх болсон.

CRM – Customer Relationship Management system буюу хэрэглэгчтэй харилцах ухаалаг систем. Өмнө нь бид харилцын дата мэдээллийг Excel файл дээр бүртгэж тэмдэглэл хийдэг байсан. Харин одоо энэ байдал өөрчлөгдөж илүү маркетингтай хосолж ажиллах болсон.

Таны хэрэглэгчийн түүх зөвхөн хадгалагдаад зогсохгүй Маркетингийн бүх платформуудтай уялдаатай ажиллаж борлуулалтын боломжийг ихэсгэх болсон.

9. Тестинг А,Б тест харьцуулалт

Зар сурталчилгааны зардлыг багасгах, илүү оновчтой контент бүтээхэд харьцуулсан тестинг танд туслах болно. Facebook, Google, Email маркетинг гээд томоохон бүх платформууд танд тестинг санал болгодог.

Нэг үг, нэг зураг, нэг өнгө өөрчлөгдөхөд таны контентийн хүртээмж яаж өөрчлөгдөж байгааг үүний тусламжтай мэдэх боломжтой.

10. Анализ, Тайлан

Борлуулалт, хандалт, үзэлт гээд хамгийн чухал үзүүлэлтээ хэмжих нь үр дүнтэй маркетинг хийх чухал үндэс болдог. Өнөөдөр тайлан, анализ харуулахгүй АПП нэг ч байхгүй. Гол нь зөв хэмжигдэхүүнийг сонгож бизнесээ амжилтанд хүргэх нь чухал юм.

Нэмэлт Маркетинг үйлчилгээнүүд:

Санал болгох нийтлэл:

онлайн цагийн ажил

Facebook business manager үүсгэх ёстой 5 шалтгаан

Posted on
Монгол улсад Фэйсбүүк бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хаан гэхэд бараг хэлстэхгүй ээ. Манай орон шиг цөөн хүн амтай зах зээлд өргөн хэрэглэгчийн суурь пламформ болж нэвтэрч чадсан. Үүнийг дагаад…
social app post size

/Facebook зургийн хэмжээ/ хамгийн эрэлт ихтэй 8 хэмжээс

Posted on
Facebook зургийн хэмжээ хэд байдаг вэ? Бусад Сошиал постуудын хэмжээ адилхан болов уу? Facebook, Instagram, LinkedIn, Twitter, YouTube, Pinterest, TikTok болон Snapchat платформуудыг дэлхий нийтээр хамгийн түгээмэл хэрэглэдэг. Эдгээр платформууд…