← Бүх нийтлэл

CRM систем гэж юу вэ? Харилцагчийн удирдлагын Систем CRM үйлчилгээ

CRM гэж юу вэ? Харилцагчийн удирдлагын систем гэсэн утгатай. Үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа, бизнесийн гүйцэтгэлийг сайжруулах зорилготой ашигладаг технологи юм.

CRM систем гэж юу вэ? Харилцагчийн удирдлагын Систем CRM үйлчилгээ — Webhiine блог

CRM систем гэж юу вэ?

CRM гэж юу вэ? Хэрэглэгчийн удирдлагын систем гэсэн үг. Хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа, бизнесийн гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор амьдралын мөчлөгийн туршид харилцагчийн өгөгдлийг удирдах, дүн шинжилгээ хийх, харилцааг зөв удирдахад компаниудын ашигладаг технологийг хэлдэг.

CRM гэж юу вэ?

CRM систем нь байгууллагуудад хэрэглэгчийн мэдээллийг удирдах, харилцааг хянах, борлуулалт, маркетинг хийх, харилцагчийн үйлчилгээний үйл явцыг автоматжуулах, бизнесийг үр дүнд хүргэхэд тусалдаг.

Жишээ нь таны харилцагчтай хийгдэж буй дуудлага, уулзалт, чат, имэйл гээд бүх зүйлс тэмдэглэл болон үлддэг. Ингэж үүссэн тэмдэглэлийг дараагийн харилцаандаа үр дүнтэйгээр ашиглах боломжийг олгодог.

Та CRM ашиглах ёстой юу? 6 давуу тал

Харилцаа сайжрах давуу тал

CRM нь харилцагчийн амьдралын мөчлөгийн туршид харилцагчийн харилцаа, өгөгдлийг удирдах, дүн шинжилгээ хийхэд тусалж, үйлчлүүлэгчдээ илүү сайн ойлгож, тэдэнтэй илүү хүчтэй, илүү утга учиртай харилцаа тогтоох боломжийг олгоно.

Борлуулалтын өсөлт

Борлуулалтын үйл явцыг автоматжуулж, оновчтой болгосноор CRM нь хэлцэлүүдийг илүү хурдан бөгөөд үр ашигтайгаар дуусгахад тусалж, борлуулалт болон орлогыг нэмэгдүүлэх болно.

Илүү сайн маркетинг

CRM нь маркетингийн компанит ажлыг удирдах, хянах боломжийг олгодог бөгөөд кампанит ажлын үр дүнтэй байгаа эсэхийг тодорхойлдог. Энэ нь танд маркетингийн стратегиа оновчтой болгож, ROI-г буюу ашигаа нэмэгдүүлэхэд тусална.

Сэтгэл ханамжтай үйлчилгээ

CRM нь хэрэглэгчийн мэдээлэл, харилцааны нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлдэг бөгөөд ингэснээр харилцагчийн асуудлыг шийдвэрлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд шаардлагатай мэдээллийг илүү хурдан, хялбархан хайж олоход тусладаг.

Дата анализ

CRM нь харилцагчийн мэдээллийг төвлөрсөн, цэгцтэй байдлаар удирдаж, хадгалахад тусалдаг. Датан дээр дүн шинжилгээ хийх байдлыг хялбар болгосноор борлуулалт, ашгийн түвшинг сайжруулдаг.

Багийн ажиллагаа

CRM нь багууд хамтран ажиллаж, мэдээлэл солилцох боломжийг олгодог бөгөөд ингэснээр хамтын ажиллагаа, бүтээмж, харилцаа холбоо сайжирна.

CRM үйлчилгээ үзүүлэгч Дэлхийн Топ Компаниуд

CRM бол тасралтгүй хөгжиж байдаг компаний амин ойлголтын нэг юм. Тийм учраас анхнаасаа зөв CRM ашиглаж эхлэхийг зөвлөж байна. Ингээд дэлхийд тэргүүлэгч 10 CRM үйлчилгээ үзүүлэгч компанийг танилцуулъя.

CRM үйлчилгээ Монгол болон гадаад платформ ялгаа

Гадаадын CRM хөгжүүлэгч компани давуу болон сул тал

Давуу талСул тал
Бэлэн системГадны системийг дэмжсэн функц ихтэй
Тогтмол шинэчлэлтГадаад хэлний мэдлэг шаардана
Олон төрлийн функцтэйДата бааз эрх мэдэл гадны компанид

Монгол CRM хөгжүүлэгч компани давуу болон сул тал

Давуу талСул тал
Хүссэн функээ өөрчлөн удирдахХөгжүүлэлтийн төсөв өндөр байж болно
Дата бааз хадгалалт Монгол серверХувь хүн хийж буй бол хариуцлагын асуудал
Монгол хэл дээрх хөгжүүлэлтХөгжүүлж буй багийн хүчин чадал
Бусад Монгол Платформуудтай интеграци хийх

CRM компаниуд бүтээгдэхүүнээ байнга сайжруулж, хамгийн сүүлийн үеийн боломж, технологийг санал болгохын тулд судалгаа, хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай байдаг.

Монгол CRM компаниуд хувьд сайн тал нь илүү хувийн үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхээс гадна тухайн харилцагч байгууллагын зах зээл, хэрэглэгчийн хэрэгцээг илүү сайн ойлгох боломжтой.

Харилцагчийн удирдлагын Систем хэнд зориулагдсан бэ?

CRM-ийг харилцагчийн харилцааг сайжруулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, бизнесээ илүү үр дүнд хүргэхийг хүссэн ямар ч байгууллага хэрэгжүүлж болно. Бүх нэгж, салбарууд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Жишээ нь:

CRM онцлох 6 функц

Хэрэглэгчийн бүртгэл цэс: Харилцагчийн мэдээлэл, харилцааны түүхийг хадгалах, удирдах чадвар гол функц. Excel дээр гараараа тэмдэглэл үүсгэдэг байсан үедээ баяртай гэж хэлээрэй. Хэрэглэгч бүртгэл автоматаар үүсгэнэ.

Сэжим үүсгэх цэс: Боломжит худалдан авалтын сэжим үүсгэснээр борлуулалтын үйл явцыг удирдах, хянах, урьдчилан таамаглах боломжийг олгоно.

Маркетингийн автоматжуулалт: Маркетингийн кампанит ажлыг автоматжуулах, оновчтой болгох, амжилтыг хянах, үр нөлөөг нь хэмжих чадвартай.

Тусламж үйлчилгээ: Худалдан авалт хийсний дараа хэрэглэгчийг халамжлах эсвэл аливаа үүссэн хэргийг шийдвэрлэх явцыг удирдах цэстэй.

Аналитик тайлан: Үйлчлүүлэгчийн зан байдал, борлуулалтын гүйцэтгэл болон бизнесийн бусад гол хэмжигдэхүүнүүдийн талаар багтаасан хяналтын самбартай.

Бусад системтэй интеграци хийх боломж: Имэйл, маркетингийн автоматжуулалтын хэрэгсэл, санхүүгийн программ хангамж гэх мэт бизнесийн бусад системүүдтэй интеграци хийж чаддаг байх нь CRM системийн сорилт юм.

Эдгээр функцууд нь бизнес эрхлэгчдэд хэрэглэгч, үйлчлүүлэгчийн харилцааг сайжруулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн үр дүнг сайжруулахад заавал байх ёстой CRM гол функцууд юм.

Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд