Фэйсбүүкээс бичигдсэн код бөгөөд энэхүү кодыг вэбсайт дээрээ байршуулах зориулалттай. Энэ Фэйсбүүк Пиксэл кодыг вэбсайт дээрээ суулгаснаар вэбсайт руу зочилсон хэрэглэгчийн үйлдлийг мэдэх боломжтой болдог. Тухайн вэбсайтаар зочилсон хэрэглэгч рүү бүүст хийх боломж үүсдэг ба дараах давуу талтай.
- Фэйсбүүк сурталчилгаа илүү үр дүнтэй хийх
- Зорилтод хэрэглэгчийн дата бүрдүүлэх
- Дахин чиглүүлэх сурталчилгаа хийх
1. Фэйсбүүк Пиксэл Код хэрхэн ажилладаг вэ?
Хэрэглэгчийн гар утас болон, интернэт хөтөчид хэрэглэгчийн түүх үүсэж байдаг. Энэхүү түүхийг ашиглан тухайн хэрэглэгчийг вэбсайтын ямар хуудсууд руу зочилж буйг бүртгэх зарчмаар ажилладаг.
Жишээлвэл:
Би саяхан гар утаснаасаа Америк явах тухай мэдээлэл хайж Гүүглэдэж үзэв. Хамгийн эхний хуудас руу орж өөрт хэрэгтэй мэдээллээ олж авсны дараа Инстаграм дээрээ пост үзээд сууж байлаа. Гэтэл яг цагийн өмнөхөн ороод мэдээлэл авсан вэбсайтаас надад төлбөртэй сурталчилгаа үзүүлэв.

Дараа нь мөн л Нөүтбүүкээ асаагад Фэйсбүүк ортол дээрх сурталчилгаа явж л байв.
Үүнийг дижитал маркетингийн мэргэжлийн хэллэгээр “дахин чиглүүлэх сурталчилгаа” гэж хэлдэг. Энэ аргыг ашиглан олон зуун байгууллагууд зорилтод хэрэглэгч рүү чиглэсэн сурталчилгаа тогтмол хийж байдаг. Пиксел кодыг суулгасны дараа цогц мониторинг + retargeting кампанит ажлыг бид сошиал медиа маркетингийн үйлчилгээ-нд багтаан хариуцдаг.
Үүгээр зогсохгүй Фэйсбүүк Пиксэл нь вэбсайтаар зочилсон хүний тоо, аналитик, зар сурталчилгааны үр дүнтэй эсэхийг харуулдаг.
Ялангуяа таны вэбсайт руу ороод худалдан авалт хийсэн хэрэглэгч байвал тусгайлан тэдгээр хүмүүс рүү ижил төстэй барааны сурталчилгааг үзүүлж борлуулалтаа өсгөх боломжтой.
2. Фейсбүүк Пиксел OIS 14.5
Apple компани Фэйсбүүктэй харилцаа сүүлийн жилүүдэд таарамжгүй байгаа. Тиймдээ ч тэрүү Iphone 14.5 систем ашиглаж буй хэрэглэгч рүү дахин чиглүүлэх сурталчилгаа хийх нь хязгаарлагдмал болсон.
Apple Iphone гар утас ашиглагч нараасаа зар сурталчилгаа үзэх эсэхийг урьдчилан асуудаг болсон. Хэрэв хэрэглэгч зар сурталчилгаа үзэхгүй гэж сонгосон бол дахин чиглүүлэх сурталчилгаа нь Apple IOS 14.5 хэрэглэгч нарт хүрэхгүй байх тохиргоотой болсон.
3. Фэйсбүүк дээр Пиксэл суулгах арга
Энэхүү аргыг өмнөх нийтлэлээс дэлгэрэнгүй олж уншаарай. Харин Пиксэл ашиглан Фэйсбүүк сурталчилгаа илүү оновчтой хийхээ мэдэхгүй байгаа бол манай нэг өдрийн Фэйсбүүк бүүст сургалтанд сууж илүү нарийн түвшинд мэдлэгээ ахиулаарай.
