5–200 компьютертэй байгууллагад · Компьютер, сервер, имэйл, гар утас
Webhiine агентлаг Bitdefender-ийн албан ёсны борлуулагчтай хамтран 5–200 компьютертэй байгууллагуудад ажилтны компьютер хамгаалах цогц үйлчилгээг хүргэж байна. Бид байгууллагын мэдээллийн аюулгүй байдал хангах тохиргоог мэргэжлийн түвшинд хийж, танай админ болон IT ажилтанд бодитой дэмжлэг үзүүлнэ.
Bitdefender-ийн албан ёсны борлуулагч (bitdefendermongolia.mn)-тэй хамтран
Өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй дараах халдлагуудаас урьдчилан сэргийлэх шаардлагатай.
Ажилтан анзааргагүйгээр нэг л сэжигтэй линк дээр дарахад байгууллагын төхөөрөмжид аюул шууд нэвтэрнэ.
Нягтлан бодох бүртгэл болон борлуулалтын үнэтэй файлуудыг түгжиж, мөнгө нэхэх ноцтой аюул үүсдэг.
Удирдлагын нэрээр яаралтай төлбөр шилжүүлэхийг шаардсан хуурамч имэйлүүд ажилтнуудын хайрцагт шууд ирдэг.
Оффисын гадна болон гэрийн Wi-Fi сүлжээгээр хамгаалалтгүй ажиллаж буй лаптоп халдлагад өртөх өндөр эрсдэлтэй.
Лицензийг Webhiine-ээр дамжуулан авбал суулгалт, тохиргоо үнэгүй. Бид танай админ, IT ажилтантай хамтарч ажиллана.
Хэдэн компьютер, сервер, гар утас байгаа, ямар имэйл ашигладаг, хэн алсаас ажилладгийг тодруулж, мэдээллийн аюулгүй байдлын энгийн аудит хийнэ.
Албан ёсны борлуулагчаас гарах GravityZone багц болон шаардлагатай модулийг тодорхойлж, үнийн санал гаргана.
Төв консолыг үүсгэж, аюулгүй байдлын бодлого (policy) тохируулж, байгууллагын бүх төхөөрөмжид агент суулгаж өгнө.
IT ажилтан болон админд консолын хэрэглээг танилцуулж, лиценз дуусах дөхөх үед урьдчилан сануулна.
Танай компанийн дэд бүтэц, төхөөрөмжийн онцлогт нийцүүлэн үнийн санал авах боломжтой. Бүх лиценз албан ёсны борлуулагчаас гарна.
Microsoft 365, Google Workspace зэрэг имэйлд ирэх спам, фишинг болон удирдлагын нэрээр хуурсан мессежийг шүүнэ.
Ажилтнуудын Android болон iOS утсан дахь хортой аппликейшн, эрсдэлтэй линк, системийн тохиргооны алдааг хянана.
Windows болон бусад хэрэглээний программуудын шинэчлэлтийг автоматаар суулгаж, системийн цоорхойг хаана.
Аль багц танд тохирохыг хэрэгцээний үнэлгээний дараа зөвлөнө. Үнийн санал авах →
Гэрийн компьютер эсвэл ганц төхөөрөмж хамгаалах шаардлагатай бол албан ёсны дэлгүүрээс шууд авах боломжтой. Webhiine энэ үйлчилгээг зөвхөн байгууллагад хийнэ.
Байгууллагын мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой гол хариултууд.
Манай багтай холбогдож хэрэгцээний үнэлгээ хийлгээд, танай дэд бүтцэд тохирсон endpoint security шийдлийн үнийн саналыг аваарай.