Вэбсайтын хурдыг чухал биш гэж бодож байна уу? Вэбсайтын хурд нь дэлгэцнээс бас гар утаснаас гэсэн 2 төрлөөр хэмжигддэгийг мэдэхүү? Монгол дахь дийлэнх вэбсайтын дэлгэцнээс хандах хурд өндөр байдаг. Гэхдээ гар утаснаас хандах хурд маш муу байдаг тал ажиглагддаг.

Гэтэл гар утаснаас хандсан хэрэглэгчийн тоон үзүүлэлт 65%-80% байдаг. Үлдсэн хувь нь өргөн дэлгэцнээс хандсан хандалт байдаг.

Би доорх зурагт жишээ болгон mmarket.mn сайт руу ямар төхөөрөмжөөс хандсан тухай хэрэглэгчдийн тоон үзүүлэлтийг харуулая.

Гүүглэ Хайлтын систем Оновчлол

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

Хэрэглэгчдэд үзүүлэх Вэбсайтын хурдны нөлөө

Вэбсайт руу хандсан хэрэглэгч 1 секунд илүү хүлээх бүрт та боломжит хэрэглэгчээ алдаж байдаг. Илүү хүлээлгэсэн секунд бүрийн ард

  • Вэбсайтын үзэлт 11% -р буурч байдаг тооцоо бий.
  • Хэрэглэгчийн вэбсайтад хандах сэтгэл ханамж 16% -р буурдаг байна.
  • Борлуулалт хийх боломжтой хэрэглэгчийн 7% -г алддаг байна.

Тэгэхээр таны вэбсайт ачаалах хурднаас шалтгаалан маш том сөрөг нөлөөнүүд үүсч болзошгүй. Та яг одоо энд дарж өөрийн вэбсайтын хурдыг гар утас болон дэлгэцнээс ямар хурдтай байгааг шалгаарай.

kidstoy.mn speed test

Удаан ачаалладаг вэбсайтууд нь шууд л хэрэглэгчээ алдаж байдаг. Түүнчлэн тухайн хэрэглэгч таны байгууллагыг үнэлэх үнэлгээ унтардаг. Нийт хэрэглэгчийн 47% нь 2 секунд хүлээх нь хангалттай байдаг.

2-с дээш секунд хүлээлгэсэн тохиолдолд нийт хандалтын 40% нь вэбсайтыг орхин гардаг байна. Мөн тэдгээр хэрэглэгчдээс авсан судалгаагаар 70% нь удаан вэбсайт руу дахин хандахгүй гэсэн судалгаа бөглөсөн байна.

Ийм учраас вэбсайтын хурд нь боломжит хэрэглэгчийг алдахаас гадна SEO буюу хайлтын системийн оновчлолд хүртэл сөрөг нөлөөтэй.

Гүүглэ Хайлтын систем Оновчлол

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

Яагаад таны вэбсайт удаан байна вэ?

Вэбсайтын хурд шалгагчийн хариунд сэтгэл дундуур байна уу? Вэбсайтын хурд удаан байх нь олон зүйлээс шалтгаална.

  • Зурагны хэмжээ
  • Серверийн хурд
  • Шахагдаагүй код
  • 3 дагч платформтой хийсэн холболт
  • Нэмэлт суулгасан АПП гэх мэт олон зүйл нөлөөлнө.

Тэгвэл хэрхэн вэбсайтын хурдаа сайжруулах вэ гэж? Сайжруулахын тулд маш олон зүйл засах шаардлагатай ч байж магадгүй. Гэхдээ таны хамгийн түрүүнд анхаарал хандуулах ёстой үзүүлэлт бол Хэрэглэгч анх удаа вэбсайт руу хандах хурд юм.

Энэ хурд 3 секунд дотор байвал сайн. Харин 2 секунд дотор барьж чадвал таны вэбсайт төгс хурдтай байна гэж хэлье. Гэхдээ дээр дурдсанчлан гар утасны хурд хамгийн чухал нь гэж ойлгоорой.

Ингээд вэбсайтын хурдыг сайжруулах 3 төрлийн зөвлөгөө хүргэе. Бүгдийг нь бичнэ гэвэл маш их зүйлийг нурших хэрэгтэй болно. Харин дараах 3 зөвлөгөө нь хэрэгжүүлэх хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй нь юм.

Вэбсайт хурд нэмэх 3 зөвлөгөө

Вэбсайтын сервер зөв сонгох нь

Хурдны хамгийн чухал үзүүлэлтийг серверийн хүчин чадал тодорхойлдог. Гарааны бизнес эрхлэгч нарт тохирох сервер бол “Shared Host” юм. Харин вэбсайт руу хандах хэрэглэгчийн тоо нэмэгдэх тусам серверээ дагаад сайжруулж байх хэрэгтэй.

  • Shared Host – Дундын хост буюу сервер дээр олон вэбсайтууд байршиж байдаг.
  • VPS Host – Virtual Private server олон вэбсайтуудтай серверээ хуваасан хэвээр байх боловч хамгаалалт болон аюулгүй байдал сайжирна.
  • Dedicated server – Олон тооны хэрэглэгч вэбсайт руу тогтмол ханддаг бол сервер дээрээ ганцаараа байршиж хурдаа нэмэгдүүлэх нь зөв.

Зургийн хэмжээг багасгах нь

Вэбсайтын хурдыг бууруулдаг хамгийн том хүчин зүйлүүдийг нэг бол зураг юм. Вэбсайтад зураг оруулахдаа маш анхааралтай байх хэрэгтэй. Том хэмжээтэй чанартай зураг гээд тоолгүй оруулаад байвал вэбсайтын хурд гарцаагүй унана.

google speed test
  • Вэбсайтад тохирсон дээд хэмжээ бол 2000px – с хэтрэхгүй байх
  • Файлын хэмжээ дундын сервер дээр 100kb, Dedicated server 300kb дотор байх
  • JPEG, PNG файлын өргөтгөлөөс илүү webP өргөтгөл зургийн хэмжээг илүү багасгах болно
  • Compression буюу зургийн хэмжээг шахах tinypng.com сайтыг ашиглан зургаа үнэгүй шахаж ашиглаарай.

Гүүглэ Хайлтын систем Оновчлол

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

Кодын хэмжээг багасгах нь

CSS, HTML, JS кодуудын хэмжээг багасгах. Mouse 2 -оо дараад Inspect дээр дарна. Тухайн цэснээс Network хэсгийг сонгоно. Зүүн доод буланд “X тоо request” хэсгийг хараарай. Энэ нь вэбсайтыг ачаалуулахын тулд дуудаж буй файлын тоо юм.

вэбсайтын хурд хэмжих

Энэ хэсгээс хэрэггүй кодуудыг устгах их хэмжээтэй кодыг багасгах зэрэг ажилбар хийнэ. Вэбсайтыг хэт чамин үзэмтэй хийх гэж оролдох нь эргээд хурданд нөлөөлдөг талууд ч бий. Тиймээс вэбсайтын зорилгоо анхнаасаа зөв тодорхойлох нь чухал.

Ингээд миний бэлтгэсэн нийтлэл таалагдсан бол баруун доод буланд байрлах хэсэгт Имэйл хаягаа оруулж намайг дагаарай.

Нэмэлт Маркетинг үйлчилгээнүүд:

Санал болгох нийтлэл:

Macbook Air on Grey Wooden Table

Вэб хостинг гэж юу вэ?

Posted on
Вэб хостинг гэж юу вэ? Вэб хостинг нь таны вэб сайт болон түүний агуулгыг интернетэд нийтлэх боломжийг олгодог үйлчилгээ юм. Вэб хостинг үйлчилгээ нь вэб сервер дээр таны файлуудыг хадгалах…
Free stock photo of business, codes, coding

Вэб сайт хийх дараалал

Posted on
Вэб сайт хийх дараалал Webhiine.com хэрэгжүүлдэг алхмууд Алхам 1: Төлөвлөгөө боловсруулалт Зорилго тодорхойлох: Вэб сайт ямар зорилготой болох, хэнд зориулсан болохыг тодорхойлох. Яагаад Зорилго тодорхойлох ёстой вэ? Дараа нь томрох…
вэб сайт хөгжүүлэх аргачлал

Вэб сайт хөгжүүлэх аргачлал, хандалтыг +473% өсгөсөн жишээ “mmarket.mn” кэйс

Posted on
Вэб сайт хөгжүүлэх аргачлал Вэбсайт бол 24 цагийн турш ажиллагаатай байдаг. Таны өмнөөс бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулаад зогсохгүй хэрэглэгчдийн мэдээллийг таны өмнө дэлгэж харуулах гайхамшигтай ухаалаг машин юм. Тэгвэл энэ удаад…
website usage

Хэрэглэгч удирдахад хамгийн хялбар, энгийн вэбсайттай болох шийдэл юу вэ?

Posted on
Вэбсайт бол 24 цагийн турш ажиллагаатай байдаг. Таны өмнөөс бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулаад зогсохгүй хэрэглэгчдийн мэдээллийг таны өмнө дэлгэж харуулах гайхамшигтай ухаалаг машин юм. Тэгвэл энэхүү ухаалаг машиныг удирдан ажиллуулахад хамгийн…
website traffic

Вэбсайт руу хандах хэрэглэгчийн тоог хэрхэн өсгөх вэ? Вэбсайтыг илүү үр дүнтэй байлгах аргууд

Posted on
Вэбсайт руу хандах хэрэглэгчийн тоог өсгөх дижитал маркетингийн аргыг энд та бүхэнтэй хуваалцъя. Гэхдээ эхлээд яагаад бид вэбсайтын хандалтыг өсгөх нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Маркетингийн хамгийн үнэ цэнэтэй зүйл…
вэбсайт алтан боломж

Зөвхөн Вэбсайт эзэмшигчид нээгдэх 4 алтан боломж

Posted on
Вэбсайтыг үзүүлэн мэт ашиглах байдал Монголд их харагддаг үзэгдэл шиг санагддаг. Харин Миний хувьд вэбсайттай хүн бүрт хамгийн гайхамшигтай боломжууд нээлттэй байдаг гэж боддог. Тийм учраас би дараах 4 төрлийн…
домэйн нэр хаанаас авах вэ?

Домэйн нэр гэж юу вэ? Домэйн нэр авах 5 зөвлөгөө

Posted on
Зөв Домэйн нэр авах нь ирээдүйн бизнесийн амжилтын нэгээхэн үндэс. Тийм ч учраас Домэйн нэр авахдаа дараах зүйлсийг чухалчлан авч үзэх хэрэгтэй. Хэрэв буруу домэйн нэр сонгосноос болж дараа нь…