Вэбсайт руу хандах хэрэглэгчийн тоог өсгөх дижитал маркетингийн аргыг энд та бүхэнтэй хуваалцъя. Гэхдээ эхлээд яагаад бид вэбсайтын хандалтыг өсгөх нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
Facebook, Instagram, Tiktok, Youtube гээд олон апп нь хэрэглэгчтэй холбох чухал хэсэг боловч вэбсайтад үүсдэг давуу талыг та мэдсэний дараа вэбсайтын боломжийг илүү бишрэх болно. Үүнийг ”вэбсайтад үүсэх 4 алтан боломж” нэртэй нийтлэлээс илүү дэлгэрэнгүй харж болно. Харин энэ хэсэгт хураангүй дурдъя.
- Зорилтод хэрэглэгчийг олох боломжтой. /SEO хайлтын систем оновчлол/
- Интернэт орчинд хэрэглэгчийн орсон гарсан мөрийг харж чадсанаар юу хүсэж байгааг нь мэдэх боломжтой. /Google Analytics/
- Хэрэглэгчийн дата мэдээлэл цуглуулан бүртгэл үүсгэх /CRM/
- Хамгийн бага зардлаар зорилтод хэрэглэгчдэд зар сурталчилгаа үзүүлэх боломжтой. /Facebook Pixel нийтлэл үзэх/
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
Дээр дурдсан давуу талууд бусад платформ дээрээс /FB, Ins, TikTok гэх мэт/-с олж авч чадахгүй. Тийм учраас вэбсайтын хандалт нэмэгдэх тусам хэрэглэгчтэй илүү гүнзгий харилцаа тогтоох боломж бас нэмэгдэнэ. Хэрэглэгчийн хүсэл сонирхлыг олж мэдэх нь бизнесийн байгууллагын гол зорилго биш гэж үү?
Одоо харин вэбсайт руу хэрхэн хандалт авах тухай олж мэдье.
SEO, Хайлтын системийн оновчлол
Google дээр бид хамгийн түрүүнд түлхүүр үгээр хайлт хийдэг. Тэгээд хамгийн эхний хуудаснаас сонголт хийж мэдлэг мэдээлэл олж авдаг. Олон мянган хэрэглэгч яг энэ зарчмаар вэбсайтууд руу хандаж байдаг.
Үүнийг мэргэжлийн хэллэгээр Хайлтын системийн оновчлол буюу search engine optimization гэдэг. Google дээр хамгийн их хайгддаг түлхүүр үгийг та Google Trends, Wordtracker.com хайгаад үзээрэй. Энэ техникийг ашиглахын давуу тал нь:
- Та хэзээ ч зар сурталчилгааны зардал гаргах шаардлагагүй.
- Сар бүр тогтмол хэрэглэгч вэбсайт руу хандана.
- Зөвхөн зорилтод хэрэглэгч хандах тул хамгийн үнэ цэнэтэй дата болно.
- Үр дүн нь таны төсөөлж байгаагүй үнэ цэнийг үүсгэх болно.
Түүнчлэн хэрэглэгчид вэбсайтыг олохын тулд Google дээр хагас бичиж хайх үзэгдэл хамгийн их байдгийг та мэдэх үү? Жишээ нь “Facebook.com” руу хандахын тулд browser дээр “Facebook” гэж бичдэг ба “Google” энэхүү хайлтаар Facebook.com-г хамгийн нүүрний эгнээний 1 дүгээр байраар гаргаж ирдэг.
Эндээс цаашаа хэрэглэгчид “Facebook.com” хаяг руу дарж ордог. Бид заримдаа энэ үйлдлийг анзаардаггүй. Харин таны вэбсайтын нэрийг хэрэглэгч товчоор бичвэл Google дээр 1 дүгээр байраар гарч ирэх болов уу?
Хайлтын системийн оновчлол SEO хэрхэн хийх тухай энд дарж танилцаарай.
Харин доод зурагт Google дээр хамгийн их хайгддаг зарим “Монгол” түлхүүр үгсийг харуулья. Эдгээр их хайлттай түлхүүр үгсийн тусламжтай вэбсайтууд маш их хэмжээний хандалт авч байдаг.
Social Network хөгжүүлэлт
Social App -ууд ашиглан өөрийн вэбсайтууд руу хэрэглэгчээ дуудаж хэрэглэгчийг улам илүү таньж мэдээрэй. Миний танд өгөх зөвлөгөө гэвэл Social орчинд хандалт сайжруулахын тулд вэбсайтаа Fb, Instagram-тай холбож өгөөрэй.
Ингэснээр таны вэбсайт руу л зочилсон хэрэглэгчдэд зар сурталчилгаа үзүүлэх нэмэлт боломж үүснэ. Үүний үр дүнд таны сошиал идэвхжүүлэлтийн зардал 80% хүртэл буурах боломжтой. Энэ талаар илүү дэлгэрэнгүй бичсэн нийтлэлийг эндээс уншаарай.
Хэрвээ танд миний бэлтгэсэн мэдээлэл таалагдсан бол зүүн доод буланд байрлах “БИДНИЙГ ДАГАХ” хэсэгт имэйл хаягаа оруулж цоо шинэ мэдээлэлтэй тухай бүрт нь танилцаарай.
Харин Вэбсайт хийлгэх бол үнийн санал авах хэсэгт хандаж зааврын дагуу над руу имэйл илгээгээрэй.