Персона нь бүтээгдэхүүн, үйлчилгээг авч буй хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлно. Персонаг тодорхойлоход 3 төрлийн судалгаа хийгдэнэ. Үүний тусламжтай таны бизнест хамгийн тохиромжтой үйлчлүүлэгч хэн бэ? гэдгийг мэдэж болдог.
Бизнесийн чиглэлээс хамаарч дунджаар нэг байгууллагад 2-4 персона байдаг. Үйлчлүүлэгчийн нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг тухай, тэдэнд тулгардаг бэрхшээл юу болох, хэрхэн шийдвэр гаргадаг тухай Персона судалгаа бидэнд үйлчлүүлэгчийн тухай бүгдийг дэлгэж өгдөг.
Сошиал медиа маркетинг үйлчилгээ
Сошиал Медиа маркетингийн цогц үйлчилгээ хэрхэн хийгддэг вэ??
Яагаад Персона чухал вэ?
Үйлчлүүлэгчээ илүү таньж мэдсэнээр персона бүрт тохирсон маркетингийн стратеги, арга барилыг хэрэгжүүлэх боломжтой. Ингэснээр та хэрэглэгчийнхээ хүсэж буй зүйлийг амлаж чадна. Түүнчлэн шийдвэр гаргалтын процессыг тодорхойлсноор өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах боломж нэмэгдэнэ.
Персона хийх 3 төрлийн арга
- Судалгааны арга – Бүтээгдэхүүн, үйлчилгээг авсан хэрэглэгч дээр судалгаа хийнэ. Мөн боломжит худалдан авалт бүхий хэрэглэгч дээр судалгаа хийнэ. Энэ судалгааны ач холбогдол нь таны бизнест юу дутагдаж байгааг эсвэл хэрэглэгч юунаас болж таныг сонгосон бэ? гэдгийг мэдэх боломжтой.
- Дотоод дата мэдээлэл – Онлайн орчинд зарим мэдээлэл бидний нүдний өмнө бэлэн байдаг. Жишээ нь Facebook Analytics, Google Analytics. Эндээс бид үйлчлүүлэгчийн нас, хүйс, байршил, хандалт зэрэг тоон мэдээллийг харах боломжтой байдаг.
- 1:1 харьцаж уулзах – Хамгийн үр дүнтэй судалгааг энэ хэсэгт хийх боломжтой ба үйлчүүлэгчтэй илүү нарийн харилцаа үүсгэж болдог. Үр дүнд нь Персона зөв тодорхойлох боломжтой.
Компанид үзүүлэх Персонагийн үр нөлөө
Дараах чиглэлүүдэд таны Персона хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Дийлэнх байгууллага Персона судалгааг маркетингийн багынханд орхидог. Гэвч үнэн чанартаа Маркетинг, борлуулалтын баг, үйлчилгээний баг гээд бүх хэлтэс хамтарч байж жинхэнэ Персонаг тодорхойлох боломжтой.
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт
- Маркетингийн стратеги боловсруулах
- Борлуулалтын багт борлуулалт өсгөх зам
- Хэрэглэгчийн үйлчилгээний төв
Персона жишээ
Бүтээгдэхүүн хөгжүүлэлт: Оймс үйлдвэрлэгч компани бүтээгдэхүүний хөгжүүлэлт хийхийн тулд туршилтын загварууд дээрээ дохио дамжуулагч суулгажээ. Үр дүнд нь тэд хэрэглэгчийн оймс өмсөх давтамж болон ямар өнгө сонгодог болохыг Персона бүр дээр мэдэж чадсан.
Дижитал маркетинг жишээ: Үл хөдлөх хөрөнгийн компани 2 төрлийн персона гаргасан. Эхний Персона бол 43 настай үл хөдлөх хөрөнгийн наймаачин. Түүнд зориулан маркетингийн баг барилгын үнэ цэнэ, байршлын давуу тал, эргэн борлуулах сувгуудын талаар мэдээлэл өгдөг.
Та Дижитал маркетингийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл “Дижитал маркетинг гэж юу вэ? Бизнесээ үсрэнгүй хөгжүүлэх арга.” нийтлэлээс уншина уу.
Харин дараагийн Персона бол 26 настай 2 хүүхдийн ээж. Түүнд зориулан маркетингийн багийнхан хүүхдийн аюулгүй амьдрах нөхцөл, машины зогсоол, автобус үйлчилгээний цэг, ойролцоох дэлгүүрүүдийн мэдээллийг өгдөг.
Борлуулалтын жишээ: Үйлчлүүлэгчийн шийдвэр гаргалтын Персона дээр тулгуурлан хөнгөлөлт үзүүлэх, харьцуулсан судалгаанд туслах, бэлэг өгөх зэргээр Персона бүрт тохирсон аргыг ашигладаг.
Персона гаргах, тодорхойлох нь нэг удаадаа хийгээд болчихдог зүйл огт биш. Учир нь хэрэглэгчийн зан төлөв цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж байдаг. Үүнийг дагаад Персона судалгааг тогтмол хийж занших хэрэгтэй.
Персона судалгааг хэнээс авах вэ?
- Таны үйлчлүүлэгч
- Таны бүтээгдэхүүн үйлчилгээг авахаас татгалзсан хэрэглэгчээс
- Өрсөлдөгчийн үйлчлүүлэгч хэрэглэгч
гэсэн 3 үндсэн хэрэглэгчээс судалгааг тогтмол авч байх нь таны бизнест юу нь болж байгааг мөн юу болохгүйг байгааг мэдэх боломжийг олгоно. Мөн өрсөлдөөнд яагаад амжилттай явж буйг тань харуулах болно.
Персона судалгааг нэг удаадаа аваад болчихдог зүйл бишээ. Техник технологи өөрчлөгдөхийн хирээр худалдан авагчийн зан төлөв дагаад хувьсан өөрчлөгдөж байдаг. Тийм учраас судалгааг улиралдаа нэг удаа авч байхыг зөвлөж байна.
Персона судалгааг хэн авах ёстой вэ?
- Судалгааны ажилтан – Мэргэжлийн судалгаа хийх арга барилд суралцсан байдаг. Мөн хэрхэн үр дүнтэй судалгаа хийх арга зам, процессийг хамгийн сайн мэддэг.
- Сэтгэл зүйч – Ярилцлага Судалгаа авахад гайхалтай үр дүнг авчирч чадна. Хүнийг яриулах ур чадвартай ба илүү гүн рүү нь судлах боломжийг энэ төрлийн хүмүүс хийж чадна.
- Борлуулалт баг – Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хамгийн сайн мэддэг учир судалгааны агуулгыг хамгийн сайн мэдэрч нарийн мэдээлэл авч чадна.
Судалгааг хэзээ авах вэ?
Персона судалгааг улирал бүр, эсвэл сар бүр авч байх хэрэгтэй. Техник технологи хөгжихийн зэрэгцээ хүний тэдгээрт хандах хандлага дагаад өөрчлөгдөж байдаг. Жишээ нь саяхнаас брэнд дэлгүүрийн борлуулалтаас илүү онлайн дэлгүүрийн худалдан авалт өсөж байна.
Тийм учраас цаг үеэ даган хөгжихийн тулд хэрэглэгчээ тасралтгүй судлаж байх нь гарцаагүй бизнесийн амин чухал ойлголт мөн.