Жил ирэх тусам дижитал маркетингийн шинжлэх ухаан улам бүр өргөжиж байна. Маркетерууд биднийг унтаж байх хооронд шинэ шинэ трендүүд үүссээр байгаа билээ.
Тиймээс бид дижитал маркетингийн шинэ чиг хандлагуудад цаг алдалгүй суралцаж өсөн дэвших нь нэлээдгүй чухал.
Ингээд webhiine.com сайтын дижитал маркетингийн баг танд 2023 оны дижитал маркетингийн онцлох тренд буюу чиг хандлагуудыг танилцуулж байна.
Метаверс
Метаверс гэдгийг энгийнээр тайлбарлавал виртуал хувилбар гэсэн үг юм. Та дэлхийн хаанаас ч хүссэн үедээ брэндүүдийн дэлгүүрээр хэсэн худалдан авалт хийх, дуртай дуучныхаа тоглолтыг яг дэргэдээс нь үзэх, гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэлт баярыг хамтдаа өнгөрүүлэх, тэр ч байтугай Монгол орны баруун хязгаарт байгаа найзтайгаа тоглоом тоглож ч болно.
Дэлхийн маркетерууд 2022 оны стратеги төлөвлөгөөндөө Метаверс-ийг онцлон тодотгож байна. Та ч гэсэн энэ талаар илүү дэлгэрэнгүй судлаад үзэхийг зөвлөж байна. Сошиал медиа маркетинг үйлчилгээ дагаж энэ чиглэл рүү хөгжих нь цаг хугацааны асуудал
NFT
Брэндүүд вэбийн дараагийн хувьсал болох Вэб 3.0-д бэлтгэхийн тулд блокчейн технологийг илүү их таашаах болсон.
Блокчэйний трэнд болж буй нэг тал бол токен (NFT) юм. Та бодит амьдрал дээр 20 мянгын дэвсгэртийг 5 мянгын 4 дэвсгэртээр солих эсвэл өвөөгийнхөө удам дамжиж ирсэн хөөргийг үнэ цэнэтэй зүйлээр сольж болно. Харин токены ертөнцөд ийм боломж байхгүй. Таны худалдан авсан NFT нь нэг ёсондоо таны нэр төрийг илтгэх юм.
NFT нь блокчэйн дээр байдаг хөдөлгөөнт дүрс, график дизайн, GIF, аудио/видео файл мэмэ зэрэг өвөрмөц байдлаар бүтээгдсэн хөрөнгийн дижитал хувилбар юм.
Өнгөрсөн жил дэлхийн томоохон брэндүүд Campbell’s, Charmin, Coca-Cola, Adidas нь NFT цуглуулга гаргасан. Мөн Монголд ч NFT зах зээлд аль хэдийн нэвтэрсэн.
Криптовалют
2022 онд криптовалютын өсөлт үргэлжлэх бөгөөд ухаалаг маркетерууд аль хэдийн криптовалютын зах зээлийн чиг хандлагад анхаарлаа хандуулах болсон.
Брэндүүд криптовалютыг төлбөрийн системдээ нэмснээр хэрэглэгчдийг улам их татах боломжтой гэж үзэж байна.
Онлайн худалдаа
Онлайн худалдаа нь брэндүүд зорилтот хэрэглэгчдэдээ бараа бүтээгдэхүүнээ хурдан шуурхай хүргэх шалгарсан аргуудын нэг билээ. 2021 онд брэндүүд TikTok, Instagram зэрэг платформ дээр онлайн худалдааг түлхүү ашигласан.
Зар сурталчилгааны өндөр төсөвтэй гоо сайхны брэндүүдийн хувьд онлайн худалдааны шууд дамжуулалтын аргаар хэрэглэгчдийг татах хямд төсөр арга болсон.
Хэрэглэгчдийн хувьд ч хүссэн бараагаа байгаа газраасаа захиалан авах боломжтой байдгаараа давуу талтай. Мөн дэлхий нийтээр нь айдаст автуулж дуусаагүй байгаа цар тахлын үед маш оновчтой худалдан авалтын талбар байсан нь тодорхой.
Та бидний сайн мэдэх Турк, Солонгос, Америк зэрэг улсаас шууд дамжуулалтаар бараа бүтээгдэхүүн борлуулж буй хүмүүсийг онлайн худалдааны томоохон төлөөлөгчид гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ.
Агуулгын маркетинг
Агуулгын маркетинг нь дижитал маркетингийн тулгын чулуу байсаар ирсэн. Дижитал маркетингийн тухай дурдах бүрд агуулгын маркетинг нь сүүдэр шиг дагалдаж байгааг та анзаарсан байх. Энэ нь таныг контентийн агуулга дээр 100% биш 200% анхаарах хэрэгтэйг сануулж байгаа хэрэг юм.
Маркетеруудын хувьд 2022 онд контентийн агуулгаа маш энгийн хирнээ сонирхолтой байлгах хэрэгтэй. Үйлчлүүлэгчдийг ухаалаг утсаа нээх бүрийд контентийн маш урт жагсаалт хүлээж байдаг бөгөөд таны контент өрсөлдөгчийнхөөс тань илүү анхаарал татаж хэрэглэгчийг худалдан авалт хийх хүртэл нь сэдэлжүүлэх ёстой.
Тогтвортой байдал
Сүүлийн жилүүдэд брэндийн үнэ цэнэ хэрэглэгчдийн хувьд улам бүр чухал болж байгаа бөгөөд энэ нь 2024 онд ч үргэлжлэх болно.
Та орлогынхоо тодорхой хувийг сайн үйлсийн санд хандивлах нь хэрэглэгчдийнхээ дунд нэр хүндээ хадгалах нэг арга юм.
Заавал мөнгөн тусламж байх албагүй таны борлуулдаг бараа бүтээгдэхүүн ч байж болно. Жишээ нь: Та хүүхдийн тоглоом борлуулдаг бол асрамжийн газарт, хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг бол орон гэргүй хүмүүст ч туслалцаа үзүүлж болно.
Жендерийн төвийг сахисан байдал
2021 онд бид Old Navy болон Pacific Sunwear зэрэг брэндүүд хүйсийн ялгаагүй хувцасны цуглуулгаа гаргасан. Энэхүү үл ялгаварлах байдал 2024 онд ч үргэлжилсээр байна.
Брэндүүд энэхүү трендийг дагах болсон нь эмэгтэйчүүдээс маш их талархлын үгсийг хүртэх болсон. Эмэгтэйчүүдийн хувьд гоё ганган биш биед эвтэйхэн хирнээ загварлаг байхыг илүүд үзэх болсонтой холбоотой.
Хүртээмжтэй байдал
Брэндүүдийн хувьд дан ганц энгийн хэрэглэгчид рүү бус хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүн гаргах нь нийгмийн хариуцлагын хувьд маш том хөрөнгө оруулалт болдог.
Ихэнх брэндүүд энэ сегментрүү нэвтэрдэггүй. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хувцас, хэрэглэл бүтээхэд маш их судалгаа хийдэг ба нэлээдгүй урт хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай болдог.
2019 онд Tommy Hilfiger брэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бие даан, гэр бүлийн гишүүдийн туслалцаагүйгээр хувцсаа өмсөж тайлах хүсэлд нь тулгуурлан бүтээсэн загварын коллекц нь маркетеруудын хувьд Оскар болох Cannes Lions International Festival of Creativity ангилалд шалгарч байсан удаатай.
Энэхүү коллекцийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийг татан оролцуулсан нь нийгэмд эерэг хандлагыг маш ихээр түгээсэн.
Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд аливаа зүйлд энгийн хүмүүсээс илүү сэтгэл хөдлөл өндөртэй байдаг тул та энэхүү сегментрүү чиглэсэн маркетинг хийхээсээ өмнө дахин нэг удаа бодоод үзээрэй хэмээн зөвлөж байна.
www.webhiine.com нь вебсайт хийх болон дижитал маркетингийн үйлчилгээг хэрэглэгч нартаа санал болгож байна.