← Бүх нийтлэл

Дижитал маркетингийн төрлүүд, тэдгээрийг үр дүнтэй ашиглах вэ?

Хэрэв та дижитал маркетинг бодит амьдрал дээр хэрхэн ажилладаг талаар гайхаж байгаа бол бид танд энэхүү нийтлэлээрээ танилцуулах болно.

Дижитал маркетингийн төрлүүд, тэдгээрийг үр дүнтэй ашиглах вэ? — Webhiine блог

Хэрэв та дижитал маркетинг бодит амьдрал дээр хэрхэн ажилладаг талаар гайхаж байгаа бол бид танд энэхүү нийтлэлээрээ танилцуулах болно.

Дижитал маркетинг нь дараах төрлүүдтэй байдаг.

Товшилт бүрд төлөх (PPC) Pay-Per-Click

(Товшилт бүрд төлөх) PPC гэдэг нь хэрэглэгчид таны сурталчилгаан дээр дарах бүрд гарах маркетингийн зардал юм.

Компани болон хувь хүн өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг дижитал ертөнцөд хэрэглэгчдэд харуулахын тулд тухайн Платформд төлж буй мөнгөн дүн юм. Үүнд дараах PPC хамгийн өргөн ашиглагддаг.

Энэ нь дижитал маркетингийн аргуудаас хамгийн оновчтой ба зөвхөн таны бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож байгаа хэрэглэгчдэд мэдээллийг хүргэх арга юм. Мөн үр дүнгүй урсгаж буй маркетингийн зардалыг бууруулах боломжтой.

PPC marketing

PPC нь LinkedIn, Facebook-ийн төлбөртэй сурталчилгаанд түлхүү ашиглагддаг.

Хайлтын системийг оновчтой болгох (SEO)

SEO нь мөн л адил зорилтот хэрэглэгчидрүү чиглэсэн дижитал маркетингийн арга юм. SEO нь үйлчлүүлэгчдийг татахын тулд вэбсайт дээр хийгддэг тохиргоо бөгөөд үүнд анхаарал татахуйц контент, гайхалтай вебсайт дизайн орно.

SEO нь хэрэглэгчийн Гүүглэ дээрх хайлтад тохирсон илэрцийг гаргахад тусладаг. Гүүглэ хайлтын системд өртөхийн тулд та вэбсайттай байх хэрэгтэй.

Мөн тухайн вэбсайтаа Гүүглэд бүртгүүлснээр таны вэбсайтыг хэрэглэгч түлхүүр үгийн тусламжтай хялбархан олох боломжтой болдог.

Имэйл маркетинг

И-мэйл маркетинг нь хэрэглэгчдийг урт удаан хугацаанд тогтоон барьж байх гайхалтай маркетингийн арга юм.

Ухаалаг дижитал маркетер нь олон төрлийн маркетингийн сувгуудыг ашиглан хэрэглэгчдийн и-мэйл хаягийг нэмэгдүүлдэг. Энэхүү имэйл жагсаалтаараа дамжуулан зорилтот хэрэглэгч нарт тохирох сонирхолтой контент болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллээ илгээх боломжтой.

email marketing

Та и-мэйл маркетингийг аргыг ашиглан мэдээлэл  илгээхдээ анхаарал татахуйц сэдвүүдийг бичин, илгээж болох ба хамгийн тохиромжтой цагт имэйлээ илгээх нь бас чухал.

Таны и-мэйлийн агуулга нь:

Видео маркетинг

Видео бол таны бүтээгдэхүүн, үйлчилгээг харуулсан маркетингийн кампанит ажил явуулах гайхалтай хэрэгсэл юм. Өндөр чанартай видео контент нь хэрэглэгчийн анхаарлыг татаж, борлуулалтын урсгалыг нэмэгдүүлэхэд тусалдаг.

YouTube бол хоёр тэрбум гаруй хэрэглэгчтэй Google-ийн дараа орох хамгийн алдартай хайлтын систем юм. Олон боломжит худалдан авагчид худалдан авах шийдвэр гаргахаасаа өмнө YouTube-ээс мэдээлэл хайж байдаг. Жишээ нь:

video marketing

Та YouTube эсвэл Facebook дээр видео маркетинг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж, хэрэглэгчдийг татах боломжтой.

digtal marketing

Сошиал медиа маркетинг (SMM)

Сошиал медиа сувгууд сүүлийн үед дижитал хэрэглээг давамгайлж байна. Статистикаас харахад 2023 оны байдлаар дэлхий даяар 3.78 тэрбум сошиал медиа хэрэглэгчид доорх дижитал платформуудыг түлхүү ашигладаг байна.

social marketing

Нөлөөллийн маркетинг /Influencer/

Та нөлөөллийн маркетинг /Influencer/ хийхдээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шууд сурталчлахгүй. Үүний оронд та бүтээгдэхүүнээ сурталчлахын тулд бусад контент бүтээгчдэд төлбөр төлдөг.

Та нөлөөлөгчдөд зориулан мөнгө төлөх бөгөөд дагагч нарт нь таны бүтээгдэхүүн үйлчилгээ таалагдах юм бол худалдан авалт хийх болно.

Энэ нь урьдчилгаа зардалгүйгээр дижитал маркетинг хийх хялбар арга юм.

Агуулгын буюу контент маркетинг

Агуулгын маркетинг нь хэрэглэгчийн оюун санаанд байгаа тодорхой асуултуудад хариулах, сэдэл өгөх замаар худалдан авалтыг бий болгох явдал юм.

content marketing

Хэрэглэгчдийг дараах аргуудаар сэдэлжүүлж болно:

Таны контент зар сурталчилгаа гэхээсээ илүү брэндийн үнэ цэнийг мэдрүүлсэн байх хэрэгтэй. Хэрэглэгч контентыг үзэх явцдаа худалдан авалт хийх шийдвэр гаргахад нөлөөлөхүйц байх нь зүйтэй.

2022 оны дижитал маркетингийн онцлох 8 тренд-ийн талаарх нийтлэлийг эндээс уншаарай.

Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд