← Бүх нийтлэл

Хайлтын Системийн оновчлол: SEO гэж юу вэ?

Google SEO нь зүгээр л арга биш — урт хугацааны бизнесийн стратеги. Гүнзгий ойлголт, давуу/сул тал, түлхүүр үгийн судалгаа, оновчлолыг хэрхэн зөв хийх вэ — энэ нийтлэлээс олж аваарай.

Google SEO — хайлтын системийн оновчлол

Google Хайлтын Систем оновчлол гэж юу вэ?


Гүүглэ хайлтын системийн оновчлол буюу SEO гэж юу вэ? гэдэг асуултад маш гүнзгий түвшинд энэ удаагийн нийтлэлээр хариулах болно. Энэхүү нийтлэлийг бүрэн уншсанаар та дараах зүйлсийн талаар нарийн ойлголттой болох болно.

Доорх видеон дээр маш товчхон Google SEO гэж юу вэ? талаар харууллаа.

Google SEO гэж юу вэ?


Google SEO гэдэг нь Search engine optimization буюу “Хайлтын системийг оновчлол” гэсэн утгатай. Google -н хайлтын системд вэбсайтын мэдээллийг өндөрт эрэмблүүлэх зорилготой.

Энгийнээр хэлбэл, хүмүүс Google, Bing, Yahoo болон бусад хайлтын системээс түлхүүр үгээр хайлт хийх үед таны вэбсайтын мэдээлэл эхний нүүрэнд харагдах байдлыг хэлнэ.

Google нь хэрэглэгчийн хайлтад хамгийн оновчтой, эрэлт ихтэй мэдээллийг хүргэхийг зорьдог. Тиймээс Google SEO-ийн гол зорилго нь Google-ийн хэдэн тэрбум мэдээлэл дундаас таны контентийг хамгийн тохиромжтой мэдээлэл гэж хүлээн зөвшөөрүүлэх үйл явц юм.

Гүүглэ Хайлтын систем Оновчлол

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

Хайлтын системийн оновчлолын жишээ:


Kidstoy.mn сайтын жишээг энд дурдъя. Нийт сүүлийн нэг сарын байдлаар 282,000 (impressions) хүнд харагдсан ба 30,000+ (click) хандалтыг зөвхөн Google дээрээс авсан байна. Мөн дундаж эрэмбэ /Google/ 4.6 байрыг эзэлж байна.

Энэ хандалтыг цаашид kidstoy.mn сайт байнга авах болно. Учир нь хүмүүсийн тогтмол хайдаг үгсээр вэбсайт нь өндөрт эрэмблэгдсэн. Үүний тусламжтай 10 жилийн дараа ч, хүмүүсийн хайж буй үгс өөрчлөгдөхгүй л бол хандалт хэвээрээ л байх болно.

Google дээр Вэбсайтаа түлхүүр үгээр амжилттай эрэмблүүлж чадах юм бол тасралтгүй хэрэглэгчийн урсгалыг тогтмол татаж байдаг. Үнэ цэнэтэй зорилтод хэрэглэгчийг бидэнд бэлэглэж байдаг тул Google SEO хийх нь төдий чинээ цаг хугацаа, хүч хөдөлмөр бас шаарддаг.

Хэрэв таны вэбсайт хайлтын системийн оновчлолд хараахан өртөөгүй эсвэл цоо шинээр эхлэх гэж буй бол бидэнтэй холбогдож Google SEO үйлчилгээг сонирхоорой.

Google хайлтын системийн харагдах байдал

Гүүглэ дээр SEO хийгдсэн вэбсайтууд хэрхэн харагддаг вэ? Жишээ нь “Угаалгын машин” гээд Google дээрээс хайж үзвэл дараах вэбсайтууд гарч ирж байна.

угаалгын машин SEO

Дээд зурагт үзүүлсэн вэбсайтын дараалал чухал ач холбогдолтой. Хайлтын системд хамгийн эхэнд буюу 1 дүгээр байраар гарч ирж буй вэбсайт хамгийн өндөр хандалтыг авч байдаг. Үүнийг дараах судалгаан дээрээс харвал:

Google Хайлтын системд хийж буй хэрэглэгчийн судалгаанаас үзвэл:

SEO хайлтын системийн оновчлолын давуу тал

Гүүглэ Хайлтын систем Оновчлол

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

SEO хайлтын системийн оновчлолын сул тал нь:

Хэрвээ таны вэбсайтад Google SEO /Хайлтын системийн оновчлол/ хэрэгтэй бол бидэнтэй холбоо барьж SEO мэргэжлийн үйлчилгээ аваарай.

Бид таны вэбсайтын SEO дээр ажиллаж таны ажлыг хөнгөвчилж өгнө. Мөн зах зээл дээрх хамгийн бага үнийн саналаар хамтран ажиллахдаа таатай байх болно.

SEO certificate

Google SEO -г манай агентлагийн бусад үйлчилгээтэй /Дижитал маркетинг/ хавсран авах боломжтой ба вэбсайт руу хандаж буй зорилтод хэрэглэгчийг хувиргах, борлуулалтад чиглүүлэх, халамжлах байдлаар борлуулалтыг өсгөх боломжтой.

Хамгийн их хандалттай Монгол сайтууд


Хайлтын систем оновчлол өндөр хандалттай сайт

Google хайлтын системд Вэбсайтаа хэрхэн оновчлох вэ?


Хайлтын системийг оновчтой болгох нь тууштай байдлыг шаарддаг тул маш нарийн төлөвлөгөөтэй байх нь чухал. Үүний тулд та SEO стратегийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.

Google SEO Хайлтын системийн стратеги

гэсэн үндсэн замаар SEO буюу хайлтын системийн оновчлолыг вэбсайт дээрээ хэрэгжүүлж эхлэх боломжтой. Энэ дундаас хамгийн чухал ойлголт бол түлхүүр үгийн судалгаа юм.

Түлхүүр үгийн судалгаа хийх


SEO-ийг ойлгох, хэрэгжүүлэх хамгийн чухал хэсгүүдийн нэг бол түлхүүр үгийн судалгаа хийх явдал юм.

Түлхүүр үгийн судалгаа нь таны веб хуудсан дээр ашиглахад хамгийн тохиромжтой үгсийг олох үйл явцыг хэлнэ.

Жишээ нь: Та цэцэг зардаг гэж бодъё. Үүний тулд цэцэг худалдаж авахаар хайж буй хэрэглэгчдийн мэдэхийг хүсч буй төрөл бүрийн сэдвүүдээр контент бэлтгэх хэрэгтэй.

гэх мэт түлхүүр үгсүүд байж болно. Эдгээр мэдээллийг оруулснаар эцэст нь таны сайт цэцэг худалдаж авах хүсэлтэй хүмүүст илүү сайн эх сурвалж болно.

Хайлтын системийн оновчлол хэрхэн зөв хийх вэ?


Гүүглэ Хайлтын систем Оновчлол

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

Гар утаснаас вэбсайт руу хандах байдал болон гар утаснаас хандах вэбсайтын хурд ямар чухал болохыг та Google албан ёсны хуудаснаас шууд харж болно. Үүнийг маркетингийн хэллэгээр Mobile Friendly, User Experience гэж нэрлэдэг.

Харин одоо доод хэсэгт бидний хариуцан ажиллаж буй вэбсайтын гар утаснаас хандаж буй үзүүлэлт +96% үзүүлэлттэй байгааг харж болно. Энэ нь Хайлтын системийн оновчлолд дээгүүр байр эзлэхэд чухал ач холбогдолтой.

Хэрвээ та өөрийн вэбсайтын хурдыг шалгах бол энд дарж Google Speed Test хийгээд үзээрэй. Харин доод хэсэгт бид Kidstoy.mn сайтын гар утаснаас хандах хурдыг жишээ болгон харуулъя.

Хуудасны хурдыг үндсэн вебийн амин чухал гэж нэрлэдэг гурван үндсэн ангилалд хувааж болно. Эдгээр нь:

FCP /First Contentful Paint/: Анх удаа хандаж буй хэрэглэгчийн вэбсайтыг ачааллах хүртэл хүлээх хугацаа.

TTI Time to Interactive: Вэбхуудас бүрэн ачааллаж дуусах хүртэлх хугацаа

TBT Total blocking time: Вэбсайтыг бүрэн уншиж дуустал саад болж буй хүчин зүйлүүд. scripts, stylesheets гэх мэт датанууд саад болох тусам хурд удааширч байдаг.

Эдгээр зүйлсийг зөв хийж чадвал таны зорилтод хэрэглэгч мянга мянгаараа вэбсайт руу тань сар бүр тогтмол урсан орж ирэх болно. Үүний тулд вэбсайтын SEO хариуцан ажиллах хүн заавал хэрэгтэй. SEO /Хайлтын системийн оновчлол/ нь урт хугацаанд үр дүнгээ өгдөг.

SEO үйлчилгээ хаанаас авах вэ?


Хэрэв та энэ талаар бодож буй бол Google SEO гэж юу болох тухай илүү нарийн мэдлэгтэй болохыг зөвлөж байна. SEO нь дижитал маркетинг дотроо тусдаа бие даан хөгжүүлэх томоохон ажлын нэг юм.

Хайлтын системийн оновчлол нь урт хугацааны ажил тул тусдаа хөгжүүлэгч шаарддаг. Магадгүй та бүхнийг өөрөө хийхийг хүсвэл танд дараах онлайн үйлчилгээ үзүүлэгч компаниудыг санал болгож байна. Эндээс та Google SEO тухай тасралтгүй суралцах боломжтой.

Google SEO холбоотой нэмэлт мэдээлэл авч болох бусад эх сурвалжууд:

Сайн SEO-ийг хэрэгжүүлэх эхний алхам бол вэбсайт дээрх суурь тохиргоо үүсгэх явдал юм. Үүнд:

Вэбсайтын суурийг бэлэн болгосны дараа бусад нарийн ширийн зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Учир нь суурь сайтай байх тусам Google SEO дээр амжилттай урагшилдаг. Google SEO /Хайлтын системийн оновчлол нь урт хугацаанд үр дүнгээ өгдөг.


SEO хэрхэн ажилладаг вэ?


Хайлтын системүүд нь веб хуудаснуудыг ямар контент агуулж байгааг тодорхойлохын тулд интернет роботуудыг ашигладаг. Эдгээр роботууд кодыг сканердаж, веб хуудсан дээр гарч буй бичмэл текст, зураг, видео болон бусад зүйлийг авч, боломжтой бүх мэдээллийг цуглуулдаг.

Роботууд хуудас бүр дээр байгаа мэдээллийн төрлүүдийн талаар хангалттай мэдээлэл цуглуулж, тухайн контент нь хэрэглэгчдэд хэрэгтэй эсэхийг тогтоодог. Дараа нь тэд эдгээр хуудсуудыг хэрэглэгчийн хайж буй мэдээлэлд тохирч байгаа эсэхээс хамаарч эрэмбэ үүсгэн хэрэглэгчдэд харуулдаг.

Google SEO тухай түгээмэл асуулт, хариулт


Google SEO хайлтын системийн оновчлол хийхэд цаг хугацаа хир шаардлагатай вэ?

Вэбсайт Google дээр бүртгэгдэж эрэмблэгдэх хүртэл дараах үе шатуудыг дамждаг. Crawl>Index>Rank. Google дээр rank хийгдэх хүртэл харилцан адилгүй хугацаа зарцуулдаг ба дунджаар 7-14 хонодог. Үүний дараа rank /эрэмбэ/ өсгөхийн тулд нэмээд 7-21 хоног шаардана.

Google дээр түлхүүр үгээр амжилттай эрэмблэгдсэн бол хир удаан байрших вэ?

Үүрд. Гэхдээ Өрсөлдөөн болон цаг хугацаанаас хамаарч түлхүүр үгийн эрэмбэ өсөж эсвэл буурч болно.

Google SEO хийх шаардлага юу байна?

Гүүглэ хайлт дээр өндөрт эрэмблэгдэх нь контентоо үнэгүй хэрэглэгчдэд хүргэх төгс арга зам юм. Харин бусад сошиал апп буюу Facebook, Twitter, Instagram бол контентоо олон хүнд хүргэхийн тулд заавал мөнгө төлдөг.

Хайлтын систем гэж юу вэ?

Хайлтын систем гэдэг нь олон зуун мянган вэб сайтын мэдээлэл дундаас хамгийн тохирох контентийг түлхүүр үгийн тусламжтай хэрэглэгч хүнд харуулах алгоритмийг хэлнэ.

Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд