Хайлтын системын оновчлолд Интернал линк болон Экстернал линк ойлголт вэбсайтын дотоод бүтэц зохион байгуулалт, нийтлэл хоорондын уялдаа холбоог илэрхийлж байдаг. Нийтлэл дэх линкээр дамжуулан тухайн сэдвийн тухай ойлголтыг Гүүглэд ойлгуулж байдаг.
Интернал линк болон Экстернал линкүүдийг ашиглан вэбсайтаа аалзны тор мэт нэгээс нөгөө рүү холбож вэбсайтын хүчин чадлаа сайжруулж байх ёстой. Ингээд дараах сэдвийн хүрээнд Интернал линк болон Экстернал линкийг судалж үзье.
Интернал линк гэж юу вэ?
Интернал линк гэдэг нь өөрийн вэбсайт хооронд үүсгэсэн линк холбоос юм. Интернал линк үүсгэснээр дараах давуу талуудтай.
- Гүүглэ дээр түргэн бүртгэгдэх боломж үүсдэг
- Уншигч нарт нэмэлт мэдээлэл өгөх боломж
- Тухайн холбосон линк рүү хүч өгч байдаг. Ингэснээр Гүүглэд вэбсайтын аль хуудас илүү чухал болохыг ойлгуулдаг.
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
Интернал линкийн гайхалтай жишээ бол Wikipedia сайт юм. Дотроо вэбсайт хоорондоо холбосон олон зуун сүлжээ холбоостой ба үргэлж бие биетэйгээ хамааралтай сэдвүүдээр дүүрэн байдаг. Тийм учраас ихэвчлэн Гүүглэ хайлтын эхний байруудад эрэмблэгдэж байдаг.
Экстернал линк гэж юу вэ?
Экстернал линк бол эсрэгээрээ нэг вэбсайтаас нөгөө вэбсайт руу үүсгэсэн линк юм. Уншигчдад өгөх ойлголт өөр вэбсайт дээр байгаа үед энэхүү холбоосыг үүсгэдэг. Ихэвчлэн албан ёсны тоо баримт, эх сурвалжийн мэдээллийг энэ замаар үүсгэснээр уншигч нарт илүү итгэл үнэмшил төрүүлдэг.
Экстернал линкийг олон зорилгоор үүсгэж болох ба Backlink линк үүсгэсэн вэбсайтад Гүүглэ дээр эрэмбэлэх гол хүчин зүйл болж байдаг. Экстернал линкийг 3 төрлөөр үүсгэж болдог.
- Do-Follow
- No-Follow
- Sponsored Link
Do-Follow link: Өөр сайт руу үүсгэсэн энэхүү Экстернал линк нь Гүүглийн эрэмбэд нөлөөлөх чухал ойлголт мөн. Энэхүү линкийн хүлээн авч буй вэбсайт нь Гүүглэ дээр нэмэлт оноо байна гэж ойлгож болно. Олон вэбсайтаас Экстернал линк авах тусам Гүүглэ тухайн вэбсайтыг илүү үнэ цэнэтэй, мундаг гэж ойлгох болно.
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
No-Follow link: Өөр сайт руу үүсгэсэн энэхүү Экстернал линк нь Гүүглийн эрэмбэд нөлөөлж чадахгүй. Магадгүй та өрсөлдөгчийнхөө сайтыг дэмжихийг хүсэхгүй байвал энэ хэлбэрийг сонгож болно. Хэдий бусад вэбсайт руу линк үсэргэсэн боловч энэ нь тэднийг бүрэн дэмжиж байгаа хэрэг биш юм.
Энэ төрлийн линк нь таны уншигчийг өөр вэбсайт руу хөтлөн одох тул шаардлагатай тохиолдолд л хийхийг зөвлөж байна.
Sponsored Link: Гадаад орны зах зээлд Backlink маш том бизнес болон хөгжсөн байдаг. Энэхүү худалдан авсан линкийг Гүүглэ ялгахын тулд Sponsored link гэдэг ойлголтыг гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл Backlink органикаар үүссэн үү эсвэл худалдан авсан уу гэдгийг Гүүглэ мэдэхийг хүсэж байна гэсэн үг.
Харамсалтай нь Sponsored link нь No-Follow линктэй адил юм. Гэхдээ таны төлсөн мөнгө бүрийг Гүүглэ үнэгүйдүүлэхгүй байхаа мэдэж байгаа.