Backlink буюу гадаад линк холбоос
Off-Page SEO буюу Хуудаснаас гадуурх оновчлол дээр товчхон дурдаад өнгөрсөн. Вэбхуудсыг Гүүглэ дээр өндөрт эрэмблэхэд чухал нөлөө үзүүлдэг. Олон вэбсайтаас гадаад линк авах тусам Гүүглэ дээрх эрэмбэ өсч байдаг.
Гэхдээ энэ нь дараах хүчин зүйлээс хамаарч үр дүн өөр өөр байдаг. Ингээд гадаад линк холбоос ямар үед хүчирхэг байдаг вэ?
DA, UR – Domain rating, URL rating өндөр байх
Related Topic Niche – ижил төстэй вэбсайтаас гадаад линк авах
Link Juice буюу шаталсан backlink үүсгэх
Backlink буюу гадаад линк холбоосыг хэрхэн үүсгэх вэ?
Маш энгийн бусад Вэбсайтын админаас гадаад линк холбоос үүсгэж өгөхийг асууна. Гэхдээ тэр болгонд хүн таны вэбсайтыг мэншион хийж өгөх нь юу л бол. Гэхдээ Гадаад холбоос үүсгэх хэд хэдэн арга байдгийг энд товчхон бичиж үлдээе.
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
Sky Scraper technique – Өрсөлдөгчийн backlink- г судлаж тэдний backlink-г өөрийн болгох, үүний тулд супер чанартай контент, харилцааны өндөр чадамж шаардана.
Guest Posting – Бусад вэбсайтад контент бичиж өгөх ба урамшуулалд нь backlink авах арга.
Broken link building – Эвдэрхий линкүүдийг илрүүлэн тухайн линкүүд дээр өөрийн вэбсайтаа шинэчлэн холбох арга
Q&A websites – Дижитал ертөнц дээр маш хүчтэй үнэгүй backlink авч болох вэбсайтууд олон байдаг. Гэхдээ зарим нь болзол өндөртэй.
Paid post – Мөнгө төлөөд албан ёсоор backlink худалдаж авна. Энэ бизнес гадаадын зах зээлд маш өндөр хөгжсөн.
Redirect – Хуучин, хүн ашиглахаа байсан вэбсайтуудыг худалдаж аваад өөрийн вэбсайт руу холбоно. Маш үнэ цэнэтэй боловч тухайн вэбсайтын хэрэглэгчийн мэдлэггүй байдлаас үүдэж маш олон домэйн нэрнууд дижитал хогийн саванд орж байдаг. Энэ хогийн саван дотроос маш сайн backlink- тэй сайтуудыг хайж олж болно.
Backlink -н төрлүүд тэдний ялгаа
Маш энгийн 3 төрлийн backlink үүсгэх боломжтой. Эдгээр нь хоорондоо хүчин чадлын хувьд маш их ялгаатай.
Do-Follow backlink
No Follow backlink
Sponsored backlink
Do Follow backlink – бол хамгийн үнэ цэнэтэй бөгөөд таны гүүглэ дэх вэбсайтын эрэмбийг дээшлүүлэх гол ойлголт юм.
No Follow backlink – бол Гүүглийн эрэмбэ ахихад туслахгүй боловч DA, UR rating өсгөж байдаг. Do-Follow линкийг бодвол хүч султай гэж ойлгоход болно.
Sponsored backlink – бол та худалдаж авсан линкүүдээ албан ёсоор Гүүглэ-д мэдээллэх явдал юм. Ингэснээр Гүүглээс ирэх аливаа аюулаас сэргийлж спам биш гэдгээ ойлгуулдаг. Хэдийгээр Do-follow линкийг гүйцэхгүй боловч таны төлсөн мөнгө бүрийг Гүүглэ хоосон өнгөрөөхгүй.
Нэмэлт Маркетинг үйлчилгээнүүд:
Webhiine.com Admin
А.Баянбат
Вэбсайтын үүсгэн байгуулагч, мэргэшсэн дижитал маркетер, МУИС -н худалдааны менежмент, Халлим ИС /Солонгос/ Олон улсын Харилцаа магистр, Hubspot -с Google SEO, Content marketing, Digital marketing сертификаттай.
Номин Холдинг Маркетингийн менежер, Дижитал маркетинийг салбарт 10 жил ажилласан туршлагатай.
Санал болгох нийтлэл:
Түлхүүр үгээр хэрхэн оновчтой хайлт хийх вэ? Гүүглэ бол дэлхий дээр ноёрхогч хайлтын систем гэдэгтэй маргахгүй биз. Гүүглэ бидэнд мэдлэгээ тэлэх өргөн боломжийг олгож байдаг. Гэхдээ зөв хайлт хийх нь…
Вэбсайтаа та хайлтын системд оновчлох гэж байгаа бол вэбсайтын аудитын талаар ойлголттой байх ёстой. Хэрэв таны вэбсайтын эрүүл мэнд муудвал Гүүглэ – д энэ байдал огт таалагдахгүй. Ингээд вэбсайтын тань…
Google CoreUpdate гэж юу вэ? Гүүглэ хайлтын систем үргэлж шинэчлэгдэж байдаг. Энэхүү шинэчлэлт бүр уншигч нарын төлөө хийсэн өөрчлөлүүд байдаг. Өөрчлөлүүд заримдаа хөнгөн харин заримдаа бүр вэбсайтын бүх эрэмбийг унагааж…
Topic Cluster Сэдвүүдийн Уялдаа Холбоо гэж юу вэ? Контент стратегийн амин чухал ойлголт юм. Нэг сэдвийн хүрээнд дэлгэрүүлэн бичсэн контент бүр бие биенээ дэмжих байдлаар хайлтын системд өндрөөр үнэлэгддэг. Жишээ…
Вэбсайтын бүтэц, зохион байгуулалтыг анхнаасаа сайн төлөвлөх хэрэгтэй. Маш зөв сайн зохион байгуулалттай вэбсайтаас хэрэгцээт мэдээллээ олж уншихад амар байдаг. Гүүглэд ч мөн энэ байдал маш таалагддаг. Гүүглийн робот вэбсайтын…
Хайлтын системын оновчлолд Интернал линк болон Экстернал линк ойлголт вэбсайтын дотоод бүтэц зохион байгуулалт, нийтлэл хоорондын уялдаа холбоог илэрхийлж байдаг. Нийтлэл дэх линкээр дамжуулан тухайн сэдвийн тухай ойлголтыг Гүүглэд ойлгуулж…
Off-page SEO нь Гүүглэ дээр сайн эрэмблэгдэхийн тулд хийх ёстой чухал ажил юм. Үүний тулд Вэбсайтаа гадны дижитал ертөнцтэй цогц байдлаар холбох аргачлал юм. Off-page SEO хэрэгжүүлэх олон аргачлал байдаг…
Түлхүүр үг гэж юу вэ? Хэрхэн олох вэ? Хайлтын системийн оновчлол хийж буй тохиолдолд түлхүүр үгийн судалгаа нэг номерийн чухал ач холбогдолтой. Ямар түлхүүр үгэн дээр оновчлохоо мэдэхгүй бол үр…
On-Page SEO буюу Хуудсан дээрх оновчлол нь Гүүгл дээр ямар түлхүүр үгээр гарч ирэхийг хүсэж буйгаа илэрхийлэх чухал ажлын нэг юм. On-Page SEO буюу Хуудсан дээрх оновчлолд дараах чухал зүйлсүүд…
Google Хайлтын системийн сурталчилгаа хэрхэн хийх вэ? Гүүглэ хайлтын системийн сурталчилгаа нь фэйсбүүк бүүсттэй нэгэн адил зарчмаар үйлчилнэ. Гүүглэд мөнгө төлснөөр дараах байдлаар сурталчилгаа хийх боломжтой. Гүүглэ Хайлтын системийн сурталчилгаа…
Google SEO, хайлтын системийн оновчлол Монголд өргөн цар хүрээтэй биш. Гэхдээ дижитал маркетингийн хамгийн хүчтэй хэрэглүүр болох Google хайлтын систем тухай болон SEO agency хэрхэн сонгох тухай мэдээлэл бэлтгэлээ. Мэдээж…