On-Page SEO буюу Хуудсан дээрх оновчлол нь Гүүгл дээр ямар түлхүүр үгээр гарч ирэхийг хүсэж буйгаа илэрхийлэх чухал ажлын нэг юм. On-Page SEO буюу Хуудсан дээрх оновчлолд дараах чухал зүйлсүүд багтана.
- Гарчиг тохиргоо
- Оршил хэсгийн тохиргоо
- Perma URL link линк зөв үүсгэх
- Нийт үгийн тоо
- Зургийн нэршил тохиргоо
- Meta description буюу тайлбарын тохиргоо
1. Гарчиг тохиргоо:
Нийтлэл, контент нь дараах зурагт үзүүлсний дагуу бүтэцтэй байх ёстой. Хамгийн чухал үг нь heading1 буюу Гарчиг1 болох ба туслах түлхүүр үгсүүд Гарчиг2 эсвэл Гарчиг3 болон задрах ёстой.
Ингэснээр гарчиг 1 дэх түлхүүр үгийн тусламжтай хайлтын систем дээр оновчлогддог.
Гарчиг1 дээр та зөвхөн түлхүүр үгээ бичээд зогсохгүй хүний анхаарлыг татсан хүчтэй үг болон тоо оруулж өгөх хэрэгтэй. Жишээ нь “2023 оны Хамгийн хурдтай 5 машин”
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
2. Оршил хэсгийн тохиргоо:
Оршил хэсэгт заавал Гарчиг 1 дээр буй түлхүүр үгийг давтан оруулж өгнө. Ингэснээр Гүүглэ таны сонирхож буй түлхүүр үгийг илүү хурдан ойлгодог. Жишээ нь доор зурагт би өөрийн түлхүүр үгийг дахин оршил хэсэгт оруулж өгсөн байгааг анзаарч болно.
3. URL link линк зөв үүсгэх
URL хэсгийг маш зөв үүсгэх хэрэгтэй. Учир нь Гүүглэ нь линкэн дээр байршиж буй үгээр таны нийтлэлийг эрэмбэлэх сонирхолтой. Тийм учраас линк үүсгэхдээ 50 тэмдэгтэнд багтааж хэрэглэгчийн хайлтад тохирсон англи эсвэл монгол үгийг оруулж өгвөл сайн.
Жишээ нь би энэ нийтлэлийг ”on-page seo” гэсэн хайлтад зориулсан учир линк маань https://webhiine.com/on-page-seo гэж харагдана. Ингэж хийснээр Хэрэглэгч хүртэл уншаад ойлгоход амар байдаг.
4. Нийтлэлийн нийт үгийн тоо
Хамгийн багадаа 600 хүртэлх үгтэй нийтлэл бичихийг гүүглэ санал болгодог. Харин хамгийн ихдээ өрсөлдөөнөөс хамаараад 5000 үг хүртэл хийгдэх тохиолдол бий. Дундаж өрсөлдөөнтэй нийтлэлийн үгийн тоо 1000-2000 байдаг.
Үгийн тоо нь Гүүглэд эрэмбэлэхэд туслах нууц хөзөр байж чадна. Гэхдээ зөвхөн чанартай нийтлэл нь хэрэглэгчийн вэбсайтад зарцуулах хугацааг өсгөж үнэ цэнийг нэмэгдүүлдэг.
5. Зургийн нэршил тохиргоо
Таны нийтлэлд орж буй зураг болгон тусдаа эрэмблэгдэж байдан. Гэхдээ зөвхөн та нийтлэлийн зурагт нэр өгсөн тохиолдолд юм. Зурагандаа нэр өгөхийн тулд та Alt text хэсэгт тухайн зургийг юу илэрхийлж буйг тайлбарлаж бичиж хэрэгтэй.
Яагаад гэвэл гүүглэ нүдгүй учир таны оруулсан зураг юун зураг вэ гэдгийг ойлгож боломжгүй. Харин таны тайлбарын ачаар Гүүглэ тухайн зургийг хэнд хаана үзүүлэх ёстойгоо ойлгодог.
6. Meta description буюу тайлбарын тохиргоо
Энэ хэсэг хаана харагддаг вэ гэвэл Гүүглэ дээр хайлт хийх үед таны вэбсайтыг тодорхойлж буй өгүүлбэр байдлаар харагддаг.
Өрсөлдөөн өндөртэй түлхүүр үгэн дээр энэхүү хэсэг маш чухал хэсэгт тооцогдоно. Хэрэглэгч туслах хэсгийн өгүүлбэрийг уншиж таны вэбсайт руу зорчих эсэхээ шийддэг. Энэ хэсэгт та хүний анхаарлыг татах өгүүлбэр оруулж өгөх тусам таны вэбсайт руу зочилох хэрэглэгчийн тоо нэмэгдэнэ.
Баяр хүргэе та эдгээр үйлдлийг зөв хийснээр On-page SEO буюу хуудсан дээрх тохиргоог амжилттай хийж чадлаа. Одоо харин зөв гарчиг өгөхийн тулд түлхүүр үгээ хэрхэн олох вэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй.