Google CoreUpdate гэж юу вэ?
Гүүглэ хайлтын систем үргэлж шинэчлэгдэж байдаг. Энэхүү шинэчлэлт бүр уншигч нарын төлөө хийсэн өөрчлөлүүд байдаг. Өөрчлөлүүд заримдаа хөнгөн харин заримдаа бүр вэбсайтын бүх эрэмбийг унагааж байдаг. Энэхүү шинэчлэлтийг бид байнга хянаж байх ёстой бөгөөд өөрчлөлт бүрийг тухай бүрт хийж байх шаардлагатай.
Google Core Update үзэх линк
Ингээд өнгөрсөн хугацаанд хийгдэж байсан хамгийн том өөрчлөлтүүдийг товчхон сийрүүлэн бичье.
2012 Penguin Update
Үр дүнгүй хэт их backlink гадаад холбоос хуурамчаар үйлдсэн гэж үзвэл Гүүглэ дэх эрэмбийг бууруулах болсон. Вэбсайтын байрыг ахиулахын тулд хуурамч коммент, PBN site , болон backlink худалдан авалт ихэссэн холбоотой Гүүглийн хяналт өндөрссөн.
2013 Hummingbird Update
Энэхүү шинэчлэлт бол вэбсайтын мэдээлэл хэрэглэгчийн хайлттай нийцэж байх ёстой гэсэн чухал ойлголт юм. Хэрэв таны нийтлэл түлхүүр үгийн гол санаатай нийцэхгүй байвал Гүүглэ дээр өндөрт эрэмблэгдэх боломжгүй болсон.
Өөрөөр хэлбэл On&Off-Page SEO сайн хийж Гүүглэ дээр хүссэн нийтлэлээ эрэмблэх боломжгүй гэсэн үг. Хайлтаар гарч ирж буй илэрц уншигчийн асуултанд хариулсан байх ёстой гэсэн үг.
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
2014 HTTPS SSL функц
HTTPS SSL (Secure Sockets Layer) нь хэрэглэгчийн дата мэдээллийг цахим орчинд тоон цифрт хувиргадаг хамгаалалтын төхөөрөмж юм. Вэбсайт нь дата мэдээллээ алдлаа гэхэд тухайн дата мэдээлэл тоон цифрээр илэрхийлэгдэх тул хакеруудаас сэргийлж чадна.
Харин HTTPS SSL -гүй сайт нь хэрэглэгчийн мэдээллийг уншихад илүү амар болгож өгдөг тул Гүүглэ ийм сайтуудыг эрэмблэх дургүй гэдгээ илэрхийлсэн.
2015 Mobile Update
Гүүглэ хэрэглэгчийн 60%+ гар утаснаас хандах болсон тул Гар утаснаас хандах вэбсайтын хурдыг сайжруулах шаардлагатай болсон. Энэхүү шаардлагыг хангаж чадаагүй вэбсайтууд өндөрт эрэмблэгдэх тун хэцүү.
2015 Rank brain Update
Hummingbird -г сайжруулсан шинэчлэлт ба Гүүглэд хиймэл оюун ухааны тусламжтай хэрэглэгчийн хайлтад тухайн нийтлэл тохирч буй эсэхийг шалгах болсон. Хиймэл оюун ухаан нь маш олон хүчин зүйлийн тусламжтай нийтлэлийг хэнд үзүүлэхээ шийддэг ба уншигчийн вэбээр аялсан өмнөх түүхийг хүртэл хардаг байж болох юм.
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
2018 Medic Update
Гүүглэ эмнэлэг, санхүү, хууль гэх мэт тусгай салбарт нийтлэл бичсэн хүнээс шалтгаалуулан эрэмбэлдэг болсон. Хэрэв та хуульч эсвэл эмч биш бол таны вэбсайт энэ чиглэлд амжилт олохгүй гэсэн үг. Харин та энэ салбарын хүн мөн EAT хэсгийг судлаж ойлгох ёстой.
2022 Helpful Content Update
Гүүглийн зорилго бол хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээлэл өгөх явдал. Гэвч зарим сайтуудын хувьд зөвхөн мөнгөний түлхүүр үг ашиглах явдал ихэссэн. Эсвэл аливаа түлхүүр үгийг шууд худалдан авалт руу чиглүүлэх болсон. Үүний эсрэг гаргасан шинэчлэлт бол уншигчдад хэрэгцээт мэдээлэл гаргах ёстой гэсэн шинэчлэлт юм.
Хэрвээ таны вэбсайт уншигчдын асуудлыг шийдсэн зөвлөгөө контент багатай бол одоо анхаарах цаг нь болжээ. Миний хувийн туршлагаас харахад зөвлөгөө контент нийт контентийн 60-70%-г эзлэх ёстой.