Google SEO, хайлтын системийн оновчлол Монголд өргөн цар хүрээтэй биш. Гэхдээ дижитал маркетингийн хамгийн хүчтэй хэрэглүүр болох Google хайлтын систем тухай болон SEO agency хэрхэн сонгох тухай мэдээлэл бэлтгэлээ.
Мэдээж бизнесийн цар хүрээнээс хамаарч Хайлтын системийн оновчолд зарцуулах хөрөнгө ялгаатай.
Өдөрт 5.6 тэрбум хайлт Гүүглэ дээр хийгддэг байна. Үүнээс хэрэглэгч хамгийн эхний хуудас руу орж мэдээлэл авдаг.
Тийм ч учраас түлхүүр үгээр хайлт хийн вэбсайт руу зочилж буй хэрэглэгч нь бизнесийн байгууллагын хувьд зорилтод хэрэглэгч болдог учраас хамгийн үнэ цэнэтэй дата болдог.
Дараагийн хэсэгт бид Гүүглэ Хайлтын системийн оновчлол хийхэд ямар хэмжээний төсөв шаарддаг болон SEO агентлаг сонгохдоо юуг анхаарах ёстойг товчхон тайлбарлая.
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
Google SEO хийдэг жишиг үнэлгээ
Цагийн үнэлгээ
Дэлхийн зах зээлд Хайлтын системийн оновчлол гэдэг ойлголт маш чухал ач холбогдолтой байдаг. Тиймдээ ч Хайлтын системийн оновчлол хийх цагийн үнэлгээ 100-250$ үнэлэгддэг.
Монголд харьцангуй шинээр хөгжиж буй ойлголт дээрээс нь шууд л цагт 100$ төлөх үнэ цэнийн ойлголт дутмаг болов уу. Монголын хувьд 15$ дээр үнэлэгдэх боломжтой. Эрэлт ихсэх тусам чанартай үйлчилгээний үнэ өсөх зарчмаар явагдана.
Сарын үнэлгээ
Дэлхийн жишгээр SEO агентлагын сарын үнэлгээг тооцоод үзвэл хамгийн багадаа 8000$ эхэлнэ. Харин Монгол орны хувьд 1000$ хамгийн багаар үнэлэгдэх ёстой болов уу. Үүнд дараах ажилбарууд багтдаг.
- Түлхүүр үгийн судалгаа
- Өрсөлдөгчийн судалгаа
- SEO нийцсэн Контент бүтээх
- SEO technical Audit
- Content marketing Audit
- Вэбсайт хооронд холбоос үүсгэх
- Дижитал ПР хийх
- Тайлан боловсруулах, гаргах
Google SEO чиглэлээр Онлайнаар цаг авч уулзах:
Вэбсайт Google SEO төслийн үнэлгээ
Урт болон богино хугацаанаас хамаарч харилцан адилгүй үнэлгээтэй. Гэхдээ Google SEO цаг хугацаа шаарддаг тул алсын хараатай, зөв стратегитай ажиллах ёстой.
Google SEO хийгдэх чухал ажилбарууд
Түлхүүр үгийн судалгаа:
Хайлтын системийн оновчлол хийхийн тулд хэрэглэгч ямар түлхүүр үгээр хайлт хийдэгийг судлах нь зайлшгүй. Сар бүр тухайн түлхүүр үг 100 удаа хайгддаг уу? эсвэл 10,000 удаа хайгддаг уу хоёрын дунд маш их ялгаатай.
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
Түлхүүр үгийн судалгаанд хамгийн их цагийг зарцуулдаг. Түлхүүр үгийг дотор нь ангилж танд борлуулалт авчрах үгс болон таны борлуулалт туслах үгсийн тусламжтай зөв стратеги гарган ажиллах нь чухал.
Өрсөлдөгчийн судалгаа:
Өрсөлдөгчийн судалгаа ямар чухал болохыг тайлбарлах нь илүүц биз. Харин та судалгаа хийхдээ Google keyword Planner үнэгүй ашиглахыг зөвлөж байна. Мөн бусад төлбөртэй хувилбаруудыг доор санал болгож байна.
- Similarweb.com
- Ahrefs.com
- Semrush.com
- Moz.com etc.
Вэбсайт анализ:
User experment буюу вэбсайтаар зочилсон үед хэрэглэгчийн ямар үйлдэл гаргаж байгаад анализ хийж тэдэнд тохирсон шинэчлэлт өөрчлөлтийг хийнэ. Энэ нь нэгэнт вэбсайт руу хандсан хэрэглэгчийг борлуулалт болгох хувиргах алхмыг сайжруулж өгдөг.
Энэ ажил маш чухал хэсэгт хамрагддаг ба үүнийг ажлын туршлагаар л олж авах боломжтой тул Google SEO агентлагт хандах нь энэ замыг товчилж өгнө. Энэ үзүүлэлт сайжирснаар таны Google SEO давхар улам сайжирч байдаг.
Вэбсайт холбоос үүсгэх:
Вэбсайт Холбоос бий болгох гэдэг нь бусад вэбсайтуудыг өөрийн сайт руу чиглүүлэн линк холбоос үүсгэхийг хэлнэ. Ингэж таны вэбсайт руу чиглэсэн урсгалыг нэмэгдүүлснээр, Google-д таны сайтын нөлөө итгэл нэмэгдэж Google дэх түлхүүр үгийн байрлал сайжирдаг.
Вэбсайт хурд сайжруулах:
Хайлтын системийн оновчлол сайн хийх гол шалгуур үзүүлэлтийн нэг бол гар утаснаас хандах вэбсайтын хурд юм. Хэрэглэгч таны вэбсайт руу гар утаснаасаа хандах үед 3-с дээш секунд хүлээлгэх нь Google -д таалагдахгүй.
Энэ талаар миний бичсэн маш чухал нийтлэлтэй эндээс дэлгэрэнгүй танилцаж болно.
Google SEO 2022 оны үнэлгээ Монголд
Өөрөө
Давуу, сул талууд
- Мөнгө зарцуулахгүй
- Шинэ зүйлс суралцана
- Маш их цаг хугацаа болон хичээл зүтгэл хэрэгтэй
Хямд SEO агент
Давуу, сул талууд
- Хямд зардал
- Туршлагагүй байдал
- Зам товчлох гэсэн буруу арга байж магадгүй
Туршлагатай SEO агент
Давуу, сул талууд
- Тогтвортой өсөлт
- Нээлттэй байдал, анализ, тайлан
- Бизнесийн амжилт
Өөрөө хийж сурах сонголт:
Аливаад түргэн суралцах чадвартай, эсвэл SEO чиглэлээр мэргэшихийг хүсвэл сонгож болно. Гэхдээ багадаа 6-12 сар тасралтгүй суралцах шаардлага үүсэх тул бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Суралцахаас гадна өөрийн хобби дээр үндэслэн туршлага хуримтлуулах нь хамгийн чухал. Дээрээс нь энэ салбарт амжилттай байхын тулд нэмээд дижитал маркетинг болон АйТи чиглэлээр дундаас дээш мэдлэгтэй байх нь давуу тал болно.
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
Хямд SEO агентлаг:
Хайлтын системийн оновчлолыг маш хямд үнээр хийж өгөх нь бараг байж боломжгүй зүйл юм. Ялангуяа дөнгөж эхэлж буй вэбсайтуудын хувьд ийм зүйлтэй тулгарч байвал сайн судлахыг зөвлөж байна.
Учир нь Google SEO өөрөө урт хугацаанд тогтвортой стратеги бодлого хэрэгжүүлэх зарчимтай байдаг. Хэрэв зам товчлох гэж үзвэл Google тухайн сайтыг торгож хайлтын илэрцээс хасдаг.
Зам товчлох нь маш эрсдэлтэй ба Монголд бид зарим ийм сайтын жишээг мэднэ. Монгол дах хууль бус кино сайтуудаас үүнийг анзаарч болно. Тэд олонтаа домэйн нэрээ өөрчилж Google-н торгуулиас бултаж байдаг. Үүнийг Blackhat SEO гэж нэрлэдэг бөгөөд богино настайг анхаарах хэрэгтэй.
Туршлагатай SEO агент:
Хайлтын системийн оновчлолд юу хийх ёстойг сайн мэддэг ба хэдийн олон төрлийн вэбсайт дээр туршлага хуримтлуулсан байдаг. Тэд юу хийх ёстойгоо сайн мэддэг ба үнийн хувьд ч хямдхан байх боломжгүй юм.
Манай вэбсайтын хувьд Google SEO хайлтын системийн оновчлолоор мэргэшсэн сертификаттай ба 10 гаруй салбарт SEO үйлчилгээ амжилттай хэрэгжүүлээд явж байна. Нэмээд дижитал маркетингийн үйлчилгээг хослуулснаар 1сая₮ онлайн борлуулалтыг 18сая₮ болгосон бодит туршлагатай.
Хайлтын системийн оновчлол яагаад ийм үнэтэй байдаг вэ?
Монголд дийлэнх байгууллагын хийдэг онлайн идэвхижүүлэлтүүд Сошиал медиа руу чиглэсэн байдаг. Фейсбүүк, Инстаграмд мөнгө төлөхөө зогсоосон тохиолдолд хэрэглэгч рүү мессеж очихоо больдог.
Нэмээд зорилтод хэрэглэгчээ тааруухан оновчловол шаардлагагүй хэрэглэгч нарт үр ашиггүй сурталчилгаа үзүүлж тэднийг залхаадаг. Мэдээж Фейсбүүк үзүүлсэн сурталчилгаа бүрээр төлбөр тооцоогоо авч байгаа.
Харин Google -н хувьд хамгийн том онцлог бол шууд зорилтод хэрэглэгчиддээ шууд мэдээллээ хүргэж чаддаг. Өөрөөр хэлвэл хэрэглэгч хүссэн зүйлээ өөрөө Google-с хайж орж ирдэг гэсэн үг.
Нэмээд нэгэнт Google эрэмбэд дээгүүр байр эзэлсэн бол дахин дахин идэвхижүүлэлт хийх шаардлагагүйгээр тогтмол үнэ цэнэтэй хэрэглэгчийг дуудаж байдаг.
Тийм учраас чанартай үйлчилгээнд илүү төлөхөөс бүү цааргалаарай. Өндөр дүнтэй гэрээний ард SEO агентлагийн чадвар болон таны бизнесийг амжилтад хөтлөх туршлага бий.
Google үнэ цэнэ 2022 онд?
2022 оны Дэлхийн судалгаагаар Google -н хайлтын систем илт тэргүүлж байна. Мөн Youtube-н хэрэглээ жил ирэх тусам Монгол зах зээлд тэлж байна.
Нэмэлт Маркетинг үйлчилгээнүүд:
- Вэб сайт хөгжүүлэх аргачлал +473% хандалт өсгөсөн кэйс
- Фэйсбүүк Бүүст гэж юу вэ?
- Б2Б маркетинг хэрхэн хийх вэ?