Google Хайлтын системийн сурталчилгаа хэрхэн хийх вэ? Гүүглэ хайлтын системийн сурталчилгаа нь фэйсбүүк бүүсттэй нэгэн адил зарчмаар үйлчилнэ. Гүүглэд мөнгө төлснөөр дараах байдлаар сурталчилгаа хийх боломжтой.
Гүүглэ Хайлтын системийн сурталчилгаа нь улс орноос хамаарч харилцан адилгүй үйлчилдэг. Монгол орны хувьд Search сурталчилгаа хийх боломжгүй. Учир Монгол хэлийг дэмждэггүй. Харин Youtube video сурталчилгаа хийгдэж болно.
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
Google онлайн сурталчилгаа төрлүүд
Search
Performance max
Display
Shopping
Video
App
Smart
Local
Discovery
1. Search
Google Хайлтын системийн сурталчилгаа ба энэхүү сурталчилгааг хийснээр дараах байдлаар харагдана. Анхаарах зүйл нь танд түлхүүр үгийн судалгаа хэрэгтэй ба Хайлтын системийн оновчлол тухай мэдлэг заавал шаардана.
Ямар түлхүүр үгээр хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хайж буйг олж мэдэх хэрэгтэй. Дараа нь тухайн түлхүүр үгээр гүүглэ хайлт хийхэд таны вэбсайт тэргүүн эгнээнд доор зурагт үзүүлсний адил гарч ирэх болно.
Google Search ads хийхийн тулд мэргэжлийн хүний тусламж заавал хэрэгтэй. Харин манай агентлагийн хувьд энэ чиглэлээр мэргэшсэн хамт олон бөгөөд танд туслахад бэлэн.
2. Performance max
Энэ хэлбэрийн гүүглэ хайлтын системийн сурталчилгаа нь байршил заасан дэлгүүр, хоолны газар, байршиж ажилладаг бизнест зориулагдсан. Жишээ нь Хоолны газар гэж хайхад таны хоолны газрыг хамгийн түрүүнд санал болгоно гэсэн үг.
Үүний тулд Google my business -д өөрийн бизнес байгууллагаа бүртгүүлсэн байх ёстой.
3. Display ads
Нэрнээсээ ойлгомжтой болов уу. Энэ сурталчилгаа нь вэбсайтын булан тохой бүрт баннер, зурагт хуудас хэлбэрээр байршиж хэрэглэгчийн анхаарлыг татах зорилготой. Энэ сурталчилгааг хийхийн тулд албан ёсны баннер хуудасны хэмжээсүүдийг мэддэг байх шаардлагатай.
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
3. Shopping
Борлуулалт нэмэгдүүлэх хамгийн үнэ цэнэтэй сурталчилгааны хувилбар юм. Ялангуяа таны онлайн дэлгүүрээс худалдан авалт хийж байсан хэрэглэгчийн дата хадгалагдсан бол.
Өмнөх худалдан авагчийн мэдээлэл дээр үндэслэн ижил төстэй хэрэглэгчийг олоход тусладаг. Мөн өмнө худалдан авалт хийсэн хэрэглэгч рүү зар сурталчилгааг үзүүлдэг.
4. Video
Youtube дээр богино видио хэлбэрээр сурталчилгаа үзүүлэхийг хүсвэл энэ хэсгийг сонгоно. Анхаарах зүйл нь видионы урт бөгөөд яг тохируулан бэлтгэж өгнө.
Нэмэлт Маркетинг үйлчилгээнүүд:
Webhiine.com Admin
А.Баянбат
Вэбсайтын үүсгэн байгуулагч, мэргэшсэн дижитал маркетер, МУИС -н худалдааны менежмент, Халлим ИС /Солонгос/ Олон улсын Харилцаа магистр, Hubspot -с Google SEO, Content marketing, Digital marketing сертификаттай.
Номин Холдинг Маркетингийн менежер, Дижитал маркетинийг салбарт 10 жил ажилласан туршлагатай.
Санал болгох нийтлэл:
Түлхүүр үгээр хэрхэн оновчтой хайлт хийх вэ? Гүүглэ бол дэлхий дээр ноёрхогч хайлтын систем гэдэгтэй маргахгүй биз. Гүүглэ бидэнд мэдлэгээ тэлэх өргөн боломжийг олгож байдаг. Гэхдээ зөв хайлт хийх нь…
Вэбсайтаа та хайлтын системд оновчлох гэж байгаа бол вэбсайтын аудитын талаар ойлголттой байх ёстой. Хэрэв таны вэбсайтын эрүүл мэнд муудвал Гүүглэ – д энэ байдал огт таалагдахгүй. Ингээд вэбсайтын тань…
Google CoreUpdate гэж юу вэ? Гүүглэ хайлтын систем үргэлж шинэчлэгдэж байдаг. Энэхүү шинэчлэлт бүр уншигч нарын төлөө хийсэн өөрчлөлүүд байдаг. Өөрчлөлүүд заримдаа хөнгөн харин заримдаа бүр вэбсайтын бүх эрэмбийг унагааж…
Topic Cluster Сэдвүүдийн Уялдаа Холбоо гэж юу вэ? Контент стратегийн амин чухал ойлголт юм. Нэг сэдвийн хүрээнд дэлгэрүүлэн бичсэн контент бүр бие биенээ дэмжих байдлаар хайлтын системд өндрөөр үнэлэгддэг. Жишээ…
Вэбсайтын бүтэц, зохион байгуулалтыг анхнаасаа сайн төлөвлөх хэрэгтэй. Маш зөв сайн зохион байгуулалттай вэбсайтаас хэрэгцээт мэдээллээ олж уншихад амар байдаг. Гүүглэд ч мөн энэ байдал маш таалагддаг. Гүүглийн робот вэбсайтын…
Хайлтын системын оновчлолд Интернал линк болон Экстернал линк ойлголт вэбсайтын дотоод бүтэц зохион байгуулалт, нийтлэл хоорондын уялдаа холбоог илэрхийлж байдаг. Нийтлэл дэх линкээр дамжуулан тухайн сэдвийн тухай ойлголтыг Гүүглэд ойлгуулж…
Off-page SEO нь Гүүглэ дээр сайн эрэмблэгдэхийн тулд хийх ёстой чухал ажил юм. Үүний тулд Вэбсайтаа гадны дижитал ертөнцтэй цогц байдлаар холбох аргачлал юм. Off-page SEO хэрэгжүүлэх олон аргачлал байдаг…
Backlink буюу гадаад линк холбоос Off-Page SEO буюу Хуудаснаас гадуурх оновчлол дээр товчхон дурдаад өнгөрсөн. Вэбхуудсыг Гүүглэ дээр өндөрт эрэмблэхэд чухал нөлөө үзүүлдэг. Олон вэбсайтаас гадаад линк авах тусам Гүүглэ…
Түлхүүр үг гэж юу вэ? Хэрхэн олох вэ? Хайлтын системийн оновчлол хийж буй тохиолдолд түлхүүр үгийн судалгаа нэг номерийн чухал ач холбогдолтой. Ямар түлхүүр үгэн дээр оновчлохоо мэдэхгүй бол үр…
On-Page SEO буюу Хуудсан дээрх оновчлол нь Гүүгл дээр ямар түлхүүр үгээр гарч ирэхийг хүсэж буйгаа илэрхийлэх чухал ажлын нэг юм. On-Page SEO буюу Хуудсан дээрх оновчлолд дараах чухал зүйлсүүд…
Google SEO, хайлтын системийн оновчлол Монголд өргөн цар хүрээтэй биш. Гэхдээ дижитал маркетингийн хамгийн хүчтэй хэрэглүүр болох Google хайлтын систем тухай болон SEO agency хэрхэн сонгох тухай мэдээлэл бэлтгэлээ. Мэдээж…