Түлхүүр үгээр хэрхэн оновчтой хайлт хийх вэ?

Гүүглэ бол дэлхий дээр ноёрхогч хайлтын систем гэдэгтэй маргахгүй биз. Гүүглэ бидэнд мэдлэгээ тэлэх өргөн боломжийг олгож байдаг. Гэхдээ зөв хайлт хийх нь хүссэн үр дүнгээ олох мэдлэгээ улам сайжруулах үүд хаалгыг нээж өгөх болно.

Ингээд Гүүглээс хайлт хийх өөрийн мэддэг дараах шалгарсан аргуудаас хуваалцъя.

1. Үг Хасах арга

Хасах тэмдэг ашиглан Гүүглэ дээрх хүсээгүй үр дүн харахгүй байх боломжтой. Жишээ нь Гүүглэ дээр гарч ирэх сурталчилгааг үзэхгүй байхыг хүсвэл -advertising гэж хайж буй үгийн ард бичнэ.

  • Best hosting -advertising

2. Үг дутуу бичиж хайх

Энэ арга нь Гүүглэ дээрх хэрэглэгч нар ямар түлхүүр үгээр хайдаг вэ? гэдгийг харуулдаг. Таны хайж буй мэдээллийг өөр бусад хүмүүс хэрхэн хайдаг вэ гэж бодож байвал энэ аргыг туршаад үзээрэй.

Жишээ нь: Мод яаж тарих вэ? гэж хайя гэж бодъё. Тэгвэл та Гүүглэ дээр “Мод яаж” дутуу бичээд үзээрэй. Бусад хүмүүс энэ тухай Гүүглэ дээр хэрхэн хайдаг вэ гэдгийг эндээс анзаарах боломжтой.

Гүүглэ Хайлтын систем Оновчлол

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

3. Хоёр утгыг зэрэг хайх

Магадгүй та зүйлсийг харьцуулсан байдал эсвэл хоёр мэдээллийг зэрэг хайх шаарлага гарвал ингэж бичээд үзээрэй.

  • Box OR Judo – OR үсэг томоор бичигдэх ёстой ба 2 мэдээллийг солбин үзүүлэх болно.

4. Вэбсайт дах бүх мэдээллийг хайх

Та тухайн вэбсайттай холбоотой бүх мэдээллийг Гүүглэ дээрээс харахыг хүсвэл ингэж байгаарай. Өмнөө Site: тэмдэглэгээ хийснээр зөвхөн тухайн хайж буй сайтын Гүүглэд бүртгэлтэй хуудсуудыг үзэх боломжтой.

  • site:https://webhiine.com/ digital marketing – ингэж хайснаар зөвхөн тухайн вэбсайтад буй хуудсуудаас түлхүүр үгээр хайж болдог.

5. Зөвхөн гарчигаар хайх

Зөвхөн гарчигаар хайхыг хүсэж буй бол:

  • Intitle: How to Create facebook account – энэ хайлтаар зөвхөн таны гарчигтай яг тохирох илэрцийг үзүүлэх болно.
  • inurl:webhiine blog post – энэ хайлтаар зөвхөн URL хэсэгт багтсан үгийг тусгайлан хайдаг.

6. Ойролцоо утгатай мэдээлэл хайх

Таны олсон мэдээлэлтэй ижил төстэй мэдээлэл байна уу гэж хайхаар бол:

  • Related:webhiine.com SEO – тухайн вэбхуудастай төстэй бусад хуудаснуудыг үзүүлэх болно.

Гүүглэ Хайлтын систем Оновчлол

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

7. Англи Хэлний толь бичиг болгон ашиглах

Аливаа Англи хэлний үгийн тайлбарыг та заавал толь бичгээс хайх шаардлагагүй. Гүүглэ дээр ингээд бич маш дэлгэрэнгүй тайлбартайгаа гараад ирнэ.

  • Meaning Digital marketing
  • Define Digital marketing

8. Дуу болон Киноны нэр хайх

Заримдаа бид хайж буй зүйлийнхээ бүтэн нэрийг санахгүйгээс хайлтаас яаж олох вэ гэж боддог. Энэ үед тохирох ганган арга бол энэ:

  • fly me to * cover – * тэмдэглэгээнд санахгүй байгаа үгээ бичсэнээр Гүүглэ таньд байж болох түгээмэл хувилбаруудыг харуулдаг.

9. Байршил хайх

Гүүглэ мэп бий л дээ. Гэхдээ хааяа гар утсан дээрээс олдохгүй байх үед Location гэж бичээд хайдаг.

  • location Mongolian

10. Файл хайх

Онлайн орчинд pdf, power point, word файлууд их орсон байдаг. Зөвхөн эдгээр файлуудаас хайя гэвэл:

  • Дижитал маркетинг filetype:ppt /doc, pdf, etc/ – Энэ хайлтаар зөвхөн Дижитал маркетингттай холбоотой word, Power point, PDf файлуудыг хайна гэсэн үг.

11. Zipcode or Postcode хайх

Гадаад улсын хаяг руу илгээмж явуулах шаардлагатай үед тухайн хаяг дээр Посткод хэрэг болдог. Энэ үед шууд тухайн орны хаягыг Гүүглэ дээр бичээд үзээрэй. Пост код шууд харагдах болно.

  • 20 First St., Cambridge, MA

12. Тооны машин болон аливаа хэмжээсийн хувиргалт

Тооны машин ойр хавид чинь алга уу? Тийм бол Гүүглэ дээр зүгээр л 4512 * 1.05 гээд хүссэн тоогоо шууд бодох боломжтой. Мөн аливаа зүйлсийн хувиргалтыг танд тооцож өгч чадна. Жишээ нь:

  • 50 kg to LPG
  • 50 kg to Pound
  • 50$ to Tugrug

13. Цаг агаарын мэдээ

Та ямар улсын хэдний өдрийн цаг агаарыг мэдэхийг хүсч байгаагаа бичихэд л болно. Танд цаг агаарын мэдээг шууд үзүүлэх болно.

  • Weather Erdenet Mongolia – Эрдэнэтэд цаг агаар хэд болж байгааг шууд л харна.
  • Sunrise Erdenet Mongolia – Эрдэнэтэд өглөө хэдэн цагт нар мандаж буйг харна.
  • Sunset Erdenet Mongolia – Эрдэнэтэд орой хэдэн цагт нар жаргаж буйг харна.

14. Онгоцны нислэгийн цаг харах

Хэрвээ танд худалдаж авсан онгоцны тийзний тань дугаар байгаа бол онгоц болон онгоцны дугаарыг нь хараарай. Үүгээр та тухайн нислэгийн цагийн хуваарийг шууд харах боломжтой.

  • BA 181

Манай нийтлэл таалагдсан бол шэйр хийж найзууддаа хуваалцаарай. Үүнээс гадна Гүүглэ дээр өөрийн вэбсайтыг байршуулан мэдээллээ түгээх хүсэлтэй хүн бүрт бидний Гүүглэ сургалт болон Гүүглэ хайлтын системийн оновчлол үйлчилгээ нээлттэй байгаа шүү.

Нэмэлт Маркетинг үйлчилгээнүүд:

Төстэй Нийтлэл:

маркетингийн судалгаа

Website Audit SEO -д хэрхэн нөлөөлөх вэ?

Posted on
Вэбсайтаа та хайлтын системд оновчлох гэж байгаа бол вэбсайтын аудитын талаар ойлголттой байх ёстой. Хэрэв таны вэбсайтын эрүүл мэнд муудвал Гүүглэ – д энэ байдал огт таалагдахгүй. Ингээд вэбсайтын тань…
seo search

Google Core Update гэж юу вэ?

Posted on
Google CoreUpdate гэж юу вэ? Гүүглэ хайлтын систем үргэлж шинэчлэгдэж байдаг. Энэхүү шинэчлэлт бүр уншигч нарын төлөө хийсэн өөрчлөлүүд байдаг. Өөрчлөлүүд заримдаа хөнгөн харин заримдаа бүр вэбсайтын бүх эрэмбийг унагааж…
хэрэглэгчээ оновчил

Topic Cluster Сэдвүүдийн Уялдаа Холбоо

Posted on
Topic Cluster Сэдвүүдийн Уялдаа Холбоо гэж юу вэ? Контент стратегийн амин чухал ойлголт юм. Нэг сэдвийн хүрээнд дэлгэрүүлэн бичсэн контент бүр бие биенээ дэмжих байдлаар хайлтын системд өндрөөр үнэлэгддэг. Жишээ…
on page seo

Site Structure: Вэбсайтын Бүтэц, зохион байгуулалт

Posted on
Вэбсайтын бүтэц, зохион байгуулалтыг анхнаасаа сайн төлөвлөх хэрэгтэй. Маш зөв сайн зохион байгуулалттай вэбсайтаас хэрэгцээт мэдээллээ олж уншихад амар байдаг. Гүүглэд ч мөн энэ байдал маш таалагддаг. Гүүглийн робот вэбсайтын…
on page seo

Internal Link and, External Link тэдний ялгаа

Posted on
Хайлтын системын оновчлолд Интернал линк болон Экстернал линк ойлголт вэбсайтын дотоод бүтэц зохион байгуулалт, нийтлэл хоорондын уялдаа холбоог илэрхийлж байдаг. Нийтлэл дэх линкээр дамжуулан тухайн сэдвийн тухай ойлголтыг Гүүглэд ойлгуулж…
digital marketing explaining

Off-Page SEO буюу бусад дижитал орчингийн хөгжүүлэлт

Posted on
Off-page SEO нь Гүүглэ дээр сайн эрэмблэгдэхийн тулд хийх ёстой чухал ажил юм. Үүний тулд Вэбсайтаа гадны дижитал ертөнцтэй цогц байдлаар холбох аргачлал юм. Off-page SEO хэрэгжүүлэх олон аргачлал байдаг…
digital marketing explaining

Backlink гэж юу вэ?

Posted on
Backlink буюу гадаад линк холбоос Off-Page SEO буюу Хуудаснаас гадуурх оновчлол дээр товчхон дурдаад өнгөрсөн. Вэбхуудсыг Гүүглэ дээр өндөрт эрэмблэхэд чухал нөлөө үзүүлдэг. Олон вэбсайтаас гадаад линк авах тусам Гүүглэ…
маркетингийн судалгаа

Түлхүүр үг гэж юу вэ? Keyword Research for Google SEO

Posted on
Түлхүүр үг гэж юу вэ? Хэрхэн олох вэ? Хайлтын системийн оновчлол хийж буй тохиолдолд түлхүүр үгийн судалгаа нэг номерийн чухал ач холбогдолтой. Ямар түлхүүр үгэн дээр оновчлохоо мэдэхгүй бол үр…
on page seo

On-Page SEO буюу Хуудсан дээрх оновчлол

Posted on
On-Page SEO буюу Хуудсан дээрх оновчлол нь Гүүгл дээр ямар түлхүүр үгээр гарч ирэхийг хүсэж буйгаа илэрхийлэх чухал ажлын нэг юм. On-Page SEO буюу Хуудсан дээрх оновчлолд дараах чухал зүйлсүүд…
Хайлтын системийн сурталчилгаа

Хайлтын системийн сурталчилгаа 9 төрлийн арга

Posted on
Google Хайлтын системийн сурталчилгаа хэрхэн хийх вэ? Гүүглэ хайлтын системийн сурталчилгаа нь фэйсбүүк бүүсттэй нэгэн адил зарчмаар үйлчилнэ. Гүүглэд мөнгө төлснөөр дараах байдлаар сурталчилгаа хийх боломжтой. Гүүглэ Хайлтын системийн сурталчилгаа…
google cost

SEO agency хэрхэн сонгох вэ? Google SEO хийхэд ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?

Posted on
Google SEO, хайлтын системийн оновчлол Монголд өргөн цар хүрээтэй биш. Гэхдээ дижитал маркетингийн хамгийн хүчтэй хэрэглүүр болох Google хайлтын систем тухай болон SEO agency хэрхэн сонгох тухай мэдээлэл бэлтгэлээ. Мэдээж…