← Бүх нийтлэл

Дижитал маркетинг амжилттай хэрэгжүүлж вэбсайтаа хүчирхэгжүүлэх 5 зөвлөгөө

Бүх зүйл цахимжиж буй энэ үетэй хөл нийлүүлэн алхахад тань туслах 5 төрлийн зөвлөгөө бэлтгэлээ. Дижитал маркетинг дээр анхаарах ёстой 5 төрлийн зөвлөмжөөс

Дижитал маркетинг амжилттай хэрэгжүүлж вэбсайтаа хүчирхэгжүүлэх 5  зөвлөгөө — Webhiine блог

Бүх зүйл цахимжиж буй энэ үетэй хөл нийлүүлэн алхахад тань туслах 5 төрлийн зөвлөгөө бэлтгэлээ. Дижитал маркетинг дээр анхаарах ёстой 5 төрлийн зөвлөмжөөс хэрэгжүүлж амжаагүй зүйл байвал тэмдэглээд аваарай. Дижитал маркетинг гэж юу юм бол гэж бодож байвал ЭНД дарна уу.

Органик сошиал хандалт

Дэлхийн хүн амын 60% нь сошиал медиа ашигладаг судалгаа бий. Монгол улсын хувьд хүн амын 90% -нь сошиал медиа хэрэглэдэг судалгаа бий. Сошиал медиаг хөгжүүлэхэд анхаарах чухал зарим ойголтоос дурьдвал:

Үүнээс гадна сошиал сувгууд заавал төлбөртэй сурталчилгааг шаарддаг болсон. Хэдийн хоёр, гурван зуун мянган лайктай хуудастай байгаад органик хандалт маш бага авахад гайхаад байх зүйлгүй.

SEO хайлтын системийн оновчлол

Вэбсайтын хамгийн чухал ойлголт бол SEO юм. Гэвч Монголчууд бидний дунд жинхэнэ ид шидийг нь ашигладаг газар маш цөөхөн. Хэрвээ SEO оновчлолд вэбсайтаа сайн бэлтгэж чадвал маш үр дүнтэй. Түүнээс гадна борлуулалтыг өндөр дүнгээр өсгөдөг. SEO вэбсайтдаа хэрхэн хийх тухай бичсэн нийтлэлтэй эндээс танилцаж болно.

Харин доод зурагт би одоо хэрэгжүүлж буй вэбсайтын SEO мэдээллийг харуулъя. Сүүлийн 3 сарын хугацаанд 98.700 хэрэглэгч вэбсайт руу SEO тусламжтай хандсан байна. Энэ үр дүн цаашид байнга үргэлжлэх бөгөөд зар сурталчилгааны илүү зардал төлөхгүй.

kidstoy.mn сүүлийн 3 сарын хандалт

Контент контент контент

Вэбсайт руу хандалт авах хамгийн гол зүйл бол контент. Ялангуяа өөр хоорондоо хамааралтай сэдвийн хүрээнд бэлтгэсэн контентууд зорилтод хэрэглэгчийг дуудаж байна.

Шинэлэг, маш чанартай контентууд нь хэрэглэгч болон компанийн хооронд итгэлцлийг үүсгэдэг. Сайн контенттэй хамт дагалдаж ирдэг цөөн давуу талаас дурдъя.

Харин сайн контент бүтээнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Үүнд туршлага, мэдлэг, мэдрэмж чухал. Миний хувьд маркетингийн салбарт 8 жил ажилласан. Түүнчлэн энэхүү мэдлэгээ баталгаажуулж контент маркетингийн дижитал сертификаттай. Магадгүй танд контент бүтээхтэй холбоо асуулт байгаа бол надтай нэг холбогдоод үзээрэй.

hubspot content marketing certificate

Чатбот

Чат яагаад чухал вэ? гэж илүү юм ярих нь бараг дэмий биз. Гэхдээ борлуулалт хийхийн өмнө хэрэглэгч тантай холбогдох хамгийн эхний алхам чат болж хувираад байгаа нь үнэн. Чатботын бизнест үзүүлж чадах нөлөөг харуулъя.

Youtube Video

Youtube сүүлийн 10 жилд Монголд эрчимтэй хөгжиж байгаа. Гүүглэ компани видио зах зээл дээрч хүчтэй байсаар байх ирээдүйн төлөв харагдаж байна. Доор зурагт 2006-2018 онд Youtube дээр upload хийгдэж буй видионы тоог хүснэгтээр харууллаа.

Youtube Growth graph 2006 – 2018

Facebook Pixel ашиглан дахин чиглүүлэх сурталчилгаа хийх

Вэбсайт руу хандсан хэрэглэгч рүү Facebook, Instagram дээр онилон дахин чиглүүлэх маркетинг хийж болдог. Үүний талаар дэлгэрэнгүй бичсэн нийтлэлийг эндээс олж уншаарай. Хамгийн том давуу тал нь:

Гүүглэ Аналитик

Гүүглэ аналитик бол вэбсайтын хандалтын тухай дэлгэрэнгүй үзүүлдэг. Гүүглэ аналитик дээрээс та маш чухал хэдэн үзүүлэлт харах боломжтой. Үүнд:

mmarket.mn Google Analytics

Дийлэнх Вэбсайт хөгжүүлэгч нар эдгээр дата, анализ дээр тулгуурлан вэбсайтыг хөгжүүлдэг. Үүнийг мэргэжлийн хэллэгээр “User Experiment” буюу “хэрэглэгчийн туршлага” гэж хэлдэг.

Бонус мэдээ Google My Business

Хэрвээ та дэлгүүр дээрх борлуулалт, үйлчилгээ хийдэг бол энэ таны заавал хийх ёстой тохиргоо мөн. Google дээр өөрийн бизнесийг бүртгүүлснээр таны борлуулалт үйлчилгээ хийдэг хаяг байршлыг хэрэглэгчдэд үзүүлэх боломжтой. Энд дарж үнэгүй бүртгүүлээрэй. Шаардлагатай мэдээлэл:

Webhiine.com нь Дижитал маркетинг болон Вэбсайт хийх үйлчилгээ үзүүлэгч агентлаг юм. Бидэнтэй холбогдож мэргэжлийн дижитал маркетингийн үйлчилгээ авах бол дараах линк дээр дарж мэдээлэл авна уу.

Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд