← Бүх нийтлэл

Зөвхөн Вэбсайт эзэмшигчид нээгдэх 4 алтан боломж

Вэбсайтыг үзүүлэн мэт ашиглах байдал Монголд их харагддаг үзэгдэл шиг санагддаг. Харин Миний хувьд вэбсайттай хүн бүрт хамгийн гайхамшигтай боломжууд нээлттэй

Зөвхөн Вэбсайт эзэмшигчид нээгдэх 4 алтан боломж — Webhiine блог

Вэбсайтыг үзүүлэн мэт ашиглах байдал Монголд их харагддаг үзэгдэл шиг санагддаг. Харин Миний хувьд вэбсайттай хүн бүрт хамгийн гайхамшигтай боломжууд нээлттэй байдаг гэж боддог. Тийм учраас би дараах 4 төрлийн алтан боломжийг вэбсайттай хүн бүр олж хараасай гэж хүсдэг.

Хайлтын системийн оновчлол SEO ашиглан сар бүр тогтмол хандалт авах боломж

SEO хайлтын системийн оновчлол

Google дээр бид хамгийн түрүүнд түлхүүр үгээр хайлт хийдэг. Тэгээд хамгийн эхний хуудаснаас сонголт хийж мэдлэг мэдээлэл олж авдаг. Олон мянган хэрэглэгч яг энэ зарчмаар вэбсайтууд руу хандаж байдаг.

Үүнийг мэргэжлийн хэллэгээр Хайлтын системийн оновчлол буюу search engine optimization гэдэг. Энэ техникийг ашиглахын давуу тал нь:

Харин сул тал нь:

SEO хэрхэн хийх тухай зааврыг энэ нийтлэлээс олж уншаарай.

Хамгийн бага зардлаар Фейсбүүк сурталчилгаа хийх 5$ – 200.000 хандалт

facebook ads

Вэбсайтаа Фейсбүүк хуудастайгаа холбоорой. Таны вэбсайт руу зочилсон хэрэглэгчийг онлайн орчинд дагах эсвэл таних боломжтой. Аль нэг газрын вэбхуудсаар зочлоод дөнгөж 5 секунд ч болоогүй байхад таны фейсбүүк, инстаграм дээр тухайн газрын зар сурталчилгаа харагдаж байсан л биз дээ.

Яг энэхүү зарчмаар бизнесийн зорилтод хэрэглэгчээ дагаж болдог. Энэ арга нь фейсбүүк дээр сурталчилгаа хийх зардлыг тань 70% бууруулах болно. Энэ тухай маш дэлгэрэнгүй байдлаар энд дарж уншиж танилцаарай.

Дэлхийн зах зээлд онлайн худалдаа, үйлчилгээ хийх итгэмээргүй боломжтой

online shopping

Вэбсайттай болсноор хамгийн том боломж бол дэлхийн аль ч оронд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломж нээгдэж байна. Үүний тулд вэбсайтаа онлайн төлбөр тооцооны системтэй холбож өгөх хэрэгтэй. Дэлхий дээр хамгийн өргөн ашиглагдаж буй ОУ-н төлбөр тооцооны систем бол PayPal юм.

PayPal – холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өмнөх нийтлэлээс харах боломжтой. PayPal – г Вэбсайттай холбосноор та бараа бүтээгдэхүүн борлуулах, эсвэл үйлчилгээний хөлсөө вэбсайтаар дамжуулан хүлээн авах юм.

Вэбсайтаа ашиглан нэмэлт орлого олох боломж

extra money

Хувийн вэбсайтаа төрөл бүрээр хөгжүүлэн нэмэлт орлоготой болох олон төрлийн арга бий. Үүнээс товчхон хэдэн жишээ танд үзүүлье.

Хэрвээ танд миний бэлтгэсэн мэдээлэл таалагдсан бол зүүн доод буланд байрлах “БИДНИЙГ ДАГАХ” хэсэгт имэйл хаягаа оруулж цоо шинэ мэдээлэлтэй тухай бүрт нь танилцаарай.

Харин Вэбсайт хийлгэх бол үнийн санал авах хэсэгт хандаж зааврын дагуу над руу имэйл илгээгээрэй.

Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд