Gmail цахим хаяг нээх заавар
Өнөө цагт онлайн орчинд биднийг илэрхийлэх зүйлсийн нэг зайлшгүй цахим хаяг байдаг. Хэдий бид Фейсбүүк, Инсаграм, Youtube гээд олон онлайн хаягтай боловч үүний дундаас Gmail цахим хаяг бидний онлайн орчны аюулгүй байдлыг тэргүүн шугаманд байдгыг мартаж болохгүй.
Ингээд та бүхэндээ цахим хаяг тэр дундаа дэлхийн шилдэгүүдийн нэг Gmail цахим хаяг хэрхэн нээх тухай дурдья.
Gmail хаяг нээх
- Create new Account дарж бүртгэлээ эхлүүлнэ.
- First name -Таны нэр
- Last name -Эцэг/Эхийн нэр
- Username -Дахин давтагдашгүй онлайн нэр зохиож бичнэ. Энэ нь таны цахим хаягын нэр болох тул сайтар бодож өгөх нь зөв. Жишээ нь [email protected]
- Password -нууц үг /цахим хаяг нь цаашид таны бүх онлайн хэрэгслүүрийн гол цөм болох учраас нууц үгэндээ хайнга битгий хандаарай гэж зөвлөе. Жишээ нь миний онлайн орчинд ашигладаг 50 төрлийн программын ард дандаа 1-2 цахим хаяг байнга холбоотой байдаг.
- Confirm -нууц үгээ давтан оруулна.
- Phone number -Утасны дугаараа оруулна. /Баталгаажуулах код оруулна./ Утасны дугаар нь нууц үгээ мартсан эсвэл чухал шаардлагатай мэдэгдлүүдийг илгээх зорилготой.
- Бусад мэдээлэл -төрсөн өдөр, хүйс, байршил зэргийг сонгож
эцэст нь Google’s Terms & Conditions as well as their Privacy Policy буюу Google буюу Google үйлчилгээний аюулгүй ажиллагааны нөхцөлийг чагталж зөвшөөрснөөр таны шинэ цахим хаяг бэлэн болно.
Gmail түүний давуу тал
Google Drive
– Таны цахим HARD DISK /Хард диск/. Гэхдээ энгийн компьютерийг бодвол хэзээ ч эвдэрнэ эсвэл алга болно гэж байхгүй. Та л нууц үгээ мартахгүй бол шүү дээ.
Google Doc, Sheet
-Цоо шинэ эрин зуунд тавтай морил. Өмнө нь та Notebook араас Microsoft Office ашигладаг байсан бол энэ цаг дуусчээ. Gmail хаягтай хэн бүхэн онлайнаар Word, Excel программыг шууд ашиглах боломжтой. Google word Google Excel
Таны файл өмнө нь notebook -тэй хамт алга болох эсвэл дахин форматалснаас болж файлуудаа алддаг байсан бол Google хаягтай болсноор таны файлыг аюулгүй хадгалах боломжтой болсон.
Google Meeting
Gmail хаягтай хэн бүхэн багийн уулзалт, гэр бүлийн видео гээд бүгдийг өндөр хурд, дүрсний нягтаршил сайтайгаар хоорондоо уулзах боломжтой. Meet.google.com
Google Calendar
Завгүй амьдралын төлөвлөгөө бүрийг онлайн дээр тэмдэглэх боломжтой. Харин таны энэхүү хуваарийг багийн гишүүд, хамтран ажиллагсад чинь мэдэх боломжтой. Ингэснээр тантай уулзалт товлох цаг илүү ойлгомжтой болно. calendar.google.com
Холбоотой асуух зүйл байвал [email protected] хаяг руу Имэйл бичиж үлдээгээрэй. Эсвэл коммент хэсэгт асуултаа үлдээгээрэй. Түр баяртай