Зөв Домэйн нэр авах нь ирээдүйн бизнесийн амжилтын нэгээхэн үндэс. Тийм ч учраас Домэйн нэр авахдаа дараах зүйлсийг чухалчлан авч үзэх хэрэгтэй. Хэрэв буруу домэйн нэр сонгосноос болж дараа нь өөрчлөх болвол та бизнесийн алтан цаг хугацаагаа төдий чинээ алдах болно.

Яагаад вэ? гэдгийг миний бичсэн “Домэйн нэр гэж юу вэ? Домэйн худалдаж авах шилдэг 5 зөвлөгөө” дараагийн нийтлэлээс олж мэдээрэй. Таны бизнест таарсан зөв домэйн нэр олоход тань том тусламж болох болно.

Домэйн нэр гэж юу вэ?

Домэйн нэр гэдэг нь Интернэт орчинд вэбсайтыг нэрлэсэн дахин давтагдашгүй хаяг, нэршлийг хэлнэ. DNS буюу Domain name system гэсэн утгатай.

Шинэ домэйн нэр авах боломжтой Монгол Сайтууд

Мэдээж хамгийн түрүүнд Домэйн нэрээ худалдан авах боломжтой эсэхээ эдгээр сайтуудаас шалгаарай. Шинэ домэйн нэр санал болгодог Монгол компаний жагсаалт

Шинэ домэйн нэр авах боломжтой гадаад сайтууд

Гадаад өргөтгөл бүхий домэйн нэрийг худалдаалдаг маш олон компаниуд байдаг. Үүнээс томоохон домэйн нэр худалдаалдаг нэр бүхий сайтуудыг жишээ болгон жагсаая.

com. org. net. mn гэх мэт өргөтгөлүүд тэдгээрийн ялгаа

домэйн нэр гэж юу вэ

Хамгийн өргөн ашиглагддаг өргөтгөлүүдийн утгыг бүгдээрээ харцгаая.

  • .com – commercial domian буюу албан ёсны хаяг гэсэн утгыг илэрхийлэх ба дэлхий дээр хамгийн өргөн ашиглагддаг өргөтгөл юм. Иймдээ ч хүмүүсийн нүдэнд хамгийн их дассан байдаг.
  • .net – network сүлжээ буюу анх сүлжээний технологид оролцдог компаниудад зориулан бүтээсэн.
  • .org – organization буюу ашгын бус байгууллагыг илэрхийлэх зорилгоор дэлхийн сүлжээнд түгээмэл ашигладаг.
  • .edu – education domain буюу боловсролын байгууллагыг илтгэдэг
  • .gov – government буюу засгийн газрын вэбсайт хаягыг илтгэнэ.
  • .mn – Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буйг илэрхийлэх вэбсайтын өргөтгөл

Эдгээр өргөтгөлөөс шалтгаалан өөрийн домэйн нэрний арын хэсгийг сонгоно. Харин та домэйн нэр авахдаа .mn .com -г сонгохыг хамгийн түрүүнд санал болгож байна. Гадаадад чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг бол .com хамгийн зөв сонголт болно. Харин дотооддоо Монголд чиглэсэн үйл ажиллагаа эрхлэх бол .mn өргөтгөл хамгийн тохиромжтой.

Google дээрээс дамжиж Домэйн нэр лүү хэрэглэгчид ордог

google facebook

Хайлтын системийн оновчлолд таны сонгосон нэр /Google/ дээр хэрхэн гарч ирж буйг шалгаарай. Ингэснээр та өрсөлдөгч нэрнүүд болон тэдгээр нэр бүхий компани ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эсэхийг мэдэх боломжтой.

Интернет хэрэглэгчид вэбсайт руу нэвтрэн орохдоо Google дээр хагас бичиж орох үзэгдэл хамгийн их байдгийг та мэдэх үү? Жишээ нь “Facebook.com” руу хандахын тулд browser дээр “Facebook” гэж бичдэг ба “Google” энэхүү хайлтаар Facebook.com-г хамгийн нүүрний эгнээний 1 дүгээр байраар гаргаж ирдэг.

Эндээс цаашаа хэрэглэгчид “Facebook.com” хаяг руу дарж ордог. Бид заримдаа энэ үйлдлийг анзаардаггүй. Харин таны вэбсайтын нэрийг хэрэглэгч товчоор бичвэл Google дээр 1 дүгээр байраар гарч ирэхгүй бол яах вэ? Тийм учраас Google дээр өөрийн домэйн нэрээ хайгаад үзээрэй.

Ижил төстэй нэрнээс болгоомжил

домэйн нэр авах

Дээр хэлсэнчлэн хэрэглэгчид Google дээрээс домэйн нэрээ бичих байдлаар Google хайлт хийж орж ирэх нь их байдаг. Яагаад гэвэл хэрэглэгчид таны брэнд, бизнес нэрийг тэр бүр санаад байдаггүй. Мөн арын mn, com , net гэсэн өргөтгөлүүдийг нарийн санадаггүй. Тийм учраас дөхүүлэх байдлаар Google дээрээс хайдаг байна.

Харин энэ үед хайлтаар эхний байранд буй вэбсайт хэрэглэгчийн нүдэнд өртөж хэрэглэгчийн урсгалыг өөртөө байнга татаж байдаг. Ийм учраас Google дээр хэдийн байршчихсан томоохон вэбсайтуудын нэрнээс болгоомжлох хэрэгтэй.

Домэйн нэрний агуулга маш чухал

Домэйн нэр өгөхдөө дараах зүйлсийг нэг харчихвал их зүгээр.

  • Богино нэр ашиглах – дээр хэлсэнчлэн хэрэглэгчид Google хайлт дээрээс хайж таны вэбсайт руу зочилдог тохиолдол маш их. Тиймээс хэтэрхий урт нэр өгөх нь вэбсайтыг олоход илүү төвөгтэй болгодог тал бий.
  • Домэйн нэрэнд зураас ашиглахгүй байвал сайн. Жишээ нь: /erdene-travel.com/ ихэнхи хэрэглэгчид домэйн нэр бичих, хайхдаа зураас ашигладаггүй. Тиймээс зураас нь вэбсайтыг хайж олоход хэцүү болгодог.
  • Давхардсан үсэг ашиглахгүй байвал сайн. Жишээ нь: /Pressslike.com/
  • Дахин давтагдашгүй, дуудлага бичихэд амархан брэндлэг нэрс сонгохыг хичээгээрэй. Мөн хамгийн чухал нь домэйн нэрнээс таны бизнесийн тухай шууд ойлголт үнэртэх нь маш чухал.

Трэнд нэрний жагсаалт үзэх

Домэйн нэрний санаа авч болох хамгийн тохиромжтой газар бол Google Trends юм. Google Trends нь бидэнд тухайн цаг үед хүмүүсийн хэрэглээ болж үгсийг санал болгодог. Ийм учраас одоо болон ирээдүйд ямар түлхүүр үгс нийтлэг ашиглагдаж байгааг анзаарч домэйн нэрээ сонгож болно.

Жишээлбэл сүүлийн үед Facebook Metaverse болон хөгжих гэж байгаа. Үүн дээр бид ирээдүйд Metaverse хэрхэн ашиглах тухай сургалт вэбсайттай болоё гэвэл Beginnermeta.com MarketingMeta.com гэж домэйн нэрээ сонгож болох юм.

Bonus Tips

Цоо шинэ домэйн худалдан авахаасаа өмнө таны хайх ёстой нэг газар бол хуучин домэйн нэрний худалдаа юм. SEO буюу хайлтын системийн оновчлолд хамгийн шилдэг сайтуудыг та эндээс л олох боломжтой. Яагаад гэвэл хуучин домэйн нэр нь Google дээр хэдийн байрлалаа эзэлчихсэн байдаг.

Гэхдээ та хуучин домэйн авахаар бол сайтар судлах шаардлагатай. Учир нь Google дээр маш сайн эрэмблэгдсэн сайт байх ч яг эсрэгээрээ Google дээр бандуулсан, хориглогдсон сайтууд хүртэл бий.

Хэрэв танд Домэйн-той холбоотой асуулт байвал [email protected] хаягруу имэйл илгээж тусламж аваарай. Харин Вэбсайт хийлгэх бол Вэбсайт хийх үйлчилгээ хэсэгт хандаж зааврын дагуу над руу имэйл илгээгээрэй.

Нэмэлт Маркетинг үйлчилгээнүүд:

Санал болгох нийтлэл:

борлуулалт нэмэгдүүлэх 6 үзүүлэлт

Борлуулалтыг нэмэгдүүлэх арга, чухал 6 үзүүлэлт буюу (KPI)

Posted on
Борлуулалт нэмэгдүүлэх арга Борлуулалт нэмэгдүүлэхийн тулд борлуулж буй бүтээгдэхүүний сувгаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнийгээ дагаад маркетингийн сувгаа нэмэх шаардлагатай. Борлуулалтын суваг өсгөх жишээ: Маркетинг суваг өсгөх жишээ: Харин борлуулалт сувгууд хангалттай…
брэндийн ялгарал

Брэндийн ялгарал яагаад чухал вэ? 7 жишээ

Posted on
Брэндийн ялгарал яагаад чухал вэ? ISP USP гэдэг нь Unique Selling Proposition буюу Брэндийн ялгарал нь гэсэн утгатай. Брэнд, бүтээгдэхүүнээ өрсөлдөгчдөөсөө амжилттай ялгах, маркетингийн зорилгоо тодорхойлоход тань туслах үр дүнтэй…
swot анализ

SWOT шинжилгээ гэж юу вэ?

Posted on
SWOT шинжилгээ гэж юу вэ? SWOT шинжилгээ нь бизнесийн амжилтад нөлөөлөх дотоод болон гадаад хүчин зүйлсийг үнэлдэг стратеги төлөвлөлтийн хэрэгсэл юм. Бизнест тулгарч болох Давуу тал, Сул тал, Боломж, аюул…
CRM гэж юу вэ?

CRM систем гэж юу вэ? Харилцагчийн удирдлагын Систем CRM үйлчилгээ

Posted on
CRM систем гэж юу вэ? CRM гэж юу вэ? Хэрэглэгчийн удирдлагын систем гэсэн үг. Хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа, бизнесийн гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор амьдралын мөчлөгийн туршид харилцагчийн өгөгдлийг удирдах, дүн шинжилгээ…
маркетингийн автоматжуулалт

Маркетингийн автоматжуулалт бизнест ашиглах арга

Posted on
Дижитал маркетингийн автоматжуулалт гэдэг нь дижитал маркетингийн үйл явцад байнга давтагддаг даалгавруудыг автоматжуулахыг хэлнэ. Үүний тулд программ хангамж, технологийг ашигладаг. Маркетингийн автоматжуулалтын төрлүүд Имэйл маркетингийн автоматжуулалт: Хэрэглэгч бүртгэл үүсгэний араас…
Title for Facebook pixel code

Facebook Pixel Code гэж юу вэ?

Posted on
Фэйсбүүкээс бичигдсэн код бөгөөд энэхүү кодыг вэбсайт дээрээ байршуулах зориулалттай. Энэ Фэйсбүүк Пиксэл кодыг вэбсайт дээрээ суулгаснаар вэбсайт руу зочилсон хэрэглэгчийн үйлдлийг мэдэх боломжтой болдог. Тухайн вэбсайтаар зочилсон хэрэглэгч рүү…
маркетингийн төлөвлөгөө гаргах 7 алхам

Маркетингийн төлөвлөгөө боловсруулах 7 алхам

Posted on
Маркетингийн төлөвлөгөө Маркетинг бол аливаа бизнесийн чухал хэсэг. Маркетингийн төлөвлөгөө нь Компаниуд зорилтот хэрэглэгчдэдээ хүрч, борлуулалтыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Сайн төлөвлөсөн маркетингийн стратеги нь бизнесийн амжилтад чухал нөлөө үзүүлж чадна. Гэвч…
digital marketing trends

2023 оны дижитал маркетингийн онцлох 8 тренд

Posted on
Жил ирэх тусам дижитал маркетингийн шинжлэх ухаан улам бүр өргөжиж байна. Маркетерууд биднийг унтаж байх хооронд шинэ шинэ трендүүд үүссээр байгаа билээ. Тиймээс бид дижитал маркетингийн шинэ чиг хандлагуудад цаг алдалгүй суралцаж өсөн дэвших…
digital marketing

Дижитал маркетинг таны бизнест тохирох болов уу?

Posted on
Таны зорилтот хэрэглэгчид нь байгууллага эсвэл хувь хүн эсэхээс үл хамааран та дижитал маркетинг ашиглан брэндээ сурталчлан, таниулах боломжтой. Бизнесээс бизнес рүү (B2B) B2B дижитал маркетинг гэдэг нь тухайн бизнес бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бусад бизнест худалдан борлуулах явдал юм. Та өөрсдийнхөө…
digital marketer

Дижитал маркетер ямар ур чадвартай байх ёстой вэ?

Posted on
Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлд Дижитал маркетерийн ажлын байрны зар хүч түрэн орж ирэх болсноор хүмүүс энэхүү албан тушаалтан юу хийдэг талаар ихээхэн сонирхох болсон. Дижитал маркетерийн үндсэн үүрэг бол…
digital marketing

Дижитал маркетингийн төрлүүд, тэдгээрийг үр дүнтэй ашиглах вэ?

Posted on
Хэрэв та дижитал маркетинг бодит амьдрал дээр хэрхэн ажилладаг талаар гайхаж байгаа бол бид танд энэхүү нийтлэлээрээ танилцуулах болно. Дижитал маркетинг нь дараах төрлүүдтэй байдаг. Товшилт бүрд төлөх (PPC) Pay-Per-Click (Товшилт бүрд төлөх) PPC гэдэг нь хэрэглэгчид таны…
digital markeitng

Дижитал маркетинг гэж юу вэ? Бизнесээ үсрэнгүй хөгжүүлэх арга.

Posted on
Дижитал маркетинг нь онлайн орчинд өрнөж буй мэдээлэл дамжуулах бүхий л хэрэгслийг багцалж хэлж буй утга юм. Та бизнес эрхлэхдээ таны бүтээгдэхүүн, үйлчилгээг авахыг хүсч буй хэрэглэгчдэд хэрхэн хүрэх талаар мэдлэгтэй байхын…
Персона persona

Персона яагаад чухал вэ? Персона тодорхойлох 3 арга

Posted on
Персона нь бүтээгдэхүүн, үйлчилгээг авч буй хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлно. Персонаг тодорхойлоход 3 төрлийн судалгаа хийгдэнэ. Үүний тусламжтай таны бизнест хамгийн тохиромжтой үйлчлүүлэгч хэн бэ? гэдгийг мэдэж болдог. Бизнесийн чиглэлээс…
digital marketing

Дижитал маркетинг амжилттай хэрэгжүүлж вэбсайтаа хүчирхэгжүүлэх 5 зөвлөгөө

Posted on
Бүх зүйл цахимжиж буй энэ үетэй хөл нийлүүлэн алхахад тань туслах 5 төрлийн зөвлөгөө бэлтгэлээ. Дижитал маркетинг дээр анхаарах ёстой 5 төрлийн зөвлөмжөөс хэрэгжүүлж амжаагүй зүйл байвал тэмдэглээд аваарай. Дижитал…
онлайн цагийн ажил

Facebook business manager үүсгэх ёстой 5 шалтгаан

Posted on
Монгол улсад Фэйсбүүк бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хаан гэхэд бараг хэлстэхгүй ээ. Манай орон шиг цөөн хүн амтай зах зээлд өргөн хэрэглэгчийн суурь пламформ болж нэвтэрч чадсан. Үүнийг дагаад…