Вэбсайт бол 24 цагийн турш ажиллагаатай байдаг. Таны өмнөөс бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулаад зогсохгүй хэрэглэгчдийн мэдээллийг таны өмнө дэлгэж харуулах гайхамшигтай ухаалаг машин юм.
Тэгвэл энэхүү ухаалаг машиныг удирдан ажиллуулахад хамгийн хялбар, энгийн ойлгомжтой байх нь чухал. Учир нь байгууллага вэбсайтаа хэнд хариуцуулахаа сайн мэдэхгүй байгаа тал ажиглагддаг. Тиймээс бүтээж хийснээр нь IT албанд хариуцуулах нь элбэг байдаг. Гэхдээ энэ нь зөв үү?
Вэбсайт хариуцан ажиллах багаа зөв сонгох нь
IT хэлтэс вэбсайтын тогтмол ажиллах нөхцөлийг хангаж чадна. Гэвч тэд вэбсайтыг ашиглан зорилтод хэрэглэгчийг олж борлуулалтад дуудаж чадахгүй. Үүнийг хийж чадах баг бол маркетингийн хэлтэс мөн.
Маркетингийн хэлтэст вэбсайтыг хариуцан ажиллах ёстой хүн бол дижитал маркетер юм. Дижитал маркетер нь вэбсайтын хэвийн үйл ажиллагааг хангана. IT болон Маркетингийн багийн дунд гүүр болсноор вэбсайтаар орж ирэх борлуулалтын үр дүнг нэмэгдүүлэх болно.
Вэбсайтын суурийг зөв тавих нь
2021 оны вэбсайт хийгч шилдэг компаниар WordPress 41.2% үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Үүний дараа Shopify, Zoomla, Squarespace, Wix гэх мэт компаниуд оржээ. WordPress нь дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг платформ ба дараах давуу талуудтай.
- Тасралтгүй хөгжих ба шилдэг гадаад инженерийн баг найдвартай ар тал болдог.
- Дэлхий дээрх бүх төрлийн программ хангамжтай маш амархан интеграци хийгддэг.
- SEO буюу Хайлтын системийн оновчлолд хамгийн тохирсон платформ юм.
- Код бичдэг болон бичдэггүй хүн аль нь ч хөгжүүлж болох боломжтой.
Вэбсайтыг удирдах ашиглахад хамгийн хялбар байх нь
Вэбсайтыг хийчихлээ, гэтэл дараа нь тогтмол асарч, шинэ мэдээ мэдээллээр баяжуулж хэрэглэгчдээ татдаг байх нь чухал. Гэтэл вэбсайтын ард тогтмол ажиллахад хүндрэлтэй ойлгомжгүй байдал үүссэнээс болж вэбсайтын мэдээлэл хуучирч мартагдах шатанд очдог.
Харин WordPress дээр хийгдсэн вэбсайтын ард ажиллахад хамгийн хялбар, ойлгомжтой байдаг. Тийм учраас дэлхийн хүн амын тал нь wordpress-г сонгон вэбсайтаа хийж байгаа болов уу. Ингээд wordpress дээр үүсдэг давуу талуудыг нэмж бичье.
- Вэбсайтын бүтэц, хуудасны загвар, тохиргоог код бичилгүйгээр хэн ч хялбархан өөрчлөх боломжтой.
- Форм үүсгэх, CTA үүсгэх, газардах хуудас түүний загвар дизайныг хүссэнээрээ өөрчлөх боломжтой.
- Маркетинг болон борлуулалтын нэмэлт платформуудтай маш хялбараар интеграци хийх боломжтой.
- Гар утас, Таблет, суурин компьютер алинаас ч хандсан вэбсайтын бүтэц эвдрэхгүй.
Вэбсайт удирдах гарын авлага, сургалт
Webhiine.com -с үйлчилгээ авсан байгууллага, хувь хүнд зориулан вэбсайтаа удирдах гарын авлага олгоно. Мөн байгууллагын ажилчдын тооноос хамаарч сургалт, видео хичээлээр хангана.
Хэрвээ танд дижитал маркетингийн үйлчилгээ хэрэгтэй бол энд дарж үнийн саналтай танилцаарай.