Маркетинг нь өнөө цагт дижитал маркетинг, уламжлалт маркетинг гэсэн хэлбэрээр хэрэглэгч, үзэгчдэд хүрдэг. Тухайн бизнесийн бүтээгдэхүүн ямар бүлэгт тохиромжтой эсэхээс хамааран та уламжлалт болон дижитал маркетингийн аль нэгийг сонгох, эсвэл хослуулан ашиглах боломжтой юм.

Тэгэхээр энэ хоёр маркетингийн үндсэн мөн чанар болон ялгааг тайлбарлая.

Ялгаа 1

Уламжлалт маркетинг гэдэг нь телевиз, радио, сонин, сэтгүүл, самбар зэрэг уламжлалт мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэгч хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл реклам гэсэн үг.

Уламжлалт маркетинг нь интернэтийн орчноос ангид явагддаг бөгөөд төдийлөн интернет ашиглаад байдаггүй төлөвийн хүмүүст нэн тохиромжтой.

Дижитал маркетинг нь: Интернет, цахим шуудан, нийгмийн сүлжээ буюу фэйсбүүк инстаграмм вэбсайт, хайлтын систем гэх зэрэг интернет орчинд явагддаг учраас интернет түлхүү хэрэглэж цахим орчинд идэвхитэй байдаг бүлгийн хүмүүст их тохиромжтой.

AI Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ

“Хамгийн үнэ цэнэтэй бөгөөд тогтмол хэрэглэгчийн урсгалыг бүтээх” нь бидний гол зорилго

Ялгаа 2. Зорилтот бүлэгтэй харилцах арга:

Уламжлалт маркетинг: Зорилтот бүлэгтэй харилцах арга нь ихэвчлэн нэг талын харилцаа байдаг. Өөрөөр хэлбэл байгууллага реклам цацахад тэр даруй тухайн реклам хүмүүст яаж хүрч байгааг мэдэх, хэмжих, дүгнэх боломжгүй.

Дижитал маркетинг: Дижитал маркетинг нь хоёр талын харилцаанд суурилдаг. Реклам интернет орчинд тавихад хэрэглэгчид шууд хариу үйлдэл үзүүлэх боломжтой буюу сэтгэгдэл бичих таалагдсан таалагдаагүй эсэхээ илэрхийлэх боломжтой, зар сурталчилгаан дээр дарж вэбсайтад зочлох боломжтой учраас хийсэн ажлын үр дүн хурдан илэрдэг.

Ялгаа 3. Зорилтот бүлэг тодорхойлох:

Уламжлалт маркетинг: Зорилтот бүлэг нь харьцангуй өргөн цар хүрээтэй зар сурталчилгааны агуулгыг тодорхой бүлэгт хүргэх нь төвөгтэй байх боломжтой.

Дижитал маркетинг: Зорилтот бүлгийг буюу өөрийн бүтээгдэхүүнийг ямар хүмүүст тохиромжтойг мэдэж байгаа учраас зөвхөн тэр чиглэл рүү л маркетингаа явуулах боломжтой.

Гүүглэ Хайлтын систем Оновчлол

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

Ялгаа 4. Зардал.

Уламжлалт маркетинг: Зар сурталчилгааны зардал маш өндөр. Ялангуяа телевиз, радио, сонин сэтгүүл дээр сурталчилгаа байрлуулах үед.

Телевизийн сурталчилгаа нь секундээр хэмжигдэн төлбөр бодогддог учраас өртөг өндөртэй. Мөн зар сурталчилгаанд нөлөө бүхий хүн ашиглах, зураг авалт гэх мэт зардал нэлээн өндөр гардаг.

Дижитал маркетинг: Дижитал маркетингийн зардал харьцангуй бага байж болох ба маркетингаа илүү зөв, үр ашигтайгаар явуулах боломжтой байдаг.

Ялгаа 5. Маркетингийн үр дүнг хэмжих:

Уламжлалт маркетинг: Маркетингийн үр дүнг хэмжих, анализ хийх нь хэцүү, учир нь үр дүнг тодорхойлох шууд арга байдаггүй.

Дижитал маркетинг: Дижитал маркетинг нь хэмжих, анализ хийхэд хялбар. Онлайн платформууд нь нарийн статистик, аналитик өгөгдлийг шууд санал болгодог учраас кампанит ажлын үр дүнг шууд үнэлэх боломжтой.

Тэгэхээр эдгээр ялгаанууд нь тухайн бизнесийн хэрэгцээ зорилгоос хамаарч аль аргыг нь сонгохыг та шийдэх боломжтой.

Гэвч одоо цагт дан уламжлалт маркетингаар үйл ажиллагаагаа явуулбал боломжгүй. Нэг бол дан дижитал маркетинг явах хэрэгтэй. Эсвэл бүх нийтийн хэрэглээ болсон бүтээгдэхүүнтэй бол уламжлалт болон дижитал маркетингийг хослуулан явуулах хэрэгтэй юм.

AI Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ

“Хамгийн үнэ цэнэтэй бөгөөд тогтмол хэрэглэгчийн урсгалыг бүтээх” нь бидний гол зорилго