← Бүх нийтлэл

Хамгийн үр дүнтэй сошиал маркетинг хэрхэн хийх вэ? 7 Шалгарсан арга техникууд

Сошиал маркетинг хэрхэн хийх вэ? Энэ тухай шалгарсан долоон аргыг танилцуулж байна. Таны бизнесийн цар хүрээг тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн үр дүнтэй сошиал маркетинг хэрхэн хийх вэ? 7 Шалгарсан арга техникууд — Webhiine блог

Сошиал маркетинг гэж юу вэ?

Сошиал маркетинг нь нийгмийн сүлжээн дэх платформуудыг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, брэндийг таниулах, хэрэглэгчидтэй харилцаа тогтоох үйл ажиллагаа юм. Сошиал маркетинг нь байгууллагуудад илүү олон хэрэглэгчидтэй холбогдож, борлуулалтаа өсгөх, хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Монгол улсад хамгийн өргөн хэрэглэгддэг нь:

Webhiine багийн зүгээс Фейсбүүк, Инстаграм орчинд хамгийн үр дүнтэй сошиал маркетинг хэрхэн хийх вэ тухай энэ нийтлэлээрээ хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр аргууд нь таны бизнест хэрэглэгчийг эрчимтэй татах шалгарсан аргууд юм.

1. Like Share Comment

Ямар нэгэн байдлаар таны нийтэлсэн постод хэрэглэгч хариу үйлдэл үзүүлэх нь чухал. Үүнд хэрэглэгч коммент бичих, лайк дарах, шейр хийх багтана.

Сонгодог жишээ:

2. Шагналын сантай уралдаан зарлах

Шагнал өндөр байх тусмаа олон хүмүүс постод хариу үйлдэл үзүүлдэг. Байр, машин, их хэмжээний мөнгөн дүн амлаж лайк, шейр, коммент авах арга байж болно. Эсвэл бага хэмжээний уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулж хэрэглэгчийн сонирхолыг тогтмол татах

байрны хонжворт уралдаан

3. Social Influencer буюу олны танил хүнийг ашиглах

Олны танил хүмүүсийг ашиглан өөрийн брэндийн хуудас болон бүтээгдэхүүнийг сурталчилах. Энэ нь ихэвчлэн Сошиал Одын хэлж буй үг, үйлдэл, хугацаанаас хамаарч хэрэглэгчийг харилцан адилгүй татдаг.

social influencer

4. Онлайн төлбөрт сурталчилгаа /Fb, Ins Ads/

Хамгийн энгийн шийдэл бөгөөд фейсбүүкэд төлбөр төлж бүүст хийхийг хэлнэ. Гэхдээ бүүст хийхэд маш учиртай. Зорилтод хэрэглэгчээ зөв оновчилж чадвал хямд зардалтай. Харин чадахгүй бол та их хэмжээний мөнгө дэмий алдах болно. Энэ тухай Facebook Ads хэрхэн зөв хийх вэ? тухай нийтлэлээс үзэж болно.

Бүүст хийх төрөл дундаас зөвхөн Лайкын тоог өсгөх сурталчилгаа бий. Энэ сурталчилгааг ашиглан олон лайктэй болох боломжтой.

facebook boost button

5. /Reels 60 секунд/ богино Видио бэлтгэн оруулах

Өргөн цар хүрээг хамарсан маш сонирхолтой богино видио хийж чадвал таны оруулсан постууд тэнгэрт тултал үзэлт авах болно. #Reels урт 60 секунд хүртэл үргэлжилнэ.

Мөн сонирхолтой сэдвээр LIVE видео хийх нь үзэгчдийг байлдан дагуулах хэрэгсэл болдог.

reels and short videos facebook

6. Сонирхолтой контент бэлтгэх

Болсон явдал бичих, эрүүл мэнд, гоо сайхан, спорт, зурхайн чиглэлээр сонирхолтой зөвлөгөө бичиж болно. Гэхдээ гарчигаа маш супер өгөх хэрэгтэй.

7. Google хайлтын системд өөрийн вэбсайтаа харагдуулах

Энэ дундаас хамгийн хүнд даалгавар боловч хамгийн үнэ цэнэтэй, тасралтгүй хэрэглэгчийн урсгалыг татаж байдаг шалгарсан арга юм. SEO Хайлтын системийн оновчлол гэж нэрлэдэг бөгөөд вэбсайтыг Google хайлтын илэрцэд гаргаж ирдэг.

Гүүглэ хайлт ашиглан амжилттай маркетингийн хэрэгсэл болгосон туршлагаас илүү дэлгэрэнгүй үзээрэй.

SEO

8. Фэйсбүүк хуудсаа хөгжүүлэхэд анхаарах зүйлс

Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд