Инбаунд маркетинг хийх арга

Дижитал орчинд өөрийн бизнесийг амжилттай таниулах инбаунд дижитал маркетингийн аргыг энэ удаад бид танилцуулах болно. Бидний инбаунд маркетинг хийх аргатай танилцаж таны бизнест хэрэгжиж буй эсэхийг шалгаарай.

Инбаунд маркетинг гэдэг нь онлайн орчинд зорилтод хэрэглэгч рүү чиглэсэн маркетингийн шат дараалал бүхий системтэй арга барил юм. Ашигладаг Платформуудад Сошиал медиа, имэйл, Хайлтын систем, чат гэх мэт онлайн хэрэгслүүд багтана.

Аутбаунд маркетинг гэдэг нь уламжлалт маркетингийн арга буюу масс руу чиглэсэн маркетингийн арга барил юм. Ашиглах сувгуудад ТВ, радио, сонин сэтгүүл, биллбоард гэх мэт массыг чиглэсэн хэрэгслүүд багтана.

Зорилтод хэрэглэгчээ тодорхойл

Бидний хамгийн эхэнд хийгддэг ажил бол зорилтод хэрэглэгчийг тодорхойлох байдаг. Инбаунд маркетинг нь массыг чиглэсэн биш учраас ямар хэрэглэгчтэй харилцаж байгаагаа нарийн мэдэх нь амжилттай маркетинг хийх тулгуур болж өгдөг.

Ингээд хүүхдийн тоглоом худалдаалдаг дэлгүүрт зорилтод хэрэглэгч нар ямар байдгыг авч үзье.

Тоглоомын Дэлгүүр Персона

Өнөөдөр 5 настай хүүгийн төрсөн өдөр болж байгаа. Гэр бүлийн гишүүд түүнд ямар бэлэг сонгож авч өгөх бол харцгаая. Манай Персона бол Эгч Уянга, Ээж Солонго, Эмээ Дорж юм. Эдгээр хэрэглэгч хүүхдэдээ хэрхэн бэлэг сонгож өгөх болон тэднийг дижитал орчинд хэрхэн зөв таниж болох талаар судалж үзье.

Эгч Уянга:

Уянгаа дүүдээ бэлэг сонгохоор Гүүглэ дээрээс “Төрсөн өдрийн мэндчилгээ” гэж хайв.

Түүний ашигладаг сошиал сувгууд:

  • Youtube
  • Tiktok
  • Instagram
  • Google

Ээж Солонго

Солонгоо онлайн орчноос “5 настай хүүхдийн онцлог” гэж хайв.

Түүний ашигладаг сошиал сувгууд:

  • Facebook
  • Linkedin
  • Email
  • Google

Эмээ Дорж

Эмээ Дорж гуа “Хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом” хайв.

Түүний ашигладаг сошиал сувгууд:

  • Facebook
  • Гар утас
  • Мэдээний сайтууд

Инбаунд маркетинг энэ 3 хүн дээр хэрхэн ажиллах вэ?

Кэйс 1 Эгч Уянгаа

Уянгаа дүүдээ зориулан “Төрсөн өдрийн мэндчилгээ” хайж байгаа бөгөөд интернэтээс дараах нийтлэлийг орж уншив.

төрсөн өдөр хайлт

Эгч Уянгаа эхний байраар гарч ирсэн https://kidstoy.mn/ сайтаас төрсөн өдрийн мэндчилгээнүүдийн санааг уншиж дүүдээ тохирсон шүлэг хайж олов.

Яг үүнтэй зэрэгцээд вэбсайтын ард дараах дижитал маркетингийн ажилбарууд ажиллаж байдаг.

  1. Энэхүү хуудсаар орсон Уянгаа Гүүглэ аналик дээр 1 view, 1 user болон бүртгэгдэнэ.
  2. Энэхүү хуудсаар орсон Уянгаа Фэйсбүүк дээр 1 view, 1 user болон давхар тэмдэглэгдэнэ.
  3. Мөн CRM платформ дээр “kidstoy.mn/төрсөн-өдөр/” хуудсыг үзсэн тэмдэглэл үүснэ.
  4. Автоматаар Эгч Уянгаа руу “Төрсөн өдөрт зориулсан бүтээгдэхүүний санал” имэйл илгээгдэнэ.
  5. Автоматаар Эгч Уянгаа Фэйсбүүк, Инстаграм дээр “Төрсөн өдрийн бэлгийн жагсаалт” төлбөрт пост бүүст хийгдсэн байдлаар харагдана.

Ингээд бид төрсөн өдрийн мэндчилгээ хайж буй хэрэглэгчийг олж мэдсэнээр түүнд тохиромжтой нэмэлт бүтээгдэхүүн болох хүүхдийн тоглоом, торт, цэцэг, хүргэлт гээд цогц үйлчилгээг санал болгох боломжтой боллоо.

Кэйс 2 Ээж Солонгоо

Солонгоо онлайн орчноос “5 настай хүүхдийн онцлог” гэж хайв. Эндээс мөн л эхний байранд гарч ирсэн вэбсайт болох kidstoy.mn -ын нийтлэлийг уншив.

5 настай хүүхэд хайлт

Ээж Солонго төсвийн байгууллагад ажилладаг. Хүүхэддээ маш их анхаарал хандуулж үргэлж түүнтэй хэрхэн харьцах вэ? хэмээн үргэлж бодож байдаг үлгэр жишээ ч эмэгтэй. Энэхүү нийтлэлийг уншсаны дараа бид Солонгоог 5 настай хүүхэдтэй хамааралтай болохыг мэдэж чадлаа.

Үүнтэй зэрэгцэн бидэнд Ээж Солонгоог “5 настай хүүхдийн онцлог” нийтлэл уншсан гэсэн тэмдэглэл Hubspot CRM дээр үүсэв.

Түүнд зориулан 5 настай хүүхэдтэй холбоотой нэмэлт мэдээллүүдийг түүний ашигладаг сувгуудаар дамжуулан тогтмол илгээснээр бид Солонгоод өөрсдийн хүүхдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж ажиллах боломжтой боллоо. Түүнд хүрэх маркетингийн сувгуудад

  • Facebook Ads
  • Email Marketing
  • Google Ads
  • Linkedin Ads

Кэйс 3 Эмээ Дорж

Эмээ Дорж зээгийнхээ хүмүүжилд ихээхэн анхаардаг ба хүүгээ багаас нь тархи, ухааныг нь хөгжүүлсэн аливаа тоглоомонд дурлуулах сонирхолтой. Тиймдээ тэр хүүхдийн тархи хөгжүүлсэн тоглоомонд мөнгөө хайрлахгүй.

Тэгээд “Хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом” гэж Гүүглээс хайлаа.

хүүхдийн тоглоом хайлт

Эмээ Доржийг бид мөн л сонирхсон нийтлэлийнх нь дагуу юу хүсэж байгааг нь мэдсэн. Одоо түүнд зөв маркетинг хийхийн тулд түүний ашигладаг сувгуудад хүрч ажиллах хэрэгтэй. Мөн Эгч Уянгаа, ээж Солонгоо нарыг дижитал маркетинг дээр таньсан аргачлалын дагуу зорилтод хэрэглэгч рүү зорилтод бүтээгдэхүүний мэдээллийг түгээх болно.

Түүний ашигладаг сувгууд:

  • Facebook
  • Гар утас
  • Мэдээ, нийтлэл

Дүгнэлт:

Хэдийгээр хэрэглэгч нэг удаадаа вэбсайт руу хандаад өнгөрч байгаа боловч түүнийг борлуулалт болгон хувиргахын тулд ард нь шат дараатай олон процессууд явагдаж байдаг байна. Үүнд:

  • Автомат имэйл илгээх
  • Автомат Инстаграм, фэйсбүүкийн бүүст контент харуулах
  • Автомат харилцагчийн түүх үүсэх
  • Хэрэглэгчийн үйлдлийг автоматаар хянах

Эцэст нь Инбаунд маркетингийн хамгийн чухал ойлголт бол зорилтод хэрэглэгчдээ зөв цагт нь зөв мэдээллийг нь зөв замаар хүргэхэд оршино.

Маркетинг үйлчилгээ

Дижитал маркетинг Вэбсайт хосолсон үйлчилгээ авах

Нэмэлт Маркетинг үйлчилгээнүүд:

Санал болгох нийтлэл:

онлайн цагийн ажил

Facebook business manager үүсгэх ёстой 5 шалтгаан

Posted on
Монгол улсад Фэйсбүүк бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хаан гэхэд бараг хэлстэхгүй ээ. Манай орон шиг цөөн хүн амтай зах зээлд өргөн хэрэглэгчийн суурь пламформ болж нэвтэрч чадсан. Үүнийг дагаад…
social app post size

/Facebook зургийн хэмжээ/ хамгийн эрэлт ихтэй 8 хэмжээс

Posted on
Facebook зургийн хэмжээ хэд байдаг вэ? Бусад Сошиал постуудын хэмжээ адилхан болов уу? Facebook, Instagram, LinkedIn, Twitter, YouTube, Pinterest, TikTok болон Snapchat платформуудыг дэлхий нийтээр хамгийн түгээмэл хэрэглэдэг. Эдгээр платформууд…
b2b маркетинг

B2B маркетинг 10 чухал стратеги

Posted on
B2B маркетинг гэдэг нь Business to Business гэсэн утгатай. Бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэрэглэгч руу бус албан байгууллага бусад бизнесс рүү чиглэсэн байдаг. Таны бизнес энэ төрөл лүү чиглэсэн бол анхааралтай…
Сошиал медиа маркетинг гэж юу вэ

Инбаунд Маркетинг хийх арга (2023)

Posted on
Инбаунд маркетинг хийх арга Дижитал орчинд өөрийн бизнесийг амжилттай таниулах инбаунд дижитал маркетингийн аргыг энэ удаад бид танилцуулах болно. Бидний инбаунд маркетинг хийх аргатай танилцаж таны бизнест хэрэгжиж буй эсэхийг…
Title for Facebook pixel code

Facebook Pixel Code гэж юу вэ?

Posted on
Фэйсбүүкээс бичигдсэн код бөгөөд энэхүү кодыг вэбсайт дээрээ байршуулах зориулалттай. Энэ Фэйсбүүк Пиксэл кодыг вэбсайт дээрээ суулгаснаар вэбсайт руу зочилсон хэрэглэгчийн үйлдлийг мэдэх боломжтой болдог. Тухайн вэбсайтаар зочилсон хэрэглэгч рүү…
facebook pixel code

Чатбот Хөгжүүлэлт, борлуулалт нэмэгдүүлэх аргууд

Posted on
Чатбот хөгжүүлэх үйлчилгээ Чатбот хөгжүүлэлт гэхээр хүмүүс автомат хариулагч төдийхнөөр төсөөлдөг. Техник технологи хөгжсөн өнөө үед аппликейшний түвшинд ажиллах чатбот хийх үйлчилгээг санал болгож байна. Жишээ: Хэрэглэгчийн бичсэн текстийг түлхүүр…
Сошиал медиа маркетинг үйлчилгээ

Сошиал медиа маркетингийн үйлчилгээ 2024

Posted on
Сошиал медиа маркетингийн үйлчилгээ 2024 🚀 “Хамгийн үнэ цэнэтэй бөгөөд тогтмол хэрэглэгчийн урсгалыг бүтээх” нь бидний гол зорилго Сошиал медиа маркетингийн үйлчилгээ Таны бизнесийг дижитал орчинд босгох тусгай, цогц сошиал…