Борлуулалт гэж юу вэ?

Борлуулалт нь бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг өгөдсөн хугацаанд зарж борлуулахыг хэлнэ. Борлуулалт нь бизнесийн үйл ажиллагааны гол хэсэг бөгөөд орлого бий болгох, зах зээлийн хувьд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.

борлуулалт гэж юу вэ

Борлуулалт нь зөвхөн бараа бүтээгдэхүүн зарахаас илүү гүнзгий утга агуултай бөгөөд үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, хүсэл эрмэлзлийг ойлгож, тэдгээртэй нийцсэн шийдлүүдийг санал болгохыг орчин үед илүү шаардах болсон.

Four White Sale Boards

Борлуулалтын процесс нь дараах үе шатуудыг агуулдаг:

  1. Хэрэглэгчийн Хэрэгцээг Тодорхойлох: Зах зээл дээрх хэрэглэгчдийн хэрэгцээ, хүсэлтийг тодорхойлох.
  2. Таргетлах: Зорилтот зах зээлийг тодорхойлж, тэдний хэрэгцээнд хамгийн сайн нийцэх бүтээгдэхүүнийг тодорхойлох.
  3. Борлуулалтын Арга Зүйн Сонголт: Үйлчлүүлэгчдэд хүрэх зорилгоор зохицуулсан маркетингийн стратеги ба борлуулалтын техникуудыг сонгох.
  4. Борлуулалт Хийх: Үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, тэдгээрийн ашиг тусыг тайлбарлах.
  5. Хаалт: Гэрээ байгуулж, борлуулалтыг амжилттай хаах.
  6. Үйлчлүүлэгчтэй Харилцаа Үргэлжлүүлэх: Борлуулалтын дараах үйлчилгээ, санал хүсэлтэд анхаарах замаар үйлчлүүлэгчтэй урт хугацааны харилцааг бий болгох.

Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ

“Хамгийн үнэ цэнэтэй бөгөөд тогтмол хэрэглэгчийн урсгалыг бүтээх” нь бидний гол зорилго

Маркетинг болон борлуулалтын ялгаа юу вэ?

Маркетинг ба борлуулалт нь бизнесийн хоёр чухал багана юм. Хоорондоо төстэй боловч тодорхой ялгаанууд бий. Үүнд:

  • Зорилго: Маркетинг нь зах зээлийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, брэндийн итгэлцлийг бий болгох, урт хугацааны харилцааг бий болгоход чиглэдэг бол борлуулалт нь шууд орлого бий болгох, бүтээгдэхүүнийг худалдан авагчидад шилжүүлэхэд чиглэдэг.
  • Үйл ажиллагааны цар хүрээ – Маркетингийн цар хүрээ маш өргөн. Уламжлалт болон дижитал маркетинг ашигладаг. Харин борлуулалтын цар хүрээ зөвхөн зорилтод хэрэглэгч дээр хэрэгжих ба тэднийг илүү борлуулалт болгоход анхаардаг.
маркетинг борлуулалтын ялгаа

Маркетингийн Тодорхойлолт ба Зорилго

Маркетинг нь бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг зах зээлд таниулах, сурталчлах, борлуулалтыг дэмжих өргөн хүрээний үйл ажиллагааг хамардаг.

Энэ нь хэрэглэгчдийн хэрэгцээ, хүсэлтийг ойлгох, зах зээлийн судалгаа, брэндийн стратеги, сурталчилгаа, харилцаа холбооны арга хэмжээ зэрэгт анхаарлаа төвлөрүүлдэг. Маркетингийн зорилго нь брэндийн урт хугацааны үнэ цэнэ, зах зээлд байр суурь бий болгох явдалд чиглэдэг.

Борлуулалтын Тодорхойлолт ба Зорилго

Борлуулалт нь бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг шууд хэрэглэгчиддээ хүргэх, тэдгээрийг худалдаж авахад уриалах үйл ажиллагаа юм. Борлуулалт руу чиглэсэн харилцаа, худалдаа хийх, борлуулалтын арга техникийг ашиглах, гэрээ хэлцлээр хийх зэрэгт төвлөрдөг.

Борлуулалтын гол зорилго нь богино хугацаанд орлого бий болгох, үйлчлүүлэгчийн хэрэгцээг шийдвэрлэхэд чиглэдэг.

Хоорондын Холбоо

Маркетинг болон борлуулалт нь нэг нь нөгөөгөө дэмжиж, хоорондоо уялдаа холбоотой байх ёстой гэсэн ойлголтыг агуулж байна. “Маркетингийн амжилттай стратеги нь борлуулалтын үйл ажиллагааг хөнгөвчилж, үр дүнг нэмэгдүүлдэг бол, борлуулалтын амжилт нь маркетингийн үйл ажиллагааг тэлэх чухал ойлголт болдог.

  • Маркетинг борлуулалтыг дэмжих зорилгоор зах зээлийн талаар мэдээлэл цуглуулж, худалдан авагчдын хэрэгцээ, хүсэлтийг тодорхойлж, бүтээгдэхүүнийг хэрхэн сайжруулах, шинэчлэх вэ гэдгийг тодорхойлно.
  • Борлуулалт нь маркетингийн судалгаанаас авсан мэдээллийг ашиглан хэрэглэгчидтэй шууд харилцаж, бүтээгдэхүүнийг тэдэнд зориулан зохион байгуулалт хийх боломжийг олгодог.

Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ

“Хамгийн үнэ цэнэтэй бөгөөд тогтмол хэрэглэгчийн урсгалыг бүтээх” нь бидний гол зорилго

Борлуулалт хийхэд түгээмэл гаргадаг алдаанууд юу вэ?

Борлуулалт хийх явцад олон төрлийн алдаа гаргаж, эдгээр нь борлуулалтын үр дүнг муутгах боломжтой. Амжилттай борлуулалт хийхэд тулгардаг алдаануудын жишээнүүд:

Photography of a Persons Hand With Stop Signage

1. Зорилтот Хэрэглэгчийг Буруу Тодорхойлох

  • Зорилтот хэрэглэгчдийн хэрэгцээ, сонирхлыг нарийвчлан ойлгохгүй байх. Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг харгалзах хүмүүст хангалттай ойлгуулаагүй байх

2. Харилцааны Дутагдал

  • Худалдан авагчтай хийх харилцаа нээлттэй, итгэлцүүртэй бус байх. Тодорхой бус харилцаа нь итгэлцлийг бууруулж, худалдан авалтын шийдвэрт сөргөөр нөлөөлдөг.

3. Хэт Их Эсвэл Хангалтгүй Мэдээлэл Өгөх

  • Хэрэглэгчдэд хэт их мэдээлэл өгөх нь тэдний хүлээн авах чадвараас хэтэрч, шийдвэр гаргах процессийг удаашруулж болзошгүй. Харин хангалтгүй мэдээлэл өгөх нь тэднийг бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээнд итгэх итгэлийг бууруулж магад.

4. Дарамт Үзүүлэх

  • Худалдан авагчдад хэтэрхий их дарамт үзүүлэх нь тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, борлуулалтын процессоос зайлсхийхэд хүргэдэг.

5. Үйлчлүүлэгчийн Санал Бодлыг Нэн даруй Авахгүй Байх

  • Худалдан авагчдын санал бодлыг анхааралгүй өнгөрөөх, тэдний хэрэгцээг ухамсарлаж чадахгүй байх. Энэ нь тэдний худалдан авах сонирхлыг бууруулахад хүргэдэг.

6. Борлуулалтын Дараах Үйлчилгээнд Анхаарахгүй Байх

  • Худалдан авсан даруйдаа хэрэглэгчдийг орхигдуулах нь тэднийг брэндтэй дахин холбогдох магадлалыг бууруулж, урт хугацаандаа үнэнч хэрэглэгч болох боломжийг хаадаг.

7. Хариу Үйлдэл Хийх Хугацааг Удаашруулах

  • Худалдан авагчид болон боломжит харилцагч нартаас ирсэн асуулт, санал хүсэлтэд түргэн шуурхай хариулахгүй байх нь худалдан авах процессыг удаашруулж, харилцагчдын сонирхлыг алдагдуулж магад.

8. Үнэ Цэнийг Ойлгохгүй Байх

  • Бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээнийхээ үнэ цэнийг оновчтой танилцуулж чадахгүй байх. Хэрэглэгчид танай санал болгож буй зүйлийн тухай нарийн мэдээлэлгүй бол худалдан авалт хийгдэхгүй.

9. Худалдан Авагчидтай Холбоо Барих Сувгийг Хязгаарлах

  • Борлуулалтын ганцхан сувагт найдах нь борлуулалтыг сувгаа тэлэхгүй байгаатай агаар нэг юм. Өнөөгийн цахим ертөнцөд худалдан авагчид олон янзын сувгаар мэдээлэл хайж, холбоо тогтоодог. Үүнд:
  • Гүүглэ хайлт
  • Фэйсбүүк, Инстаграм
  • Youtube
  • Tiktok
  • Email

10. Борлуулалтын Циклийг Ойлгохгүй Байх

  • Борлуулалтын бүх шатанд хэрэглэгчдийн хэрэгцээг ойлгох, тэдгээрийг даган мөрдөх нь чухал. Худалдан авагчдын борлуулалтын циклыг ойлгохгүй бол та тэднийг худалдан авалтын шийдвэр гаргах явцад зөв хөтөлж чадахгүй.

Фэйсбүүктэй холбоотой туслах линкүүд:

Нэмэлт Маркетинг үйлчилгээнүүд:

Санал болгох нийтлэл:

борлуулалт нэмэгдүүлэх 6 үзүүлэлт

Борлуулалтыг нэмэгдүүлэх арга, чухал 6 үзүүлэлт буюу (KPI)

Posted on
Борлуулалт нэмэгдүүлэх арга Борлуулалт нэмэгдүүлэхийн тулд борлуулж буй бүтээгдэхүүний сувгаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнийгээ дагаад маркетингийн сувгаа нэмэх шаардлагатай. Борлуулалтын суваг өсгөх жишээ: Маркетинг суваг өсгөх жишээ: Харин борлуулалт сувгууд хангалттай…
брэндийн ялгарал

Брэндийн ялгарал яагаад чухал вэ? 7 жишээ

Posted on
Брэндийн ялгарал яагаад чухал вэ? ISP USP гэдэг нь Unique Selling Proposition буюу Брэндийн ялгарал нь гэсэн утгатай. Брэнд, бүтээгдэхүүнээ өрсөлдөгчдөөсөө амжилттай ялгах, маркетингийн зорилгоо тодорхойлоход тань туслах үр дүнтэй…
swot анализ

SWOT шинжилгээ гэж юу вэ?

Posted on
SWOT шинжилгээ гэж юу вэ? SWOT шинжилгээ нь бизнесийн амжилтад нөлөөлөх дотоод болон гадаад хүчин зүйлсийг үнэлдэг стратеги төлөвлөлтийн хэрэгсэл юм. Бизнест тулгарч болох Давуу тал, Сул тал, Боломж, аюул…
CRM гэж юу вэ?

CRM систем гэж юу вэ? Харилцагчийн удирдлагын Систем CRM үйлчилгээ

Posted on
CRM систем гэж юу вэ? CRM гэж юу вэ? Хэрэглэгчийн удирдлагын систем гэсэн үг. Хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа, бизнесийн гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор амьдралын мөчлөгийн туршид харилцагчийн өгөгдлийг удирдах, дүн шинжилгээ…
маркетингийн автоматжуулалт

Маркетингийн автоматжуулалт бизнест ашиглах арга

Posted on
Дижитал маркетингийн автоматжуулалт гэдэг нь дижитал маркетингийн үйл явцад байнга давтагддаг даалгавруудыг автоматжуулахыг хэлнэ. Үүний тулд программ хангамж, технологийг ашигладаг. Маркетингийн автоматжуулалтын төрлүүд Имэйл маркетингийн автоматжуулалт: Хэрэглэгч бүртгэл үүсгэний араас…
Title for Facebook pixel code

Facebook Pixel Code гэж юу вэ?

Posted on
Фэйсбүүкээс бичигдсэн код бөгөөд энэхүү кодыг вэбсайт дээрээ байршуулах зориулалттай. Энэ Фэйсбүүк Пиксэл кодыг вэбсайт дээрээ суулгаснаар вэбсайт руу зочилсон хэрэглэгчийн үйлдлийг мэдэх боломжтой болдог. Тухайн вэбсайтаар зочилсон хэрэглэгч рүү…
маркетингийн төлөвлөгөө гаргах 7 алхам

Маркетингийн төлөвлөгөө боловсруулах 7 алхам

Posted on
Маркетингийн төлөвлөгөө Маркетинг бол аливаа бизнесийн чухал хэсэг. Маркетингийн төлөвлөгөө нь Компаниуд зорилтот хэрэглэгчдэдээ хүрч, борлуулалтыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Сайн төлөвлөсөн маркетингийн стратеги нь бизнесийн амжилтад чухал нөлөө үзүүлж чадна. Гэвч…
digital marketing trends

2023 оны дижитал маркетингийн онцлох 8 тренд

Posted on
Жил ирэх тусам дижитал маркетингийн шинжлэх ухаан улам бүр өргөжиж байна. Маркетерууд биднийг унтаж байх хооронд шинэ шинэ трендүүд үүссээр байгаа билээ. Тиймээс бид дижитал маркетингийн шинэ чиг хандлагуудад цаг алдалгүй суралцаж өсөн дэвших…
digital marketing

Дижитал маркетинг таны бизнест тохирох болов уу?

Posted on
Таны зорилтот хэрэглэгчид нь байгууллага эсвэл хувь хүн эсэхээс үл хамааран та дижитал маркетинг ашиглан брэндээ сурталчлан, таниулах боломжтой. Бизнесээс бизнес рүү (B2B) B2B дижитал маркетинг гэдэг нь тухайн бизнес бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бусад бизнест худалдан борлуулах явдал юм. Та өөрсдийнхөө…
digital marketer

Дижитал маркетер ямар ур чадвартай байх ёстой вэ?

Posted on
Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлд Дижитал маркетерийн ажлын байрны зар хүч түрэн орж ирэх болсноор хүмүүс энэхүү албан тушаалтан юу хийдэг талаар ихээхэн сонирхох болсон. Дижитал маркетерийн үндсэн үүрэг бол…
digital marketing

Дижитал маркетингийн төрлүүд, тэдгээрийг үр дүнтэй ашиглах вэ?

Posted on
Хэрэв та дижитал маркетинг бодит амьдрал дээр хэрхэн ажилладаг талаар гайхаж байгаа бол бид танд энэхүү нийтлэлээрээ танилцуулах болно. Дижитал маркетинг нь дараах төрлүүдтэй байдаг. Товшилт бүрд төлөх (PPC) Pay-Per-Click (Товшилт бүрд төлөх) PPC гэдэг нь хэрэглэгчид таны…
digital markeitng

Дижитал маркетинг гэж юу вэ? Бизнесээ үсрэнгүй хөгжүүлэх арга.

Posted on
Дижитал маркетинг нь онлайн орчинд өрнөж буй мэдээлэл дамжуулах бүхий л хэрэгслийг багцалж хэлж буй утга юм. Та бизнес эрхлэхдээ таны бүтээгдэхүүн, үйлчилгээг авахыг хүсч буй хэрэглэгчдэд хэрхэн хүрэх талаар мэдлэгтэй байхын…
Персона persona

Персона яагаад чухал вэ? Персона тодорхойлох 3 арга

Posted on
Персона нь бүтээгдэхүүн, үйлчилгээг авч буй хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлно. Персонаг тодорхойлоход 3 төрлийн судалгаа хийгдэнэ. Үүний тусламжтай таны бизнест хамгийн тохиромжтой үйлчлүүлэгч хэн бэ? гэдгийг мэдэж болдог. Бизнесийн чиглэлээс…
digital marketing

Дижитал маркетинг амжилттай хэрэгжүүлж вэбсайтаа хүчирхэгжүүлэх 5 зөвлөгөө

Posted on
Бүх зүйл цахимжиж буй энэ үетэй хөл нийлүүлэн алхахад тань туслах 5 төрлийн зөвлөгөө бэлтгэлээ. Дижитал маркетинг дээр анхаарах ёстой 5 төрлийн зөвлөмжөөс хэрэгжүүлж амжаагүй зүйл байвал тэмдэглээд аваарай. Дижитал…
онлайн цагийн ажил

Facebook business manager үүсгэх ёстой 5 шалтгаан

Posted on
Монгол улсад Фэйсбүүк бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хаан гэхэд бараг хэлстэхгүй ээ. Манай орон шиг цөөн хүн амтай зах зээлд өргөн хэрэглэгчийн суурь пламформ болж нэвтэрч чадсан. Үүнийг дагаад…