Борлуулалт нэмэгдүүлэх арга
Борлуулалт нэмэгдүүлэхийн тулд борлуулж буй бүтээгдэхүүний сувгаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнийгээ дагаад маркетингийн сувгаа нэмэх шаардлагатай.
Борлуулалтын суваг өсгөх жишээ:
- Бүтээгдэхүүн үйлчилгээ худалдаалж буй байршил нэмэгдүүлэх
- Онлайн худалдааны борлуулалтын суваг нэмэх
- Гадны зах зээл рүү борлуулах боломж судлах
Маркетинг суваг өсгөх жишээ:
- Уламжлалт маркетингийн суваг нэмэх /ТВ – н сурталчилгаа, Самбар, сонин сэтгүүл, боршур, радио гэх мэт мэдээлэл хүргэх сувгаа нэмэх/
- Онлайн сувгаа нэмэх, дан ганц Фэйсбүүкээс гадна сүүлийн үед идэвхитэй хөгжиж буй сувгуудаар брэндээ хөгжүүлэх /Youtube, Google хайлт, Инстаграм, TikTok гэх мэт/
Харин борлуулалт сувгууд хангалттай гэж үзвэл борлуулалтаа сайжруулахын тулд дараах 6 хүчин зүйлийг сайжруулах шаардлагатай. Эдгээр хүчин зүйл нь илүү борлуулалтын тоон үзүүлэлтийг өсгөхөд чиглэсэн.
Үүнийг бид мэргэжлийн хэллэгээр борлуулалтын чухал тоон үзүүлэлт гэж нэрлэдэг бөгөөд /SALES Key point indicator/ гэж Англиар орчуулагдана.
KPI гэж юу гэсэн үг вэ?
KPI гэдэг нь Key Performance Indicator буюу “Түлхүүр гүйцэтгэлийн үзүүлэлт” гэсэн утгатай. Байгууллага, хувь хүн, зорилго зорилтдоо хэр үр дүнтэй хүрч байгааг илтгэх хэмжигдэхүйц хэмжээсийг хэлдэг.
KPI -н гүйцэтгэлийг цаг хугацааны явцад хянах, үнэлэхэд ашиглагддаг бөгөөд сайжруулах шаардлагатай хэсгийг тодорхойлоход ашигладаг. KPI-ийг борлуулалт, маркетинг, харилцагчийн үйлчилгээ, санхүү зэрэг байгууллага бүр янз бүрийн салбарт хэрэглэж болох бөгөөд байгууллагын тодорхой зорилго, зорилтоос хамааран өөр өөр байж болно.
Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ
“Хамгийн үнэ цэнэтэй бөгөөд тогтмол хэрэглэгчийн урсгалыг бүтээх” нь бидний гол зорилго
Доод зурагт борлуултын багийн хэмжих ёстой жишээ үзүүлэлтийг зургаар харууллаа. Үүнээс бид энэ удаад зөвхөн хамгийн чухал гэсэн Борлуултыг хэмжих 6 KPI -г дэлгэрэнгүй танилцуулах болно. KPI – уудыг байнга хянаж, зорилт тавьж өсөлтийг хэмжиж чадвал борлуулалтын үр дүн өсөх нь зайлшгүй юм.
1. Борлуулалтын хэмжээ
Борлуулалтын тоог хэмжихдээ дэлгүүрийн борлуулалт, онлайн гүйлгээ зэргээс тулгуурлан үнэлгээ хийх боломжтой. Түүнээс гадна хөнгөлөлт, урамшуулал, купон, демо ашиглуулсан байдал гээд бусад боломжийг ашигласан байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.
Борлуулалтыг хэмжихдээ санхүүгийн болон дата анализийн программууд ашиглана. Борлуулалтын тоон үзүүлэлтийг байнга хэмжсэнээр ирэх сарын болон ирэх жилийн борлуулалтыг урьдчилан таамаглах боломжтой.
2. Өрсөлдөгчийн үнэ
Менежерүүд болон бизнес эрхлэгчдэд өрсөлдөгчдийнхөө хөдөлгөөнийг дагаж мөрдөхгүй байхын аргагүй. Үнэ бол өрсөлдөх чадварыг илэрхийлэх чухал ойлголт тул борлуулалтын баг үнийн өрсөлдөөнд хэрхэн ажиллаж буйг хэмжих нь чухал.
Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ
“Хамгийн үнэ цэнэтэй бөгөөд тогтмол хэрэглэгчийн урсгалыг бүтээх” нь бидний гол зорилго
3. Үйлчлүүлэгчтэй үүсгэсэн холбоо
Бизнес бол харилцаа гэдэг үг байдаг. Харилцагч, үйлчлүүлэгчтэй харилцаа холбоо сайн байх тусам бат бөх, урт удаан борлуулалтын үр ашиг авчирдаг судалгаа бий. Тийм учраас үйлчлүүлэгчтэй үүсгэсэн сэтгэл ханамжтай байдлыг хэмжих нь чухал ач холбогдолтой.
Худалдан авагчтэй харилцаагаа хэрхэн харьцуулж буйг хэмжиж, тэдний асуудалд хэрхэн тусалж буйг системчлэн, үр дүнг хэмждэг болох нь урт хугацаандаа борлуулалтын өндөр үр дүнг авчрах болно.
Энэхүү чухал ажлыг CRM систем тусламжтай хэмжиж болдог. CRM нь онлайн болон бодит орчин дах бизнесийн бүхий л харилцааг бүртгэж байдаг орчин үеийн ухаалаг технологи юм.
4. Ажилтны сэтгэл ханамж
Борлуулалт хийх нь тууштай байдлыг шаарддаг. Гэтэл хүн л болсон хойно заримдаа борлуулалтын төлөөлөгч ажилдаа сэтгэл ханамжгүй болох үе бий.
Тиймээс таны хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь таны борлуулалтын төлөөлөгчийн сэтгэл ханамжгүй байдал юм. Үүний засахын тулд тэдэнд урам зориг өгч, ажилдаа сэтгэл хангалуун байгаа эсэхийг нь шалгаж байгаарай. Сэтгэл ханамжгүй ажилтнаас ямар үр дүн гарахыг та надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа болов уу?
Гүүглэ Хайлтын систем Оновчлол
Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!
Борлуулагч нараас авсан судалгаанаас үзэхэд тэдний 86% нь сэтгэл ханамжинд байгууллагын соёл хамгийн чухал гэж хариулсан байна. Тийм учраас борлуулалтын ажилтныг сэтгэл ханамжтай байлгахад суралцахыг зөвлөж байна.
Ажилтны сэтгэл ханамж бол амжилтын түлхүүр ойлголт тул KPI үнэлгээнд байх ёстой чухал ойлголт мөн.
5. Нэмэлт болон дагалдах бүтээгдэхүүн худалдаалсан хэмжээ
Үндсэн бүтээгдэхүүнийг худалдаалахын зэрэгцээ дагалдах болон холбоотой нэмэлт бүтээгдэхүүн худалдаасан эсэхээр KPI хэмжих нь чухал. Гар утас худалдаалсан бол цэнэглэгч, шилэн наалт, утасны кейс гээд дагалдах болон нэмэлт бүтээгдэхүүний борлуулах боломж үргэлж нээлттэй байдаг.
6. Борлуулалтын циклийн урт
Борлуулалтын циклийн уртыг хэмжиж байх нь чухал ойлголт. Хурдтай худалдаалах боломж үүсэх үед илүү олон хэрэглэгчтэй болох боломжтой. Тийм учраас борлуулагчийн борлуулалтын циклийн хурдыг хэмжих нь чухал.