Google Хайлтын Систем оновчлол гэж юу вэ?


Гүүглэ хайлтын системийн оновчлол буюу SEO гэж юу вэ? гэдэг асуултад маш гүнзгий түвшинд энэ удаагийн нийтлэлээр хариулах болно. Энэхүү нийтлэлийг бүрэн уншсанаар та дараах зүйлсийн талаар нарийн ойлголттой болох болно.

  • Гүүглэ дээр хэрхэн вэбсайтаа түлхүүр үгээр хайхаар харагддаг болгох вэ?
  • Гүүглэ хайлтын системийг ашиглах нь ямар ач тустай вэ?
  • Гүүглэ SEO давуу болон сул талууд
  • SEO ашиглан маш их хандалт авч байдаг Монгол вэбсайтуудын жишээ
  • Google SEO хэн хийх ёстой вэ?
  • Google SEO сургалт болон SEO үйлчилгээ авах боломж

Доорх видион дээр маш товчхон Google SEO гэж юу вэ? талаар харууллаа.

Google SEO гэж юу вэ?


Google SEO гэдэг нь Search engine optimization буюу “хайлтын системийг оновчлол” гэсэн утгатай. Google -н хайлтын системд вэбсайтын мэдээллийг өндөрт эрэмблүүлэхэд тусладаг.

Энгийнээр хэлбэл, хүмүүс Google, Bing, Yahoo болон бусад хайлтын системээс түлхүүр үгээр хайлт хийх үед таны вэбсайтын мэдээлэл эхний нүүрэнд харагдах байдлыг хэлнэ.

Google нь хэрэглэгчийн хайлтад хамгийн оновчтой, эрэлт ихтэй мэдээллийг хүргэхийг зорьдог. Тиймээс SEO-ийн гол зорилго нь Google-ийн хэдэн тэрбум мэдээлэл дундаас таны контентийг хамгийн тохиромжтой мэдээлэл гэж хүлээн зөвшөөрөн хэрэглэгчдэд түгээх үйл явц юм.

Сайн SEO-ийг хэрэгжүүлэх эхний алхам бол вэбсайт дээрх суурь тохиргоо үүсгэх явдал юм. Үүнд:

Вэбсайтын суурийг бэлэн болгосны дараа бусад нарийн ширийн зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Учир нь суурь сайтай байх тусам Google SEO дээр амжилттай урагшилдаг. Google SEO /Хайлтын системийн оновчлол нь урт хугацаанд үр дүнгээ өгдөг.


SEO хэрхэн ажилладаг вэ?


Хайлтын системүүд нь веб хуудаснуудыг ямар контент агуулж байгааг тодорхойлохын тулд интернет роботуудыг ашигладаг. Эдгээр роботууд кодыг сканердаж, веб хуудсан дээр гарч буй бичмэл текст, зураг, видео болон бусад зүйлийг авч, боломжтой бүх мэдээллийг цуглуулдаг.

Роботууд хуудас бүр дээр байгаа мэдээллийн төрлүүдийн талаар хангалттай мэдээлэл цуглуулж, тухайн контент нь хэрэглэгчдэд хэрэгтэй эсэхийг тогтоодог. Дараа нь тэд эдгээр хуудсуудыг хэрэглэгчийн хайж буй мэдээлэлд тохирч байгаа эсэхээс хамаарч эрэмбэ үүсгэн хэрэглэгчдэд харуулдаг.

Google SEO for your website

Google SEO таны вэбсайтад хэрхэн нийцэж ажиллах тухай анализ мэдээ авъя.

Хайлтын системийн оновчлолын жишээ:


Kidstoy.mn сайтын жишээг энд дурдъя. Нийт сүүлийн нэг сарын байдлаар 282,000 (impressions) хүнд харагдсан ба 20,000+ (click) хандалтыг зөвхөн Google дээрээс авсан байна. Мөн дундаж эрэмбэ /Google/ 4.6 байрыг эзэлж байна.

Google дээр Вэбсайтаа амжилттай ранкэлж байршуулсан бол тасралтгүй хэрэглэгчийн урсгалыг тогтмол татаж байдаг. Үнэ цэнэтэй зорилтод хэрэглэгчийг бидэнд бэлэглэж байдаг тул төдий чинээ цаг хугацаа, хүч хөдөлмөр бас шаарддаг.

Хэрэв таны вэбсайт хайлтын системийн оновчлолд хараахан өртөөгүй эсвэл цоо шинээр эхлэх гэж буй бол бидэнтэй холбогдож Google SEO үйлчилгээг сонирхоорой.

Google хайлтын системийн харагдах байдал

Гүүглэ дээр SEO хийгдсэн вэбсайтууд хэрхэн харагддаг вэ? Жишээ нь “Угаалгын машин” гээд Google дээрээс хайж үзвэл дараах вэбсайтууд гарч ирж байна.

угаалгын машин SEO

Дээд зурагт үзүүлсэн вэбсайтын дараалал чухал ач холбогдолтой. Хайлтын системд хамгийн эхэнд буюу 1 дүгээр байраар гарч ирж буй вэбсайт хамгийн өндөр хандалтыг авч байдаг. Үүнийг дараах судалгаан дээрээс харвал:

Google Хайлтын системд хийж буй хэрэглэгчийн судалгаанаас үзвэл:

SEO хайлтын системийн оновчлолын давуу тал

  • Та хэзээ ч зар сурталчилгааны зардал гаргах шаардлагагүй.
  • Сар бүр тогтмол тооны зорилтод хэрэглэгч вэбсайт руу хандана.
  • Зөвхөн зорилтод хэрэглэгч хандах тул хамгийн үнэ цэнэтэй дата болно.
  • Үр дүн нь таны төсөөлж байгаагүй үнэ цэнийг үүсгэх болно.

SEO хайлтын системийн оновчлолын сул тал нь:

  • Тогтмол вэбсайтаа удирдаж байнгын идэвхитэй ажиллагааг хангах шаардлагатай.
  • Цаг хугацаа шаардах ба тэвчээртэй алсыг харсан бодлого шаардана.
  • SEO Хайлтын системийн оновчлол нь арын ажлыг сайтар гүйцэтгэгч хэрэгтэй.
  • Богино хугацаанд түргэн үр дүн үзүүлэх боломжгүй.
  • Хэрвээ буруу аргаар SEO хийвэл шийтгэл хүлэдэг.

Хэрвээ таны вэбсайтад Google SEO /Хайлтын системийн оновчлол/ хэрэгтэй бол бидэнтэй холбоо барьж SEO мэргэжлийн үйлчилгээ аваарай. Бид таны вэбсайтын SEO дээр ажиллаж таны ажлыг хөнгөвчилж өгнө. Мөн зах зээл дээрх хамгийн бага үнийн саналаар хамтран ажиллахдаа таатай байх болно.

SEO certificate

Google SEO -г манай агентлагийн бусад үйлчилгээтэй /Дижитал маркетинг/ хавсран авах боломжтой ба вэбсайт руу хандаж буй зорилтод хэрэглэгчийг хувиргах, борлуулалтад чиглүүлэх, халамжлах байдлаар борлуулалтыг өсгөх боломжтой.

Хамгийн их хандалттай Монгол сайтууд


  • Хаан банк /Банк санхүүгийн байгууллага дундаас хамгийн их хайлттай вэбсайт/
  • wowkino сайт /Кино сонирхсон хэрэглэгчдэд тохирсон түлхүүр үгсээр сайн эрэмблэгддэг байна./
  • Unegui.mn сар бүр 73,000+ хэрэглэгч Google SEO тусламжтай худалдаа үйлчилгээний Unegui.mn сайтыг олж үйлчлүүлдэг байна.
  • Coinhub.mn /Койн эрчээ авч байсан үед сар бүр 69,000+ хэрэглэгч уг вэбсайт руу хандах хандалт өндөр байсан байна.
  • LookTv Онлайн кино контент үзүүлэгч сайтын вэбсайтаар хандаж буй хэрэглэгчийн тоо өндөр байна.
  • Trade.mn Монгол улсад Койны нэгдсэн үйл ажиллагааг тогтвортой явуулж буй сайт
Хайлтын систем оновчлол өндөр хандалттай сайт

Google хайлтын системд Вэбсайтаа хэрхэн оновчлох вэ?


Хайлтын системийг оновчтой болгох нь тууштай байдлыг шаарддаг тул маш нарийн төлөвлөгөөтэй байх нь чухал. Үүний тулд та SEO стратегийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.

Google SEO Хайлтын системийн стратеги

гэсэн үндсэн замаар SEO буюу хайлтын системийн оновчлолыг вэбсайт дээрээ хэрэгжүүлж эхлэх боломжтой. Энэ дундаас хамгийн чухал ойлголт бол түлхүүр үгийн судалгаа юм.

Түлхүүр үгийн судалгаа хийх


SEO-ийг ойлгох, хэрэгжүүлэх хамгийн чухал хэсгүүдийн нэг бол түлхүүр үгийн судалгаа хийх явдал юм.

Түлхүүр үгийн судалгаа нь таны веб хуудсан дээр ашиглахад хамгийн тохиромжтой үгсийг олох үйл явцыг хэлнэ.

Жишээ нь: Та цэцэг зардаг гэж бодъё. Үүний тулд цэцэг худалдаж авахаар хайж буй хэрэглэгчдийн мэдэхийг хүсч буй төрөл бүрийн сэдвүүдээр контент бэлтгэх хэрэгтэй.

гэх мэт түлхүүр үгсүүд байж болно. Эдгээр мэдээллийг оруулснаар эцэст нь таны сайт цэцэг худалдаж авах хүсэлтэй хүмүүст илүү сайн эх сурвалж болно.

Хайлтын системийн оновчлол хэрхэн зөв хийх вэ?


  • Түлхүүр үг буюу хэрэглэгчдийн хайлт хийх үгсийг вэбсайт дээрээ байршуулж өгөх
  • Түлхүүр үгийг Permalink дээр оруулж өгөх
  • Hyperlink үүсгэх буюу холбоотой нийтлэл мэдээ байршуулах линк үүсгэх
  • Мэдээж хамгийн чухал нь маш чанартай контент хийх
  • Зураг засварлан оруулах /Дүрсний нягтаршил өндөр боловч хэмжээ хамгийн бага байх/
  • Вэбсайтын хурдыг сайжруулах /Үүнд: код хэмжээ шахах, интеграци зөв хийх, CDN ашиглах зэргээс гадна вэбсайтын одоо ашиглаж буй сервер гээд олон хүчин зүйлс нөлөөлнө./
  • Гар утасны хурд Google дээр хамгийн чухал үзүүлэлт мөн.
  • Schema markup – Google SEO дээрх нэмэлт функц бөгөөд вэбсайт руу хэрэглэгчийг татах зорилготой.

Гар утаснаас вэбсайт руу хандах байдал болон гар утаснаас хандах вэбсайтын хурд ямар чухал болохыг та Google албан ёсны хуудаснаас шууд харж болно. Үүнийг маркетингийн хэллэгээр Mobile Friendly, User Experience гэж нэрлэдэг.

Харин одоо доод хэсэгт бидний хариуцан ажиллаж буй вэбсайтын гар утаснаас хандаж буй үзүүлэлт +96% үзүүлэлттэй байгааг харж болно. Энэ нь Хайлтын системийн оновчлолд дээгүүр байр эзлэхэд чухал ач холбогдолтой.

Хэрвээ та өөрийн вэбсайтын хурдыг шалгах бол энд дарж Google Speed Test хийгээд үзээрэй. Харин доод хэсэгт бид Kidstoy.mn сайтын гар утаснаас хандах хурдыг жишээ болгон харуулъя.

Хуудасны хурдыг үндсэн вебийн амин чухал гэж нэрлэдэг гурван үндсэн ангилалд хувааж болно. Эдгээр нь:

FCP /First Contentful Paint/: Анх удаа хандаж буй хэрэглэгчийн вэбсайтыг ачааллах хүртэл хүлээх хугацаа.

FID: Хэрэглэгчид танай веб хуудасны  контентийг харсны дараа өөр бусад мэдээлэл рүү шилжих явц юм.

CLS: Таны вэбсайтыг удаашруулж буй аливаа нэмэлт код эсвэл аппликейшн.

Эдгээр зүйлсийг зөв хийж чадвал таны зорилтод хэрэглэгч мянга мянгаараа вэбсайт руу тань сар бүр тогтмол урсан орж ирэх болно. Үүний тулд вэбсайтын SEO хариуцан ажиллах хүн заавал хэрэгтэй. SEO /Хайлтын системийн оновчлол/ нь урт хугацаанд үр дүнгээ өгдөг.

SEO үйлчилгээ хаанаас авах вэ?


Хэрэв та энэ талаар бодож буй бол Google SEO гэж юу болох тухай илүү нарийн мэдлэгтэй болохыг зөвлөж байна. SEO нь дижитал маркетинг дотроо тусдаа бие даан хөгжүүлэх томоохон ажлын нэг юм.

Хайлтын системийн оновчлол нь урт хугацааны ажил тул тусдаа хөгжүүлэгч шаарддаг. Магадгүй та бүхнийг өөрөө хийхийг хүсвэл танд дараах онлайн үйлчилгээ үзүүлэгч компаниудыг санал болгож байна. Эндээс та Google SEO тухай тасралтгүй суралцах боломжтой.

Google SEO холбоотой нэмэлт мэдээлэл авч болох бусад эх сурвалжууд:

Google SEO тухай түгээмэл асуулт, хариулт


Google SEO хайлтын системийн оновчлол хийхэд цаг хугацаа хир шаардлагатай вэ?

Вэбсайт Google дээр бүртгэгдэж эрэмблэгдэх хүртэл дараах үе шатуудыг дамждаг. Crawl>Index>Rank. Google дээр rank хийгдэх хүртэл харилцан адилгүй хугацаа зарцуулдаг ба дунджаар 7-14 хонодог. Үүний дараа rank /эрэмбэ/ өсгөхийн тулд нэмээд 7-21 хоног шаардана.

Google дээр түлхүүр үгээр амжилттай эрэмблэгдсэн бол хир удаан байрших вэ?

Үүрд. Гэхдээ Өрсөлдөөн болон цаг хугацаанаас хамаарч түлхүүр үгийн эрэмбэ өсөж эсвэл буурч болно.

Нэмэлт Маркетинг үйлчилгээнүүд:

Санал болгох нийтлэл:

seo search

Гүүглээс хайлт хийх 14 шалгарсан арга

Posted on
Гүүглэ бол дэлхий дээр ноёрхогч хайлтын систем гэдэгтэй маргахгүй биз. Гүүглэ бидэнд мэдлэгээ тэлэх өргөн боломжийг олгож байдаг. Гэхдээ зөв хайлт хийх нь хүссэн үр дүнгээ олох мэдлэгээ улам сайжруулах…
маркетингийн судалгаа

Website Audit SEO -д хэрхэн нөлөөлөх вэ?

Posted on
Вэбсайтаа та хайлтын системд оновчлох гэж байгаа бол вэбсайтын аудитын талаар ойлголттой байх ёстой. Хэрэв таны вэбсайтын эрүүл мэнд муудвал Гүүглэ – д энэ байдал огт таалагдахгүй. Ингээд вэбсайтын тань…
seo search

Google Core Update гэж юу вэ?

Posted on
Google CoreUpdate гэж юу вэ? Гүүглэ хайлтын систем үргэлж шинэчлэгдэж байдаг. Энэхүү шинэчлэлт бүр уншигч нарын төлөө хийсэн өөрчлөлүүд байдаг. Өөрчлөлүүд заримдаа хөнгөн харин заримдаа бүр вэбсайтын бүх эрэмбийг унагааж…
хэрэглэгчээ оновчил

Topic Cluster Сэдвүүдийн Уялдаа Холбоо

Posted on
Topic Cluster Сэдвүүдийн Уялдаа Холбоо гэж юу вэ? Контент стратегийн амин чухал ойлголт юм. Нэг сэдвийн хүрээнд дэлгэрүүлэн бичсэн контент бүр бие биенээ дэмжих байдлаар хайлтын системд өндрөөр үнэлэгддэг. Жишээ…
on page seo

Site Structure: Вэбсайтын Бүтэц, зохион байгуулалт

Posted on
Вэбсайтын бүтэц, зохион байгуулалтыг анхнаасаа сайн төлөвлөх хэрэгтэй. Маш зөв сайн зохион байгуулалттай вэбсайтаас хэрэгцээт мэдээллээ олж уншихад амар байдаг. Гүүглэд ч мөн энэ байдал маш таалагддаг. Гүүглийн робот вэбсайтын…
on page seo

Internal Link and, External Link тэдний ялгаа

Posted on
Хайлтын системын оновчлолд Интернал линк болон Экстернал линк ойлголт вэбсайтын дотоод бүтэц зохион байгуулалт, нийтлэл хоорондын уялдаа холбоог илэрхийлж байдаг. Нийтлэл дэх линкээр дамжуулан тухайн сэдвийн тухай ойлголтыг Гүүглэд ойлгуулж…
digital marketing explaining

Off-Page SEO буюу бусад дижитал орчингийн хөгжүүлэлт

Posted on
Off-page SEO нь Гүүглэ дээр сайн эрэмблэгдэхийн тулд хийх ёстой чухал ажил юм. Үүний тулд Вэбсайтаа гадны дижитал ертөнцтэй цогц байдлаар холбох аргачлал юм. Off-page SEO хэрэгжүүлэх олон аргачлал байдаг….
digital marketing explaining

Backlink гэж юу вэ?

Posted on
Backlink буюу гадаад линк холбоос Off-Page SEO буюу Хуудаснаас гадуурх оновчлол дээр товчхон дурдаад өнгөрсөн. Вэбхуудсыг Гүүглэ дээр өндөрт эрэмблэхэд чухал нөлөө үзүүлдэг. Олон вэбсайтаас гадаад линк авах тусам Гүүглэ…
маркетингийн судалгаа

Түлхүүр үг гэж юу вэ? Keyword Research for Google SEO

Posted on
Түлхүүр үг гэж юу вэ? Хэрхэн олох вэ? Хайлтын системийн оновчлол хийж буй тохиолдолд түлхүүр үгийн судалгаа нэг номерийн чухал ач холбогдолтой. Ямар түлхүүр үгэн дээр оновчлохоо мэдэхгүй бол үр…
on page seo

On-Page SEO буюу Хуудсан дээрх оновчлол

Posted on
On-Page SEO буюу Хуудсан дээрх оновчлол нь Гүүгл дээр ямар түлхүүр үгээр гарч ирэхийг хүсэж буйгаа илэрхийлэх чухал ажлын нэг юм. On-Page SEO буюу Хуудсан дээрх оновчлолд дараах чухал зүйлсүүд…
Хайлтын системийн сурталчилгаа

Хайлтын системийн сурталчилгаа 9 төрлийн арга

Posted on
Google Хайлтын системийн сурталчилгаа хэрхэн хийх вэ? Гүүглэ хайлтын системийн сурталчилгаа нь фэйсбүүк бүүсттэй нэгэн адил зарчмаар үйлчилнэ. Гүүглэд мөнгө төлснөөр дараах байдлаар сурталчилгаа хийх боломжтой. Гүүглэ Хайлтын системийн сурталчилгаа…
google cost

SEO agency хэрхэн сонгох вэ? Google SEO хийхэд ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?

Posted on
Google SEO, хайлтын системийн оновчлол Монголд өргөн цар хүрээтэй биш. Гэхдээ дижитал маркетингийн хамгийн хүчтэй хэрэглүүр болох Google хайлтын систем тухай болон SEO agency хэрхэн сонгох тухай мэдээлэл бэлтгэлээ. Мэдээж…

Шэйр хийж түгээх: