Вэбсайтад заавал байх ёстой 5 төрлийн хөгжүүлэлт
Вэбсайт бол маркетингийн амин сүнс гэж би ойлгодог. Яагаад гэвэл эндээс хэрэглэгчийг удирдах олон төрлийн боломжтой учраас тэр. Харин үүний тулд доорх 5 төрлийн хөгжүүлэлт вэбсайтад заавал байх ёстойг анхаараарай.
Вэбсайтын хамгаалалт

Олон бизнесүүд онлайн руу шилжиж буй энэ үед вэбсайтын хамгаалалтандаа хэрхэвч сул хандаж болохгүй. Энэ завшааныг ашиглаж хакерууд таны брэндийн имиж, ашиг орлогыг бууруулахыг санаархаж магадгүй юм.
Дэлхийн шилдэг компаниуд жилд 200,000$ зөвхөн вэбсайтын хамгаалалтад зарцуулсан судалгаа бий. Танд зөвлөх хамгийн сайн хамгаалалтын систем бол Cloudflare юм. Энгийнээр илүү ойлгомжтой байх үүднээс хялбар аргаар тайлбарлах гээд үзье.
- Нэгэн зэрэг вэбсайт руу маш олон хандалт явуулж албаар таны серверийг унтраах
- Нэвтрэх хэсэг рүү автомат бот ашиглан хэрэглэгчийн нэр, нууц үг тааруулах гэж оролдох
- Таны вэбсайт руу вирус илгээж вэбсайтын ажиллагааг доголдуулах
- Вэбсайт дах дата мэдээллийг хулгайлах гэх мэт олон төрлийн сөрөг зүйлсээс вэбсайтаа заавал хамгаалах шаардлагатай.
Вэбсайтын хурд нэмэх

Дараах 3 төрлийн вэбсайт руу нэвтэрч өөрийн вэбсайтын хурдыг шалгахыг санал болгож байна. Хэрэглэгч таны вэбсайт руу амжилттай хандсан ч нэгээс нөгөө рүү шилжих бүртээ удаан хүлээхийг хүсэхгүй л болов уу.
Боломжит хэрэглэгчээ алдах нь таны борлуулалтыг бууруулах болно. Тестийн үр дүн гар утсанд 65-100%, харин дэлгэцэн дээр 80-100% байвал маш сайн.
Энд нэг зүйлийг онцолж хэлье. 2020 оны судалгаагаар гар утаснаас вэбсайт руу хандсан хандалт 70-80%, харин дэлгэцнээс хандсан хандалт 20-30% эзэлдэг. Тэгэхээр гар утасны хурдны үзүүлэлт хамгийн чухал нь гэсэн үг биш гэж үү?

Харин би танд өөрийн вэбсайтын гар утаснаас хэрэглэгч хандах хурдны үзүүлэлтийг дээрх зурагт үзүүлэв. +96% буюу байж болох хамгийн өндөр хурд юм. Хэрэглэгч ямарч удаашрал гацалт байхгүй манай вэбсайтаар гар утсаараа зочилдог байх нь.
SSL тохиргоо

Вэбсайтын зүүн дээд буланд “URL” хэсгийг сайтар ажиглаарай.
SSL нь хамгийн сүүлийн үеийн технологи бөгөөд мэдээллийг аюулгүй дамжуулах код гэж ойлгож болно. SSL Secure Sockets Layer нь вэбсайтаар дамжиж буй мэдээллийг тоон цифрт хувиргаж байдаг тул вэбсайт дах мэдээллийг хүний нүдээр унших боломжгүй юм.
Ингэснээр вэбсайт хакердууллаа гэхэд дотор нь буй бүх мэдээлэл тоон цифрээр илэрхийлэгдэх учир цаашид дата мэдээллийг ашиглах боломжгүй гэсэн үг юм.
SSL-ашиглаж буй вэбсайтыг амархан таньж болох ба URL хаягны урд байрлах цоожны зургаар мэдэх боломжтой. Харин SSL байхгүй тохиолдолд URL хаягны урд талд улаан өнгөөр “NOT SECURE” гэсэн бичиг харагдана.
“Ялангуяа цоожны зураггүй онлайн дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа картын мэдээллээ оруулахгүй байхыг зөвлөе”
CDN гэж юу вэ?

Мэргэжлийн хэл томьёо ашиглалгүйгээр энгийнээр тайлбарлах гэж хичээе. Вэбсайт бүтээхэд сервер маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл тухайн сервер нь аль улсад байгаагаас хамаарч тухайн вэбсайтын хурд харилцан адилгүй байдаг.
Жишээ нь сервер нь Монголд байдаг бол таны вэбсайт Монголын хэрэглэгчдэд өндөр хурдаар хүрнэ. Харин сервер АНУ-д байдаг бол таны вэбсайт Монголын хэрэглэгчдэд удаанаар хүрнэ гэсэн үг.
- Монгол сервер = Монгол хэрэглэгч /вэбсайт ачаалах хурд 1 секунд/
- АНУ сервер = Монгол хэрэглэгч /вэбсайт ачаалах хурд 2 секунд/
Тэгвэл АНУ сервертэй Монголоос хандалт авдаг вэбсайтын ачаалах хурдыг хэрхэн сайжруулах вэ? CDN Content Delivery Network-н тусламжтай ачаалах хурдыг яг ижилхэн болгох боломжтой.
Өөрөөр хэлбэл АНУ-дах төв серверийн хурдыг нэмэгдүүлж буй шинэ технологийг CDN гэж ойлгож болно. CDN улс орнуудад харилцан адилгүй хөгжсөн ба CDN төхөөрөмж ашиглаагүй тохиолдолд хамгийн ойрын улсын CDN ашиглах боломжтой байдаг.
FACEBOOK Pixel холбох

Дэлхийн дийлэнх улс орны Фейсбүүк хэрэглээний судалгааг үзвэл тухайн улсын хүн амын 30-60% нь ашигладаг. Монгол улсын хувьд Facebook хамгийн өндөр хэрэглээтэй. Хүн амын дийлэнх буюу 80% дээш гэж хэлж болно.
Тэгвэл Фейсбүүк дээр төвлөрсөн хэрэглэгчдийг агнах нь байгууллагуудын хувьд хамгийн таатай орчин байдаг. Гэхдээ зар сурталчилгааны оновчлолыг буруу хийснээр фейсбүүк хэрэглэгчдэд хүсээгүй сурталчилгааг хүчээр үзүүлсэн хэвээр харагддаг.
Хүчээр үзүүлсэн сонирхолгүй сурталчилгаа бүрийн ард мөнгө хэмжигдэж байгаа. Энэ мөнгөн дүнг хамгийн үр дүнтэй зарцуулах боломжийг Фейсбүүкийн Pixel бидэнд олгодог боловч үүнийг хүн бүр мэдээд байдаггүй.
Доорх зурагт миний вэбсайт FB Pixel ашигласнаар нэг даралт авч буй зар сурталчилгааны зардал 0,01$ болтлоо буурсан байгааг анзаарч байгаа болов уу? Заримдаа бүр 0,001$-р хүрдэг тохиолдол ч бий.

Facebook Pixel тухай илүү дэлгэрэнгүй бичсэн миний нийтлэлийг та энд дарж үзээрэй. Товчоор бол Фейсбүүк болон вэбсайтыг хооронд холбож өгнө. Ингэснээр та фейсбүүк дэх зорилтод хэрэглэгчээ төвөггүй олох боломжтой юм.