Paypal in Mongolia аккаунт хэрхэн нээх вэ? Бүх асуулт хариулт нэг дороос

21-р зуунд онлайн төлбөр тооцооны сисмем хурдацтай хөгжсөн. Үүний жишээ бол яах аргагүй PayPal мөн. Аль нэг онлайн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн авах эсвэл борлуулахад хамгийн их харсан таны лого бол яах аргагүй PayPal болов уу.

PayPal гэж юу вэ?

Энгийнээр хэлэх юм бол PayPal нь хүмүүст цахим төлбөр хийх боломжийг олгодог систем юм. Толгой компани нь PayPal Holdings, Inc бөгөөд ихэнх улс оронд төлбөр хийх, хүлээн авахад ашиглагддаг. Гол онцлог нь ашиглахад маш хялбар юм.

PayPal түүх

Анх 1988 онд Confinity нэртэй үүсгэн байгуулагдсан. 2002 оноос PayPal нэртэй болж өнөөгийн томоохон амжилтад хүрсэн. АНУ дах ашиг орлогоороо тэргүүлэгч 500 компаний жагсаалтад 2021 онд бүртгэгдсэн байна.

2022 оны байдлаар дэлхийн 200 гаруй улсад 25 мөнгөн тэмдэгтэд ашиглагдаж байна. Энэхүү 200 гаруй улсад өөр өөр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь АНУ-д мөнгөн хүлээн авах, мөнгө илгээх боломжтой. Харин Монгол улсын хувьд зөвхөн мөнгө илгээх үйлчилгээ л боломжтой юм.

PayPal in Mongolia

paypal user

Дээр дурьдсаны адилаар та PayPal үйлчилгээг Монголоос авах гэж буй бол нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Та зөвхөн мөнгө илгээх боломжтой. Үүнд:

  • Онлайнаар Бараа бүтээгдэхүүн худалдан авах
  • Онлайнаар үйчилгээ авах, төлбөр төлөх
  • PayPal -той хэрэглэгч рүү мөнгө илгээх гэх мэт

Харин Монголоос Paypal ашиглан мөнгө хүлээн авмаар байвал эндээс уншаарай.

PayPal аккаунт нээх

Бүртгэл хийхийн тулд хэрэг болох зүйлс:

PayPal аккаунт төрөл

paypal account

Та данс үүсгэхээсээ өмнө ямар төрлийн PayPal данс үүсгэхээ шийдэх хэрэгтэй. Personal болон Business гэсэн хоёр төрөл байдаг бөгөөд тус бүр тодорхой ашиг тустай.

PERSONAL – Хэрэв та найз нөхөддөө мөнгө илгээх эсвэл онлайн дэлгүүр хэсэхийг хүсвэл Personal PayPal данстай байхад л хангалттай. Энэ бол тохируулахад хамгийн хялбар дансны төрөл бөгөөд Монголд ашиглагдах боломжтой албан ёсны хувилбар юм.

BUSINESS – Харин Business аккаунт бол бизнесс эрхлэгч нарт зориулсан буюу орлого хүлээн авах боломжтой төрөл юм. Хэрэв та Онлайнаар бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулж, эсвэл дансандаа хураамж авахыг хүсвэл энэ сонголтыг сонгоно.

Гэхдээ өмнө дурдсанчлан Монголоос та Business PayPal үйлчилгээ авах боломжгүй. Магадгүй та АНУ, Автрали, Солонгос зэрэг гадны улсад ажиллаж амьдардаг бол энэ үйлчилгээ нээлттэйг хэлэхэд таатай байна.

Монголд буй залуус сэтгэлээр битгий унаарай. Яагаад гэвэл та дэлхийн хаана ч байсан гадаад банкны данс нээлгэж бүр карттай болж болох бөгөөд энэ тухай эндээс олж мэдээрэй.

PayPal данс нээх

PayPal албан ёсны вэбсайт руу нэвтрэн орно.

  • Баруун дээд буланд байрлах Sign-Up буюу “бүртгүүлэх” товч дээр дарна.
  • Дансы төрлөөс PERSONAL “хувийн” сонгоно.
  • Утасны дугаараа оруулна. Баталгаажуулах тоог оруулна. /Phone/
  • Имэйл хаягаа оруулна. Шинэ нууц үг зохиож оруулна. Имэйл хаяг нээх заавар эндээс
  • Өөрийн гэрийн хаягыг оруулна. /Address/
  • Бусад хэсгийг бөглөж ”Continue” үргэлжлүүлэх товч дарна.

Сүүлчийн алхам бол танд илгээсэн имэйл дэх холбоос дээр дарж имэйл хаягаа баталгаажуулах явдал юм. Энэ үйлдлийг хийхгүйгээр таны аккаунт баталгаажихгүй тул байнга ашигладаг Имэйлээ бүртгүүлэх хэрэгтэй.

Имэйл хаягаа баталгаажуулснаар та зөвхөн аккаунтаа амжилттай нээлээ. Харин одоо PayPal -г хэрхэн ашиглах вэ гэж? Үүний тулд банкны дансаа аль эсвэл кредит картаа PayPal -той холбох шаардлагатай.

PayPal card хэрхэн ”verify” баталгаажуулах вэ?

paypal mongolia

Аюулгүй байдлын үүднээс та мөнгөө ашиглаж эхлэхээсээ өмнө PayPal дансаа баталгаажуулах шаардлагатай. Үүний тулд банкны данс эсвэл кредит/дебит картыг PayPal -той холбоно. Үүний тулд

1. PayPal.com нэвтэрч ороод

  • ”MONEY” цэс дарж орно. Доошоо гүйлгээд
  • “CARDS” хэсгээс “LINK NEW CARD” сонгоно.
  • Картын мэдээллээ зааврын дагуу оруулна. Үүнд:
  • CV number картны арын сүүлийн 3 оронтой дугаар
  • Картын дугаар /Картны нүүрэн дээр хэвлэгдсэн дугаар/
  • Картын хүчинтэй хугацаа /Картны нүүрэн дээр хэвлэгдсэн байгаа/

2. Картаа амжилттай бүртгүүлсний дараа PayPal таны картнаас автоматаар 0.99-2$ татна. Энэ нь бүртгүүлсэн карт жинхэнэ эсэхийг шалгаж буй процесс гэж ойлгож болно. 2-3 өдрийн дараа автоматаар татсан мөнгөө эргүүлэн таны картанд хийх тул санаа зовох хэрэггүй.

3. Таны Картнаас татсан 0.99-2$ банкны гүйлгээний хуулга дээр 4 оронтой тэмдэглэл үүссэн байгаа. Шалгахын тулд картны гүйлгээний түүхээс PayPal гэсэн агуулгатай гүйлгээний утгыг хайж олоорой.

4. Энэхүү 4 оронтой тоог дахин ”CARD” хэсэгт оруулснаар бүх үйлдэл дуусна. PayPal таньд картаа амжилттай холбосон тухай мэдэгдэл хүргэнэ. Танд баяр хүргэе. Та дэлхийн хаанаас ч ямар ч бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой боллоо.

PayPal нээхийн өмнө таны заавал бэлтгэх ёстой зүйлс

Дараах 3 болзлыг заавал хангаж байж PayPal аккаунд ашиглах боломжтойг анхаарна уу

  • Имэйл хаягтай байх /google, yahoo, bing гэх мэт/ имэйл хаяг шинээр нээх заавар
  • Олон улсын карттай байх /Зөвхөн ХХБ, Голомт банкны олон улсын долларын карттай байх/
  • Картаа 5$ цэнэглэх /Баталгаажуулах 4 оронтой дугаар авахын тулд таны дансанд байх ёстой мөнгөн дүн/

Хэрэв танд PayPal -той холбоотой асуудал байвал [email protected] хаягруу имэйл илгээж тусламж аваарай. Мөн энэхүү хуудасны дор сэтгэгдэл хэсэгт асуултаа үлдээгээрэй.

Бусад асуулт Хариулт

PayPal үнэгүй нээх боломжтой юу?

-Тийм ээ PayPal-той болоход мөнгө төлөхгүй

PayPal сарын хураамжтай юу?

-Үгүй. Харин шилжүүлгэ хийх бүрт хураамж авдаг. 100$ гүйлгээнд 1-4$ шимтгэл авна.

PayPal шилжүүлэх мөнгөн дүн хязгаар

-Карт холбосон үед 10.000$ хүртэл банкны дансаа холбосон үед 60.000$ хүртэл гүйлгээ хийнэ.