KPI гэж юу гэсэн үг вэ?
KPI гэдэг нь Key Performance Indicator буюу “Түлхүүр гүйцэтгэлийн үзүүлэлт” гэсэн утгатай. Байгууллага, хувь хүн, зорилго зорилтдоо хэр үр дүнтэй хүрч байгааг илтгэх хэмжигдэхүйц хэмжээсийг хэлдэг.
KPI -н гүйцэтгэлийг цаг хугацааны явцад хянах, үнэлэхэд ашиглагддаг бөгөөд сайжруулах шаардлагатай хэсгийг тодорхойлоход ашигладаг. KPI-ийг борлуулалт, маркетинг, харилцагчийн үйлчилгээ, санхүү зэрэг байгууллага бүр янз бүрийн салбарт хэрэглэж болох бөгөөд байгууллагын тодорхой зорилго, зорилтоос хамааран өөр өөр байж болно.
Доод зурагт борлуултын багийн хэмжих ёстой жишээ үзүүлэлтийг зургаар харууллаа. Үүнээс бид энэ удаад зөвхөн хамгийн чухал гэсэн Борлуултыг хэмжих 6 KPI -г дэлгэрэнгүй танилцуулах болно. KPI – уудыг байнга хянаж, зорилт тавьж өсөлтийг хэмжиж чадвал борлуулалтын үр дүн өсөх нь зайлшгүй юм.
Борлуулалтын хэмжээ
Борлуулалтын тоог хэмжихдээ дэлгүүрийн борлуулалт, онлайн гүйлгээ зэргээс тулгуурлан үнэлгээ хийх боломжтой. Түүнээс гадна хөнгөлөлт, урамшуулал, купон, демо ашиглуулсан байдал гээд бусад боломжийг ашигласан байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.
Өрсөлдөгчийн үнэ
Менежерүүд болон бизнес эрхлэгчдэд өрсөлдөгчдийнхөө хөдөлгөөнийг дагаж мөрдөхгүй байхын аргагүй. Үнэ бол өрсөлдөх чадварыг илэрхийлэх чухал ойлголт тул борлуулалтын баг үнийн өрсөлдөөнд хэрхэн ажиллаж буйг хэмжих нь чухал.
Үйлчлүүлэгчтэй үүсгэсэн холбоо
Бизнес бол харилцаа гэдэг үг байдаг. Харилцагч, үйлчлүүлэгчтэй харилцаа холбоо сайн байх тусам бат бөх, урт удаан борлуулалтын үр ашиг авчирдаг судалгаа бий. Тийм учраас үйлчлүүлэгчтэй үүсгэсэн сэтгэл ханамжтай байдлыг хэмжих нь чухал ач холбогдолтой.
Худалдан авагчтэй харилцаагаа хэрхэн харьцуулж буйг хэмжиж, тэдний асуудалд хэрхэн тусалж буйг системчлэн, үр дүнг хэмждэг болох нь урт хугацаандаа борлуулалтын өндөр үр дүнг авчрах болно.
Ажилтны сэтгэл ханамж
Борлуулалт хийх нь тууштай байдлыг шаарддаг. Гэтэл хүн л болсон хойно заримдаа борлуулалтын төлөөлөгч ажилдаа сэтгэл ханамжгүй болох үе бий.
Тиймээс таны хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь таны борлуулалтын төлөөлөгчийн сэтгэл ханамжгүй байдал юм. Үүний засахын тулд тэдэнд урам зориг өгч, ажилдаа сэтгэл хангалуун байгаа эсэхийг нь шалгаж байгаарай. Сэтгэл ханамжгүй ажилтнаас ямар үр дүн гарахыг та надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа болов уу?
Борлуулагч нараас авсан судалгаанаас үзэхэд тэдний 86% нь сэтгэл ханамжинд байгууллагын соёл хамгийн чухал гэж хариулсан байна. Тийм учраас борлуулалтын ажилтныг сэтгэл ханамжтай байлгахад суралцахыг зөвлөж байна.
Ажилтны сэтгэл ханамж бол амжилтын түлхүүр ойлголт тул KPI үнэлгээнд байх ёстой чухал ойлголт мөн.
Нэмэлт болон дагалдах бүтээгдэхүүн худалдаалсан хэмжээ
Үндсэн бүтээгдэхүүнийг худалдаалахын зэрэгцээ дагалдах болон холбоотой нэмэлт бүтээгдэхүүн худалдаасан эсэхээр KPI хэмжих нь чухал. Гар утас худалдаалсан бол цэнэглэгч, шилэн наалт, утасны кейс гээд дагалдах болон нэмэлт бүтээгдэхүүний борлуулах боломж үргэлж нээлттэй байдаг.
Борлуулалтын циклийн урт
Борлуулалтын циклийн уртыг хэмжиж байх нь чухал ойлголт. Хурдтай худалдаалах боломж үүсэх үед илүү олон хэрэглэгчтэй болох боломжтой. Тийм учраас борлуулагчийн борлуулалтын циклийн хурдыг хэмжих нь чухал.
Нэмэлт Маркетинг үйлчилгээнүүд:
Санал болгох нийтлэл:
Брэндийн ялгарал яагаад чухал вэ? ISP USP Unique Selling Proposition буюу Брэндийн ялгарал нь гэсэн утгатай. Брэнд, бүтээгдэхүүнээ өрсөлдөгчдөөсөө амжилттай ялгах, маркетингийн зорилгоо тодорхойлоход тань туслах үр дүнтэй арга юм…
SWOT шинжилгээ гэж юу вэ? SWOT шинжилгээ нь бизнесийн амжилтад нөлөөлөх дотоод болон гадаад хүчин зүйлсийг үнэлдэг стратеги төлөвлөлтийн хэрэгсэл юм. Бизнест тулгарч болох Давуу тал, Сул тал, Боломж, аюул…
CRM систем гэж юу вэ? CRM гэж юу вэ? Хэрэглэгчийн удирдлагын систем гэсэн үг. Хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа, бизнесийн гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор амьдралын мөчлөгийн туршид харилцагчийн өгөгдлийг удирдах, дүн шинжилгээ…
Дижитал маркетингийн автоматжуулалт гэдэг нь дижитал маркетингийн үйл явцад байнга давтагддаг даалгавруудыг автоматжуулахыг хэлнэ. Үүний тулд программ хангамж, технологийг ашигладаг. Маркетингийн автоматжуулалтын төрлүүд Имэйл маркетингийн автоматжуулалт: Хэрэглэгч бүртгэл үүсгэний араас…
Фэйсбүүкээс бичигдсэн код бөгөөд энэхүү кодыг вэбсайт дээрээ байршуулах зориулалттай. Энэ Фэйсбүүк Пиксэл кодыг вэбсайт дээрээ суулгаснаар вэбсайт руу зочилсон хэрэглэгчийн үйлдлийг мэдэх боломжтой болдог. Тухайн вэбсайтаар зочилсон хэрэглэгч рүү…
Маркетингийн төлөвлөгөө Маркетинг бол аливаа бизнесийн чухал хэсэг. Маркетингийн төлөвлөгөө нь Компаниуд зорилтот хэрэглэгчдэдээ хүрч, борлуулалтыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Сайн төлөвлөсөн маркетингийн стратеги нь бизнесийн амжилтад чухал нөлөө үзүүлж чадна. Гэвч…
Жил ирэх тусам дижитал маркетингийн шинжлэх ухаан улам бүр өргөжиж байна. Маркетерууд биднийг унтаж байх хооронд шинэ шинэ трендүүд үүссээр байгаа билээ. Тиймээс бид дижитал маркетингийн шинэ чиг хандлагуудад цаг алдалгүй суралцаж өсөн дэвших…
Таны зорилтот хэрэглэгчид нь байгууллага эсвэл хувь хүн эсэхээс үл хамааран та дижитал маркетинг ашиглан брэндээ сурталчлан, таниулах боломжтой. Бизнесээс бизнес рүү (B2B) B2B дижитал маркетинг гэдэг нь тухайн бизнес бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бусад бизнест худалдан борлуулах явдал юм. Та өөрсдийнхөө…
Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлд Дижитал маркетерийн ажлын байрны зар хүч түрэн орж ирэх болсноор хүмүүс энэхүү албан тушаалтан юу хийдэг талаар ихээхэн сонирхох болсон. Дижитал маркетерийн үндсэн үүрэг бол…
Хэрэв та дижитал маркетинг бодит амьдрал дээр хэрхэн ажилладаг талаар гайхаж байгаа бол бид танд энэхүү нийтлэлээрээ танилцуулах болно. Дижитал маркетинг нь дараах төрлүүдтэй байдаг. Товшилт бүрд төлөх (PPC) Pay-Per-Click (Товшилт бүрд төлөх) PPC гэдэг нь хэрэглэгчид таны…
Дижитал маркетинг нь онлайн орчинд өрнөж буй мэдээлэл дамжуулах бүхий л хэрэгслийг багцалж хэлж буй утга юм. Та бизнес эрхлэхдээ таны бүтээгдэхүүн, үйлчилгээг авахыг хүсч буй хэрэглэгчдэд хэрхэн хүрэх талаар мэдлэгтэй байхын…
Персона нь бүтээгдэхүүн, үйлчилгээг авч буй хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлно. Персонаг тодорхойлоход 3 төрлийн судалгаа хийгдэнэ. Үүний тусламжтай таны бизнест хамгийн тохиромжтой үйлчлүүлэгч хэн бэ? гэдгийг мэдэж болдог. Бизнесийн чиглэлээс…
Бүх зүйл цахимжиж буй энэ үетэй хөл нийлүүлэн алхахад тань туслах 5 төрлийн зөвлөгөө бэлтгэлээ. Дижитал маркетинг дээр анхаарах ёстой 5 төрлийн зөвлөмжөөс хэрэгжүүлж амжаагүй зүйл байвал тэмдэглээд аваарай. Дижитал…
Монгол улсад Фэйсбүүк бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хаан гэхэд бараг хэлстэхгүй ээ. Манай орон шиг цөөн хүн амтай зах зээлд өргөн хэрэглэгчийн суурь пламформ болж нэвтэрч чадсан. Үүнийг дагаад…