Сошиал маркетинг гэж юу вэ?

Сошиал маркетинг гэж юу вэ? Сошиал маркетинг гэдэг нь онлайн контент бүтээж түүнийгээ сошиал платформ, онлайн сувгуудаар түгээх үйл явцыг хэлнэ. Сошиал маркетингийн нэг онцлог нь зорилтод хэрэглэгч рүү илүү чиглэсэн байдаг.

Сошиал маркетингийн үр дүнг хэмжихийн тулд хамгийн чухал гэсэн хэмжигдэхүүнийг тогтмол шалгаж байх нь чухал. Үүнийг KPI: Key Performance Indicators буюу Монголоор Хамгийн чухал түлхүүр үзүүлэлт гэж ойлгож болно.

KPI болгон сошиал медиа платформ дээр өөр өөр байдаг. Бид үүнийг нарийн судалж үзэх болно. KPI – г хэмжсэнээр Сошиал маркетингийн үр дүн, нөлөөг сайжруулах боломжтой.

KPI нь дараах болзлуудыг заавал хангаж байх ёстой. Үүнд:

  • Хэмжигдэхүйц
  • Таны бизнестэй холбоотой
  • Тоон үзүүлэлт дээр тулгуурласан тодорхой байх
  • Зорилго тавьж өсөлт үзүүлж болохуйц байх
  • Цаг хугацаатай байх ёстой.

Ингээд дараах сошиал платформ тус бүр дээр хамгийн чухал KPI үзүүлэлтийг задлан үзүүлэх болно.

Яагаад та KPI хянах ёстой вэ?

Учир нь онлайн бизнес өнөөдөр хэтэрхий олон платформ дээр биднийг ажиллахыг шаардаж байна. Үүнийг дагаад маш олон тоон үзүүлэлт биднийг өдөр бүр дагаж байна. Харин та энэ олон тоон дундаас хамгийн чухалыг ялгаж харахгүй бол хаашаа явж байгаагаа мэдэх боломжгүй юм.

Тийм учраас хаашаа явж байгаагаа мэдэхийн тулд юунд хүрэх вэ гэдгээ тодорхойлохын тулд KPI үзүүлэлт танд туслах болно.

Сошиал маркетингийн хамгийн түгээмэл KPI – ууд

1. Ерөнхий сошиал маркетинг KPI

  • CLV customer lifetime Value буюу Монголоор хэрэглэгчийн дундаж худалдан авалтын дүн, хугацаа, худалдан авалтын давтамж.
  • Нэгж хүнд зарцуулсан зардал – Таны бүтээгдэхүүн үйлчилгээг авахын тулд нэг хүнд хэдэн төгрөг зарцуулж байгаагаа мэдэх нь чухал
  • Нэг хүнээс олж буй цэвэр ашиг – нэг хүнд ногдох зардлаа тооцсон шиг цэвэр ашигаа бас тооцож үзэх хэрэгтэй
  • Худалдан авалт хийсэн нийт тоо – Энэ тоог Conversions гэдэг ба таны уулзсан хүн болгон эсвэл таны барааны рекламыг үзсэн хүн бүр таны бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхоно гэсэн үг биш. Харин энэ дундаас хичнээн хүн таны бизнесийг сонирхсон бэ? Үүнээс хэдэн хүн хэрэглэгч, үйлчлүүлэгч болсон бэ гэдэг тоог байнга хянаж байх хэрэгтэй.

AI Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ

Webhiine.com дижитал маркетингийн компани 2020 онд байгуулагдсан. Одоогоор +100 байгуулагатай маркетингийн цогц үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.

2. Сошиал Медиа KPI

  • Like Comment Share Clicks – нийтэд нь Engagement гэж Фэйсбүүк дээр нэрлэдэг. Энэхүү үзүүлэлтээр таны контент хир зэрэг бусдыг татаж байгааг илтгэдэг. Engagement өндөртэй контент үргэлж олон лайк авч, коммент бичигдэж, шэйр хийгдэж байдаг
  • Follower-н тоо – Энд би Лайкын тоог хэлээгүй шүү. Followers бол лайкын тооноос маш ялгаатай ойлголт. Тасралтгүй үнэ цэнэтэй контентээр хүмүүсийг хангах нь Followers тоог өсгөж байдаг.
  • Нийт хандалт – Reach буюу хэдэн хүн үзсэн бэ? Impression буюу хэдэн удаа үзэгдсэн бэ? гэдэг үзүүлэлт контентыг ямар цар хүрээнд танигдсаныг харуулдаг.
  • Хувиргалт Conversion – Өмнө хэлсэнчлэн реклам үзсэн хүн бүр таны хэрэглэгч, үйлчлүүлэгч болох боломжгүй. Харин олон дундаас таны бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхоод тантай холбогдож буй хүн бол Conversions юм.

3. Төлбөртэй сурталчилгааны KPI

  • CPC – нэг даралт, нэг үзэлт тутамд төлөгдөж буй мөнгөн дүнгийн хэмжээ. Таны контент онлайнд нэг хүнд харагдах эсвэл даралт авахын тулд хэдэн төгрөг зарцуулж байгааг заавал хянах ёстой.
  • CTR – Хэдэн хүний хэд нь таны контентийг сонгож үзэх байгааг хэмждэг. 100 хүнд таны контент харагдахад 10 хүн нь дарж сонирхож үзсэн байвал 10% CTR гэсэн үг. CTR контентын хир үнэ цэнэтэйг илэрхийлж байна.
  • Цаг хугацаа болон нийт төсөв – Сошиал медиагийн алгоритмууд маш сайн ажилладаг ба таны зорилтод хэрэглэгчийг хиймэл оюун ухааны тусламжтай төвөггүй олж чадна. Гэхдээ алгоритм сайн ажиллахын тулд хангалттай хугацаа өгөх хэрэгтэй.

AI Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ

Webhiine.com дижитал маркетингийн компани 2020 онд байгуулагдсан. Одоогоор +100 байгуулагатай маркетингийн цогц үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.

4. Гүүглэ Хайлтын системын оновчлол KPI

  • Вэбсайт руу хандсан хүний тоо – Гүүглээс, сошиалаас, имэйлээс гээд хичнээс хандалт орж ирж буйг харах ёстой.
  • Түлхүүр үгийн эрэмбэ – Гүүглэ дээр болон Фэйсбүүк дээр таны брэндийг хайхад хэд дүгээр байранд гарч ирж буйг түлхүүр үг бүрээр ангилж харж байх
  • Буцах холбоос – Backlink буюу бусад вэбсайт таны контентийг дурдсан байна уу хянаж байх
  • Bounce rate – Хэрэглэгч таны вэбсайтын аль нэг хуудас руу орж ирмэгцээ гараад явж буй үзүүлэлтийг Bounce rate гэдэг. Энэ үзүүлэлт өндөр байх нь маш муу. Учир нь таны контентийг таалахгүй шууд гараад явж байна гэсэн үг.

5. Имэйл маркетинг KPI

  • Имэйл маркетингийн жагсаалтад бүртгүүлж буй хүмүүсийн тоо
  • Илгээсэн имэйл нээж үзсэн хүний тоо
  • Илгээсэн имэйл үзээд цааш нь лавшруулж линк дээр орж үзсэн хүний тоо
  • Bounce rate – таны имэйлийг нээж үзмэгцээ хаяад гарч буй хугацаа ба хүний тоо

KPI Дүгнэлт:

Сошиал маркетинг хийхийн тулд маш олон платформ дээр зэрэг ажиллах шаардлагатай. Амжилттай сошиал маркетинг хийгдэж байгаа эсэхийг мэдэхийн тулд зөв хэмжигдэхүүнүүдийг байнга хянаж, сайжруулж байх хэрэгтэй.

Шаардлагагүй тоон үзүүлэлт дээр анхаарлаа төвлөрүүлж ажиллах нь үр дүнтэй бус байж болно. Жишээ нь фэйсбүүкийн лайкын тоо нийт том нөлөөтэй юу гэвэл үгүй. Учир нь 100к лайктай хуудас болон 10к лайктэй хуудасын органик хүрэлт бараг л адилхан.

Сошиал платформ бүр дээр тус тусын чухал тоон үзүүлэлт байх бөгөөд тэдгээрийг хянаж сайжруулж чадвал үр дүнтэй сошиал маркетинг хийж чадна.

Сошиал Медиа Маркетинг үйлчилгээ

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

Фэйсбүүктэй холбоотой туслах линкүүд:

Нэмэлт Маркетинг үйлчилгээнүүд:

Санал болгох нийтлэл:

Colorful pie charts on paper with office supplies on a desk, illustrating financial data analysis.

Борлуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал

Posted on
Борлуулалтын төлөвлөгөө боловсруулах нь: Борлуулалтын төлөвлөгөө боловсруулах нь бизнесийн амжилтанд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь таны бизнесийн зорилго, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлж, борлуулалтын үйл явцыг үр дүнтэй удирдахад…
Маркетинг зөвлөх үйлчилгээ

Маркетингийн Зөвлөх Үйлчилгээ

Posted on
Маркетингийн Зөвлөх Үйлчилгээ Маркетингийн зөвлөх үйлчилгээ нь бизнесийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Энэ нийтлэлд маркетингийн зөвлөх үйлчилгээний ач холбогдол, ашиг тусыг танилцуулна. Оршил Өнөөдрийн өрсөлдөөнт зах зээлд бизнесүүд амжилттай…
Сошиал медиа маркетинг үйлчилгээ

Байгууллагын маркетинг үйлчилгээ

Posted on
Байгууллагын маркетинг үйлчилгээ “Хамгийн үнэ цэнэтэй бөгөөд тогтмол хэрэглэгчийн урсгалыг бүтээх” нь бидний гол зорилго БАЙГУУЛЛАГЫН маркетингийн үйлчилгээ Таны бизнесийг дижитал орчинд босгох тусгай, цогц байгууллагад зориулсан дижитал маркетингийн үйлчилгээтэй…
facebook page like нэмэгдүүлэх

Facebook page like ихэсгэх 10 арга

Posted on
Facebook page like ихэсгэх 10 арга Фэйсбүүк хуудасны лайк даралтыг нэмэгдүүлэхийн тулд та дараах стратегийг туршиж үзээрэй. Доорх Facebook page like ихэсгэх аргууд хэдийнээ шалгарсан аргууд бөгөөд зөвхөн тасралтгүй тууштай…
вэбсайт хийх үйлчилгээ

Фэйсбүүк хаяг устгах заавар

Posted on
Фэйсбүүк хаяг устгахын тулд дараах алхмуудыг дагана уу. Вэбхөтөч дээрээ “https://www.facebook.com/help/delete_account” хаягийг оруулан “Миний бүртгэлийг устгах” / delete account/ дээр дарна. Бүртгэлийг устгасны дараа сэргээх боломжгүй бөгөөд таны нэмсэн ямар…
video making service

Facebook page хуудас хөгжүүлэх чухал аргууд

Posted on
Фэйсбүүк хуудас хөгжүүлэх Facebook хуудас хөгжүүлэхийн тулд эхлээд фэйсбүүк хуудсаа нээх хэрэгтэй. Дараах дарааллын дагуу фэйсбүүк хуудсаа нээнэ. Үүнд: Ингээд таны фэйсбүүк хуудас бэлэн боллоо. Фэйсбүүк дээр нэмэлт мэдээлэл оруулах…
mobile and website marketing

Фэйсбүүк групп хөгжүүлэх нууц 5 арга

Posted on
Фэйсбүүк групп хөгжүүлэх аргууд 1. Группын дүрмийг тодорхойл Үүний тулд дараах дүрмүүдийг багтаасан байхыг зөвлөж байна. 2. Пост Коммент устгах Группээс пост, коммент устгасан бол яагаад гэдгийг тайлбарлаж байгаарай. Учир…
video making service

Инстаграмаа хэрхэн Фэйсбүүк хуудастайгаа холбох вэ?

Posted on
Инстаграмаа фэйсбүүк хуудастайгаа холбох заавар: Инстаграм апп дээрээс холбох арга /Гар утаснаас/ Фэйсбүүк дээрээс Инстаграм холбох арга /Дэлгэцнээс/ 3.Энэ хэсгээс дахин “Settings” дарна. 4. Linked accounts сонгож дарна. 5. Инстаграм…
аутбаунд маркетинг баннер

Аутбаунд Маркетинг ИнБаунд Маркетинг Ялгаа

Posted on
Аутбаунд маркетинг гэж юу вэ? Аутбаунд маркетинг гэдэг нь Уламжлалт маркетингийг хэлнэ. Үүнд дараах маркетингийн хэрэгслүүд багтана. Аутбаунд маркетингийн давуу тал Аутбаунд маркетингийн Сул тал Дүгнэлт: Монгол улсын хувьд хүн…
b2b маркетинг

B2B маркетинг 10 чухал стратеги

Posted on
B2B маркетинг гэдэг нь Business to Business гэсэн утгатай. Бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэрэглэгч руу бус албан байгууллага бусад бизнесс рүү чиглэсэн байдаг. Таны бизнес энэ төрөл лүү чиглэсэн бол анхааралтай…
Сошиал медиа маркетинг гэж юу вэ

Инбаунд Маркетинг хийх арга (2023)

Posted on
Инбаунд маркетинг хийх арга Дижитал орчинд өөрийн бизнесийг амжилттай таниулах инбаунд дижитал маркетингийн аргыг энэ удаад бид танилцуулах болно. Бидний инбаунд маркетинг хийх аргатай танилцаж таны бизнест хэрэгжиж буй эсэхийг…
Сошиал медиа маркетинг үйлчилгээ

Сошиал медиа маркетингийн үйлчилгээ 2025

Posted on
“Амжилт өөд тэмүүлэгч бизнес хамтрагч танаа” Сошиал медиа маркетингийн үйлчилгээ 2025 🚀 “Хамгийн үнэ цэнэтэй бөгөөд тогтмол хэрэглэгчийн урсгалыг бүтээх” нь бидний гол зорилго Сошиал медиа маркетингийн үйлчилгээ Таны бизнесийг…
фэйсбүүк бүүст хийх заавар

Facebook Boost гэж юу вэ? Фэйсбүүк бүүст хийх 3 арга Топ 5 Типс

Posted on
Фэйсбүүк Маркетинг буюу бүүст гэж юу вэ? “Facebook Boost” гэдэг нь Facebook дээр байгаа бизнесүүдийн пост нийтлэлийг илүү олон хүмүүст харуулах зорилгоор төлбөртэй сурталчилгаа хийхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл Facebook Boost…
сошиал маркетинг хэрхэн хийх вэ

Хамгийн үр дүнтэй сошиал маркетинг хэрхэн хийх вэ? 7 Шалгарсан арга техникууд

Posted on
Сошиал маркетинг гэж юу вэ? Сошиал маркетинг нь нийгмийн сүлжээн дэх платформуудыг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, брэндийг таниулах, хэрэглэгчидтэй харилцаа тогтоох үйл ажиллагаа юм. Сошиал маркетинг нь байгууллагуудад илүү олон…
social app post size

/Facebook зургийн хэмжээ/ хамгийн эрэлт ихтэй 8 хэмжээс

Posted on
Facebook зургийн хэмжээ хэд байдаг вэ? Бусад Сошиал постуудын хэмжээ адилхан болов уу? Facebook, Instagram, LinkedIn, Twitter, YouTube, Pinterest, TikTok болон Snapchat платформуудыг дэлхий нийтээр хамгийн түгээмэл хэрэглэдэг. Эдгээр платформууд…
content marketing

Контент маркетингийн талаар таны мэдвэл зохих 5 зүйл

Posted on
Контент маркетинг гэж юу вэ? Контент маркетинг гэдэг нь хэрэглэгчдэд үнэ цэнэ бүхий, сонирхол татахуйц, хэрэгтэй мэдээлэл бүхий контентуудыг төлөвлөн бүтээж, олон нийтийн сүлжээ, вэб сайт болон бусад сувгаар хүргэх…