Вэб сайт хөгжүүлэх аргачлал

Вэбсайт бол 24 цагийн турш ажиллагаатай байдаг. Таны өмнөөс бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулаад зогсохгүй хэрэглэгчдийн мэдээллийг таны өмнө дэлгэж харуулах гайхамшигтай ухаалаг машин юм.

Тэгвэл энэ удаад би mmarket.mn сайтыг 3 сарын дотор хандалтыг +473% нэмэгдүүлсэн туршлагаасаа хуваалцая. Энэхүү хандалт нь зөвхөн Гүүглэ хайлтын системийн тусламжтай авсан гэдгийг онцлоё.

Дээрх зурагт би зөвхөн Гүүглэ хайлтаас авсан сүүлийн 3 сарын хандалтыг өмнөх 3 сарын хандалттай харьцуулан харууллаа. Нийт өсөлт 473.68%. Энэ хандалт тогтмол бөгөөд ирэх сар жилүүдэд улам нэмэгдсээр байх болно.

Нийтдээ 3 сарын хугацаанд бид 100 гаруй нийтлэл mmarket.mn дээр бэлтгэж оруулсан ба бүгд Хайлтын системд амжилттай оновчлогдоод явж байна. Энэ удаад бид хэрхэн нийтлэл оруулах талаас нь бус нилээд техник ажилбар талаас нь чухал нууцуудаасаа хуваалцах болно.

Хэрвээ та нийтлэл талаас хэрхэн бэлтгэж зөв оруулах талаар илүү сонирхож байвал над руу имэйл илгээж энэ талаар мэдээлэл аваарай.

Одоо харин яаж +473% өсөлтийг гүйцэтгэсэн тухай маш дэлгэрэнгүй хуваалцъя.

вэб сайт хөгжүүлэх аргачлал

Гүүглэ Хайлтын систем Оновчлол

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

1. Гүүглэ Хайлтын системийн оновчлол тухай ойлголт

Та цэцгийн дэлгүүр ажиллуулдаг гэж бодъё. Үйчлүүлэгч төрсөн өдрийн баярт зориулан танаас тогтмол цэцэг худалдан авдаг. Гэвч та өөрийн цэцгийн дэлгүүрийг илүү олон хүнд таниулах хүсэлтэй. Үүнийг вэбсайтынхаа тусламжтай хийх боломжтой.

Өөрөөр хэлбэл Гүүглэ дээрээс хүмүүс “цэцгийн дэлгүүр, цэцэг худалдан авах, төрсөн өдрийн бэлэг” гэх мэт өдөр тутам олон зуун хүн хайлт хийж байдаг. Энэхүү хайлтын илэрцээр таны цэцгийн дэлгүүрийн вэбсайтын мэдээлэл гарч ирснээр зорилтод хэрэглэгчдээ цэцгийн дэлгүүрээ таниулах боломжтой.

Гэвч яг адилхан цэцгийн дэлгүүрүүд бүгд Гүүглэ хайлт дээр илэрч гарч ирэхийг хүсээд бүгд вэбсайттай болвол хэнийх нь цэцгийн дэлгүүрийн вэбсайтыг Гүүглэ хамгийн түрүүнд үзүүлэх ёстой вэ?

Яг энэ асуултанд хариулахын тулд та Гүүглэ хайлтын системийн оновчлолын тухай ойлголттой болох хэрэгтэй. Дараагийн дэд сэдвүүдийн хүрээнд бид яаж өрсөлдөгчөө ялгарч Гүүглийн хайлтын илэрцэд өндөрт гарч ирэх вэ? тухай ярилцах болно.

2. Түлхүүр үгийн судалгаа хийх

Вэб сайт хөгжүүлэх хамгийн чухал алхмын нэг бол түлхүүр үгийн судалгаа хийх юм. Жишээ нь “Цэцэг” гэдэг үгийг Монголд сард хичнээн хүн хайдаг вэ?

Ингэж түлхүүр үгийн судалгааг хийснээр хичнээн хандалт вэбсайтдаа тогтмол авч болохыг тооцоолж болдог. “Цэцэг” түлхүүр үгээр сардаа 2,200 хүн хайлт хийдэг байна.

Mmarket.mn сайтын хувьд 1000+ түлхүүр үгээр Гүүглэ дээр амжилттай эрэмблэгдсэн. Үүн дээр би жишээ болгож хэдэн түлхүүр үгсийн жишээг дэлгэж харуулая.

Гүүглэ дээр та “Жирэмсний шинж тэмдэг” гээд хайгаад үзээрэй. Хайлтаар mmarket сайтруу 2718 хүн хандсан байна. Гэх мэтчилэн цөөн хэдэн түлхүүр үгсийг дээд зурагнаас харж болно. Энэ түлхүүр үгээр жирэмсэн болсон үгүйгээ мэдэхийг хүсэж буй хүмүүс хайлт хийдэг байх нь.

Ингээд эмэгтэйчүүдийн эмнэлэг эсвэл хүүхдийн эмнэлэгийн зорилтод хэрэглэгчийн дата надад үүсэж байна. Үүнийг би дараа нь фэйсбүүкээр сурталчилгаа хийхдээ ашигладаг.

Бизнесийн салбар бүрт түлхүүр үг адилгүй бөгөөд нэгэнт Гүүглэ дээр түлхүүр үгээр таны вэбсайт хандалт авч чадвал зорилтод хэрэглэгчээ шууд олж авч чаддаг үнэмлэхүй давуу та үүсдэг. Нэмээд тогтмол хандалт авдаг.

Түлхүүр үгийн судалгаа хийдэг томоохон сайтууд:

  • Google Trends
  • Semrush.com
  • Ahrefs.com
  • Wordstream.com
  • Wordtracker.com

Гүүглэ Хайлтын систем Оновчлол

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

3. Вэбсайт руу хандах хурд сайжруулах

Гүүглэ дээр түлхүүр үгээр өндөрт эрэмблэгдэхийн тулд гар утаснаас хандах хурд маш чухал нөлөөтэй. Учир нь дийлэнх хэрэглэгч гар утаснаасаа вэбсайт руу ханддаг.

Эндээс сүүлийн 90 хоногт mmarket.mn сайт руу хандсан хүний 80-90% нь гар утаснаас хандсан байна. Харин гар утаснаас вэбсайт руу хандах хурдны үзүүлэлтийг та эндээс шалгаарай.

mmarket -н хандалтыг сайжруулахын тулд вэбсайтын гар утасны хандалтын хурдыг маш сайжруулж өгсөн. Үүний тулд дараах алхамуудыг гүйцэтгэдэг.

  • Css code, Java script, HTML code -ууд файлын хэмжээг багасгах ёстой.
  • Оруулж буй зургийн файлын хэмжээ 500kbps – с бага байхаар тохируулж өгдөг.
  • Вэбсайтын серверийн хурдыг сайжруулдаг. Mmarket дээр ашиглаж буй серверт бид жилдээ 595$ төлдөг.
  • Вэбсайтын хэмжээг бага байлгах үүднээс контентын чанарт анхаардаг ба илүү дутуу нэмэлт дизайн хийх нь эсрэгээрээ хурдыг бууруулж болзошгүй.

4. Вэб сайтын техник үзүүлэлт сайжруулах

Вэбсайтын техник үзүүлэлт чухал ач холбогдолтой. Учир нь техник үзүүлэлт сул байх тусам хүнээр бол бие муутай өвчтэй байна гэсэн үг юм. Өвчтэй, гэмтэлтэй байгаа тамирчин Гүүглэ хайлтын ертөнцөд удаан тоглох боломжгүй.

Эрүүл мэндээ оношилж, техник үзүүлэлтээ хянах талбарыг Google Search Console бидэнд олгодог.

Гүүглэ дээр үүсдэг нийтлэг алдаанууд ба тэднийг засах арга зам

  • 404 хуудас олдохгүй байх
  • 500 серверт асуудал үүсэх
  • 409 зөрчилдөөнтэй хуудас
  • 509 давхардсан хуудас

Эдгээр техник алдаанууд янз бүрийн байдлаар үүсэж болзошгүй ба тухай бүрт нь засаж хүнээр бол бага дээр эмчилж эдгээж байх ёстой. Техникийн эрүүл мэндийг 97 оноо болгон дээшлүүлснээр Гүүглэ хайлт дээр өндөрт эрэмблэгдэх боломж үүссэн.

5. Зургийн хэмжээ зөв оруулах

Өмнө хэсэгт хэлсэнчлэн вэбсайтын хурд бол Гүүглээс бидэнд тавьж буй гол шалгуур үзүүлэлт юм. Тэгвэл вэбсайтын нийтлэлдээ зураг болон видиог буруу оруулснаас болж вэбсайтын хурд навс унаж байдаг.

Зөв оруулахын тулд хамгийн энгийн дүрмийг баримтлах ёстой.

  1. Зургийн хэмжээ 5- 500kbps – с хэтрэхгүй байх хэрэгтэй.
  2. Үүний тулд зургийн хэмжээг бууруулагч Апп, программ ашиглах
  3. Tinypng.com бол зургийн хэмжээг үнэгүй бууруулагч вэбсайт юм.
  4. Photoshop дээрээс файл хадгалахдаа save for web буюу “Webp” өргөтгөлтэй файлаар хадгалж байгаарай.
  5. Abobe дээр зурагаа хадгалахдаа 3000*2000 pixel дээр png хэлбэрт хадгалвал хамгийн бага хэмжээтэй гарч ирэх болно.
  6. WordPress сайт ашигладаг бол бэлэн Plugin ашиглаж болно. Үүнд: Imagify, smush, optimus, short pixel гээд үнэгүй апп ашиглаж болно.

Эдгээр 5 алхмыг зөв хийж Вэбсайтдаа хязгааргүй их хэмжээний хандалтыг та ч бас тогтмол авах боломжтой. Гүүглэ хайлтын хамгийн том давуу тал бол та энэхүү хандалтыг авахын тулд мөнгө төлөх шаардлагагүй. Нэмээд зорилтод хэрэглэгчийн урсгалыг үүсгэж өгөх болно.

2023 онд Монголд хамгийн дутуу үнэлэгдсэн энэ салбарт ямар ч өрсөлдөөн байхгүй байгааг онцлон хэлье. Өрсөлдөөнгүй үүсээгүй энэ салбарт та дижитал орчин дах үнэмлэхүй давуу талыг олж авах боломж нээлттэй байсаар байна.

Манай маркетингийн агентлагийн хувьд “Хамгийн үнэ цэнэтэй бөгөөд тогтмол хэрэглэгчийн урсгалыг бүтээх” гэсэн зорилготой Гүүглэ хайлтад вэбсайтыг оновчлох үйлчилгээ үзүүлж байна. Мөн өөрсдөө сураад хийе гэсэн хүмүүст зориулаад онлайн сургалт бас санал болгодог.

Бусад Кейс хөгжүүлсэн сайтууд

Нэмэлт Маркетинг үйлчилгээнүүд:

Санал болгох нийтлэл:

Macbook Air on Grey Wooden Table

Вэб хостинг гэж юу вэ?

Posted on
Вэб хостинг гэж юу вэ? Вэб хостинг нь таны вэб сайт болон түүний агуулгыг интернетэд нийтлэх боломжийг олгодог үйлчилгээ юм. Вэб хостинг үйлчилгээ нь вэб сервер дээр таны файлуудыг хадгалах…
Free stock photo of business, codes, coding

Вэб сайт хийх дараалал

Posted on
Вэб сайт хийх дараалал Webhiine.com хэрэгжүүлдэг алхмууд Алхам 1: Төлөвлөгөө боловсруулалт Зорилго тодорхойлох: Вэб сайт ямар зорилготой болох, хэнд зориулсан болохыг тодорхойлох. Яагаад Зорилго тодорхойлох ёстой вэ? Дараа нь томрох…
website usage

Хэрэглэгч удирдахад хамгийн хялбар, энгийн вэбсайттай болох шийдэл юу вэ?

Posted on
Вэбсайт бол 24 цагийн турш ажиллагаатай байдаг. Таны өмнөөс бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулаад зогсохгүй хэрэглэгчдийн мэдээллийг таны өмнө дэлгэж харуулах гайхамшигтай ухаалаг машин юм. Тэгвэл энэхүү ухаалаг машиныг удирдан ажиллуулахад хамгийн…
хурдтай вэбсайт

Вэбсайтын хурдыг хэрхэн сайжруулах вэ? Гар утаснаас вэб рүү хандах хурд тийм чухал уу?

Posted on
Вэбсайтын хурдыг чухал биш гэж бодож байна уу? Вэбсайтын хурд нь дэлгэцнээс бас гар утаснаас гэсэн 2 төрлөөр хэмжигддэгийг мэдэхүү? Монгол дахь дийлэнх вэбсайтын дэлгэцнээс хандах хурд өндөр байдаг. Гэхдээ…
website traffic

Вэбсайт руу хандах хэрэглэгчийн тоог хэрхэн өсгөх вэ? Вэбсайтыг илүү үр дүнтэй байлгах аргууд

Posted on
Вэбсайт руу хандах хэрэглэгчийн тоог өсгөх дижитал маркетингийн аргыг энд та бүхэнтэй хуваалцъя. Гэхдээ эхлээд яагаад бид вэбсайтын хандалтыг өсгөх нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Маркетингийн хамгийн үнэ цэнэтэй зүйл…
вэбсайт алтан боломж

Зөвхөн Вэбсайт эзэмшигчид нээгдэх 4 алтан боломж

Posted on
Вэбсайтыг үзүүлэн мэт ашиглах байдал Монголд их харагддаг үзэгдэл шиг санагддаг. Харин Миний хувьд вэбсайттай хүн бүрт хамгийн гайхамшигтай боломжууд нээлттэй байдаг гэж боддог. Тийм учраас би дараах 4 төрлийн…