Аутбаунд маркетинг гэж юу вэ?
Аутбаунд маркетинг гэдэг нь Уламжлалт маркетингийг хэлнэ. Үүнд дараах маркетингийн хэрэгслүүд багтана.
- ТВ
- Радио
- Сонин сэтгүүл
- Худалдааны Шоу
- Семинар, үйл ажиллагаа
- Спам имэйл
- Залхаасан утасны дуудлага гэх мэт
Аутбаунд маркетингийн давуу тал
- Инбаунд маркетингтай хослуулан хэрэглэснээр борлуулалтын үр дүнг сайжруулна.
- Зах зээл дэх брэндийн нэр хүндийг өсгөж итгэлцэл үүсгэдэг.
- Хэрэглэгчийн нүдэнд байнга өртөж хоногшилт үүсгэдэг.
Аутбаунд маркетингийн Сул тал
- Зорилтод хэрэглэгч гэхээсээ илүү масс руу чиглэсэн тул маркетингийн нэгж зардал өндөр
- Хэтрүүлэн ашиглах нь хэрэглэгчийг залхааж эсрэгээрээ сөрөг маркетинг болдог.
- Маркетингийн зардал болон бодит үр дүнг харьцуулах боломж бага.
- Зорилтод хэрэглэгч рүү чиглэсэн нарийвчилсан маркетинг хийх боломжгүй.
Дүгнэлт:
Монгол улсын хувьд хүн ам багатай нийслэл хотдоо бизнесийн цар хүрээ ихтэй тул аутбаунд маркетинг арга үр дүнтэй хэвээр. Гэхдээ томоохон бизнесүүдийн хувьд энэ аргыг тогтмол ашиглах явдал харагддаг.
Харин дэлхийн томоохон зах зээлд аутбаунд арга үнэхээр хуучирсан арга гэж хэлж болно. Дэлхийн 7 тэрбум хүнтэй зах зээлд өөрсдийн зорилтод бүлгийн хэрэглэгчийг олохын тулд дэлхийн бизнесмэнүүд ИНБАУНД маркетингийн аргыг түлхүү ашигладаг.
Маркетинг үйлчилгээ
Инбаунд маркетинг Вэбсайт хосолсон үйлчилгээ авах
Инбаунд маркетинг гэж юу вэ?
Инбаунд маркетинг бол яг эсрэгээрээ зорилтод хэрэглэгч рүү чиглэсэн маркетингийн арга барилыг хэлнэ. Энэ арга нь хэрэглэгчийн хүссэн мэдээллийг хүссэн цагт нь хүргэх арга бөгөөд үүний тусламжтай борлуулалт руу чиглүүлдэг. Үүний тулд таны бизнест заавал вэбсайт байх хэрэгтэй.
Маркетингийн арга хэрэгслүүдэд:
- Гүүглэ Хайлтын Системийн Оновчлол
- Имэйл Маркетинг
- Сошиал медиа маркетинг
- Контент маркетинг
- Вэбсайт хөгжүүлэлт
- Подкаст гэх мэт багтана.
Инбаунд маркетингийн жишээг илүү дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэл рүү орж Инбаунд маркетингийн кейстэй танилцаарай.
Дүгнэлт:
Монгол улсын хувьд инбаунд маркетингийн арга хөгжлийн анхан шатанд явж байгаа гэж би хардаг. Учир нь MCS, Таван Богд, Номин гээд хүчирхэг компаний маркетинг аутбаунд маркетинг талдаа зонхилдог.
Харин Инбаунд маркетингийн орон зай Монгол улсад дэндүү нээлттэй байгааг олон Компаниуд олж хараасай гэж хүсдэг. Учир нь хэрэглэгчийн хайдаг маш олон түлхүүр үгс Интернэт орчинд өрсөлдөөнгүй оршсоор л байна.
Үүний жишээ бол миний инбаунд хийж буй вэбсайтууд 200 орчим нийтлэл гаргахад л 100,000+ хандалт сар бүр вэбсайтаар авдаг. Энэ тухай би дэлгэрэнгүй бичсэн линкээ энд хуваалцъя.