Олон улсын дижитал маркетерууд “Контент маркетинг” -г ХААН хэмээн өргөмжилдөг. Учир нь та зөв агуулга бүхий контентийг хэрэглэгчдэд хүргэх нь таны бизнесийг хаан мэт өргөмжлөгдөн борлуулалтаараа тэргүүлэх гэсэн утгыг агуулж байгаа юм.
Контент маркетинг буюу агуулгын маркетинг нь вебсайт руугаа хэрэглэгчдийн урсгалыг татах, брэндийн үнэнч дагагчдыг олж авах, эцэст нь шаардлагатай мэдээллийг цуглуулан авах хамгийн сайн арга замуудын нэг юм.
Контент маркетингт хөрөнгө оруулахын ашиг тус нь олон талтай. Сайт дээрх агуулгыг бий болгох, хайлтын системд харагдах байдлыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн мэдээллийн баазыг хадгалах гэх мэт олон давуу талтай.
Контент маркетинг нь олон давуу талтай хэдий ч хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй байна уу? www.webhiine.com сайтын дижитал маркетингийн баг танд хаанаас хэрхэн эхлэх талаар бяцхан зөвлөгөө бэлдсэнийг доор орууллаа.
Зорилгоосоо эхэл
Бүхий л маркетингийн стратегийн нэгэн адил Контент маркетинг нь зорилгоо тодорхойлохоос эхлэх ёстой. Та хаашаа явж байгаагаа мэдэхээсээ өмнө хаашаа явахыг хүсэж байгаагаа мэдэх хэрэгтэй. Зорилгоо тодорхойлоход тулд доорх асуултуудад хариулаарай.
- Таны Контент маркетингийн зорилго нь вебсайтын хандалтыг нэмэгдүүлэх үү?
- Борлуулалтаа хэдэн хувиар өсгөх төлөвлөгөөтэй байна вэ?
- Хэрэглэгчийн үнэнч байдал хэр чухал вэ?
Та юу хүсэж байгаагаа мэдсэнээр ямар төрлийн контент үйлдвэрлэх шаардлагатайг мэдэх болно.
Хэрэглэгчээ тодорхойл
Та контент бичиж эхлэхээсээ өмнө үндсэн зорилтот хэрэглэгчдээ тодорхойлох хэрэгтэй. Таны борлуулах гэж буй бүтээгдэхүүн ямар хүнд зориулагдсан талаар бодолцон түүнд тохирох агуулга бүхий контентоо төлөвлөөрэй. 40-50 насны эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн борлуулах гэж байгаа бол эхлээд энэ насны хүмүүсийн зан төлөвийг судлах хэрэгтэй.
Контент түгээх сувгаа сонгох
Блог, нийтлэл, сошиал медиа пост, зочинтой ярилцлага, цахим ном, вебинар, инфографик, подкаст гэх мэт олон төрлийн мэдээллийн суваг байдаг. Контент нь тасралтгүй нийтлэгдэж байж хэрэглэгчдийн хараанд өртөн борлуулалт хийгдэх болно. Контент үйлдвэрлэлийн баг нүсэр байх шаардлагагүй. Зөв агуулга бүхий контент, оновчтой төлөвлөгөөтэй байхад танай баг 2 хүнтэй байсан ч мэдээллээ зорилтот хэрэглэгчдэдээ хүргэн, борлуулалтаа өсгөх боломжтой.
Зохион байгуулалттай байх
Та зорилго, хэрэглэгчээ тодорхойлж, контент түгээх сувгаа сонгосны дараа төлөвлөгөөгөө гаргах цаг болжээ. Үүнд контентийн сэдвүүдийн жагсаалт гаргах, бусад менежерүүд болон сошиал медиа менежерүүдэд зориулсан даалгавруудыг гаргах зэрэг багтана.
Контентийн төлөвлөгөөг хамгийн багадаа нэг сараар гаргах хэрэгтэй. Ингэснээр контентууд нь хоорондоо уялдаа холбоотой болох бөгөөд гүйцэтгэлийн явц дахь ямар нэгэн алдаа, бэрхшээлийг хөнгөнөөр даван туулахад тань туслах болно.
Гүйцэтгэлийн үр дүнгээ хэмжих
Гүйцэтгэлийн хяналтгүйгээр аль контент нь үр дүнтэй байж, аль нь уналттай байсныг мэдэх боломжгүй. Гүйцэтгэлээ хэмжихийн тулд та бүх мэдээллээ нэгтгэх хэрэгтэй. Контент цацсан үеийн борлуулалт, хэрэглэгчдийн хандалт зэрэг бүхий л мэдээлэл хэрэг болно.
Энэхүү мэдээллүүдийг нэгтгэн үр дүнг тооцоолох бөгөөд аль сувгаар цацсан контент илүү олонд хүрснийг тооцоолон дараачийн төлөвлөгөөгөө боловсруулах нь зүйтэй.
Эцэст нь хэлэхэд Контент маркетинг бол бизнесээ хөгжүүлэх хамгийн сайн арга замуудын нэг юм. Эхлэх явцдаа зорилго тавьж, Контент маркетингийн төлөвлөгөө гаргаж, зорилгоо хэмжих аргатай байгаарай.
Нэмэлт Маркетинг үйлчилгээнүүд:
Санал болгох нийтлэл
Шэйр хийж хуваалцах