← Бүх нийтлэл

Вэбсайт руу хандах хэрэглэгчийн тоог хэрхэн өсгөх вэ? Вэбсайтыг илүү үр дүнтэй байлгах аргууд

Вэбсайт руу хандах хэрэглэгчийн тоог өсгөх дижитал маркетингийн аргыг энд та бүхэнтэй хуваалцъя. Гэхдээ эхлээд яагаад бид вэбсайтын хандалтыг өсгөх нь чухал

Вэбсайт руу хандах хэрэглэгчийн тоог хэрхэн өсгөх вэ? Вэбсайтыг илүү үр дүнтэй байлгах аргууд — Webhiine блог

Вэбсайт руу хандах хэрэглэгчийн тоог өсгөх дижитал маркетингийн аргыг энд та бүхэнтэй хуваалцъя. Гэхдээ эхлээд яагаад бид вэбсайтын хандалтыг өсгөх нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Гүүглэ Хайлтын систем Оновчлол

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

Маркетингийн хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ? гэж асуувал би хэрэглэгч гэж хариулна. Харин хэрэглэгчийн таних, удирдах, тэдэнтэй зөв харилцаа тогтоох хамгийн шилдэг хэрэглүүр бол вэбсайт гэж хэлнэ.

вэбсайт алтан боломж

Facebook, Instagram, Tiktok, Youtube гээд олон апп нь хэрэглэгчтэй холбох чухал хэсэг боловч вэбсайтад үүсдэг давуу талыг та мэдсэний дараа вэбсайтын боломжийг илүү бишрэх болно. Үүнийг ”вэбсайтад үүсэх 4 алтан боломж” нэртэй нийтлэлээс илүү дэлгэрэнгүй харж болно. Харин энэ хэсэгт хураангүй дурдъя.

Гүүглэ Хайлтын систем Оновчлол

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

Дээр дурдсан давуу талууд бусад платформ дээрээс /FB, Ins, TikTok гэх мэт/-с олж авч чадахгүй. Тийм учраас вэбсайтын хандалт нэмэгдэх тусам хэрэглэгчтэй илүү гүнзгий харилцаа тогтоох боломж бас нэмэгдэнэ. Хэрэглэгчийн хүсэл сонирхлыг олж мэдэх нь бизнесийн байгууллагын гол зорилго биш гэж үү?

Одоо харин вэбсайт руу хэрхэн хандалт авах тухай олж мэдье.

SEO, Хайлтын системийн оновчлол

SEO

Google дээр бид хамгийн түрүүнд түлхүүр үгээр хайлт хийдэг. Тэгээд хамгийн эхний хуудаснаас сонголт хийж мэдлэг мэдээлэл олж авдаг. Олон мянган хэрэглэгч яг энэ зарчмаар вэбсайтууд руу хандаж байдаг.

Үүнийг мэргэжлийн хэллэгээр Хайлтын системийн оновчлол буюу search engine optimization гэдэг. Google дээр хамгийн их хайгддаг түлхүүр үгийг та Google Trends, Wordtracker.com хайгаад үзээрэй. Энэ техникийг ашиглахын давуу тал нь:

Түүнчлэн хэрэглэгчид вэбсайтыг олохын тулд Google дээр хагас бичиж хайх үзэгдэл хамгийн их байдгийг та мэдэх үү? Жишээ нь “Facebook.com” руу хандахын тулд browser дээр “Facebook” гэж бичдэг ба “Google” энэхүү хайлтаар Facebook.com-г хамгийн нүүрний эгнээний 1 дүгээр байраар гаргаж ирдэг.

facebook SEO ilerts

Эндээс цаашаа хэрэглэгчид “Facebook.com” хаяг руу дарж ордог. Бид заримдаа энэ үйлдлийг анзаардаггүй. Харин таны вэбсайтын нэрийг хэрэглэгч товчоор бичвэл Google дээр 1 дүгээр байраар гарч ирэх болов уу?

Хайлтын системийн оновчлол SEO хэрхэн хийх тухай энд дарж танилцаарай.

Харин доод зурагт Google дээр хамгийн их хайгддаг зарим “Монгол” түлхүүр үгсийг харуулья. Эдгээр их хайлттай түлхүүр үгсийн тусламжтай вэбсайтууд маш их хэмжээний хандалт авч байдаг.

SEO Mongolia top

Social Network хөгжүүлэлт

сошиал

Social App -ууд ашиглан өөрийн вэбсайтууд руу хэрэглэгчээ дуудаж хэрэглэгчийг улам илүү таньж мэдээрэй. Миний танд өгөх зөвлөгөө гэвэл Social орчинд хандалт сайжруулахын тулд вэбсайтаа Fb, Instagram-тай холбож өгөөрэй.

Ингэснээр таны вэбсайт руу л зочилсон хэрэглэгчдэд зар сурталчилгаа үзүүлэх нэмэлт боломж үүснэ. Үүний үр дүнд таны сошиал идэвхжүүлэлтийн зардал 80% хүртэл буурах боломжтой. Энэ талаар илүү дэлгэрэнгүй бичсэн нийтлэлийг эндээс уншаарай.

Хэрвээ танд миний бэлтгэсэн мэдээлэл таалагдсан бол зүүн доод буланд байрлах “БИДНИЙГ ДАГАХ” хэсэгт имэйл хаягаа оруулж цоо шинэ мэдээлэлтэй тухай бүрт нь танилцаарай.

Харин Вэбсайт хийлгэх бол үнийн санал авах хэсэгт хандаж зааврын дагуу над руу имэйл илгээгээрэй.

Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд