← Бүх нийтлэл

Facebook business manager үүсгэх ёстой 5 шалтгаан

Монгол улсад Фэйсбүүк бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хаан гэхэд бараг хэлстэхгүй ээ. Манай орон шиг цөөн хүн амтай зах зээлд өргөн хэрэглэгчийн суурь

Facebook business manager үүсгэх ёстой 5 шалтгаан — Webhiine блог

Монгол улсад Фэйсбүүк бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хаан гэхэд бараг хэлстэхгүй ээ. Манай орон шиг цөөн хүн амтай зах зээлд өргөн хэрэглэгчийн суурь пламформ болж нэвтэрч чадсан.

Үүнийг дагаад олон компаниуд, маркетерууд энэхүү платформ луу хошуурах болсон. Гэхдээ сүүлийн жилүүдэд органик хүртээмжгүй болсон Фейсбүүк платформ дээр зар сурталчилгаа л сайн явуулахгүй бол хичнээн мундаг лайктай байгаад нэмэр алга.

AI Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ

Webhiine.com дижитал маркетингийн компани 2020 онд байгуулагдсан. Одоогоор +100 байгуулагатай маркетингийн цогц үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.

Маркетерууд, Компаниуд Фейсбүүк сурталчилгаанд чамлалтгүй хэмжээний мөнгө зарцуулдаг ч борлуулалтын үр дүн багатай байдаг. Энэ нь Фейсбүүк дэх зорилтод хэрэглэгчдээ оновчилж чадахгүй байгаатай холбоотой.

Үүний тулд Фейсбүүк зар сурталчилгааг нарийн тохируулах шаардлагатай байдаг. Сайн Facebook сурталчилгааны стратеги байхгүй бол та Facebook дээр сар бүр 1000$ үрсэн ч борлуулалтын боломжоо алдсаар л байдаг.

Сайн мэдээ гэвэл Facebook зарын менежерийг тохируулах нь таны бодсон шиг тийм ч хэцүү биш ээ.

Энэхүү нийтлэлээрээ Facebook Ads Manager аккаунтыг тохируулах, удирдах үндсэн зарчмуудыг багтаасан болно.

Facebook business manager үүсгэх ёстой 5 шалтгаан

Facebook Ads Manager гэж юу вэ?

Facebook бүүст гэж юу вэ?
Зарын менежер нь Facebook зар сурталчилгааны удирдлагын төв юм. Та Facebook-ийн зар сурталчилгаатай холбоотой бүх мэдээллийг үзэх, өөрчлөх, дүн шинжилгээ хийх боломжтой.

Энэ хэсгээс та зар сурталчилгааны зорилтод хэрэглэгчээ нарийвчлан тохируулж өгнө. Жишээ нь та хүүхдийн тоглоом худалдаалдаг бол хүүхэдтэй гэр бүлийг сонгох шаардлагатай.

Харин илүү мөнгөлөг хүмүүст сурталчилгаагаа үзүүлэе гэвэл 9911, 9910 гэх мэтээр эхэлсэн дугаартай хэрэглэгчийг яагаад сонгож болохгүй гэж? Харин үүнийг яаж хийх вэ?

Facebook Ads Manager суулгах заавар

facebook ads plan

Алхам 1. Facebook Business Manager Account -т үүсгэх

Хэрэв та Facebook-ийн зар сурталчилгааг шинээр ашиглах гэж байгаа бол эхлээд энд дарж бизнесийн данс үүсгэх хэрэгтэй. Бизнесийн бүртгэл нь танд олон зар сурталчилгааны бүртгэлийг удирдах, тэдгээр бүртгэлд багийн гишүүдээ нэмэх, холбогдох Facebook хуудас, данс зэргийг бизнестэй холбох боломжийг олгоно.

facebook business manager

2. Log in буюу Нэвтрэх

Өөрийн Фейсбүүк хаягаар нэвтрэх бол Log in хийж ороод цааш зааврынх дагуу холболт хийхэд л болно. Харин шинээр бүртгүүлэх бол Sign Up дарна.

3. Sign Up хэсгийг бөглөх

sign up business manager

4. Имэйл хаягаа баталгаажуулах

Өөрийн бүртгүүлсэн имэйл хаяг руу орж идэвхижүүлэх линкийг хайж олоод дарна.

account created

Алхам 2. Facebook Business Manager-ээр дамжуулан зар сурталчилгааг удирдах

Эхний ээлжинд Facebook Business Manager амжилттай бүртгүүллээ. Одоо харин ашиглаж сурнаа. Энэ хэсэгт бид таны фейсбүүк хуудсыг зар сурталчилгааны төвтэй холбоно. Мөн та хүсвэл бусад хүмүүст admin эрх үүсгэж болно. /Фейсбүүкийн админ эрх нтр биш шүү/

Зүүн дээд буланд байрлах 3 зураас хайж олно. Business Setting дээр дарна.

business setting facebook page

1. Facebook хуудсаа бүртгүүлэх

‘Business Settings’ -руу ороод ‘Accounts’ цэсийг хайж олоод дарна.

add facebook page

Энэ хэсгээс өөрийн Фейсбүүк хуудсыг сонгож өгнө. Цаашид энэхүү сонгосон хуудас зах сурталчилгааны төвтэй холбогдоно. Ингэснээр таньд илүү гоё боломжууд шинээр нээгдэнэ.

2. Зар сурталчилгааны аккаунт сонго

Business Settings’>‘Accounts’ > ‘Ad accounts.’ энэ дарааллаар цэсээ сонгож зар сурталчилгааны аккаунтаа оруулна. Өөрөөр хэлвэл Фейсбүүкийн компанид “Энэ миний зар сурталчилгааны аккаунт юм” гэж хэлж өгч байнаа гээд ойлгочих.

manage account page

3. Business Information хэсгийг засах

Зар сурталчилгааны бүртгэлээ нэмсний дараа хийх ёстой дараагийн зүйл бол бизнесийн тохиргооны самбарыг доош гүйлгээд “Business information” рүү очно.

“My Business”-ийн “Edit” товчийг товшоод үндсэн хуудсаа зөв хуудас байгаа эсэхийг шалгана. Буруу байвал зөв Фейсбүүк хуудсаа зааж өгнө.

business information on facebook

за ингэж нэг Фейсбүүк Business Manager дээр хийх анхан шатны үйлдлүүд дууслаа. Одоо харин хамгийн гол зүйлдээ оръё. Хамгийн хямд зардлаар зорилтод хэрэглэгчдээ хэрхэн зар сурталчилгаа үзүүлэх вэ гэж?

Алхам 3. Facebook Pixel үүсгэх

Facebook pixel гэдэг нь кодоор бичигдсэн текстүүд бөгөөд энэхүү кодыг Вэбсайтандаа байршуулах хэрэгтэй. Магадгүй та гадаад дотоодын аль нэг вэбсайт руу орж мэдээлэл үзсэний дараа тухайн вэбсайтын сурталчилгаа таныг дагаад байдгыг ангаарсан байх. Ингээд Facebook pixel үүсгэснээр танд үүсэх давуу талууд:

Ингэж та дээд тал нь 100 хүртэлх вэбсайтад шинээр Pixel үүсгэж хэрэглэгчээ таних боломжтой. Facebook Pixel хэрхэн үүсгэх вэ?

Facebook data source
Fb Pixel picture
Fb pixel
Pixel way

Facebook ads Manager ашиглах

Dn; Facebook business manager тохируулж дууслаа, Одоо үүнийг хэрхэн ашиглах вэ?

Энд хэсэгт бид зар сурталчилгааг илүү нарийвчлан хийх болно. Facebook Ads Manager хэсгийг ”Business Manager” цэснээс хайж олно.

Fb ads manager

Зар сурталчилгаа үүсгэхийн тулд “Create” гэсэн ногоон өнгийн товч дээр дарна.

create new ads

Дараад ормогц дараах жагсаалт гарч ирэх ба өөр өөрийн гэсэн онцлогтой.

fb ads manager tools

Таны бизнессийн чиглэлээс хамаарч өөрт тохирох зар сурталчилгааны хувилбарыг сонгох шаардлагатай ба миний зүгээс танд доор хувилбаруудыг санал болгож байна.

Ингээд та анзаарсан бол вэбсайтыг фейсбүүктэй холбож өгснөөр үр дүнтэй зар сурталчилгаа хийх боломжтой. нэмээд таны фейсбүүкэд зарцуулах маркетингийн зардал 50-80% буурна гэдгийг амлаж байна.

Хэрэв та вэйбсайтгүй бол энд дарж богино хугацаанд вэбсайттай болохыг зөвлөж байна. Вэбсайт хийх үнийн саналтай танилцах бол энд дараад ороорой.

Танд өөр асуух зүйл байвал коммент хэсэгт үлдээгээрэй. Эсвэл contact@webhiine.com хаяг руу имэйл илгээгээрэй.

Фэйсбүүктэй холбоотой туслах линкүүд:

Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд