Facebook хуудас хөгжүүлэхийн тулд эхлээд фэйсбүүк хуудсаа нээх хэрэгтэй. Дараах дарааллын дагуу фэйсбүүк хуудсаа нээнэ. Үүнд:

  • Pages section – хэсэг рүү орж Create page товч дээр дарж шинэ хуудас үүсгэнэ.
  • Хуудасны нэрээ өгч, категори сонгоно.
  • Facebook хуудасын тухай товч тайлбар /Bio/ хэсэгт бичиж Create товч дарна.
  • Нэмэлтээр хаяг, байрлал, утас гэх мэт мэдээлэл оруулж болно.
  • Профайл зургаа сонгож оруулна. 800*800 пиксэл 1:1 хэмжээтэй байх
  • Facebook хуудсандаа шинээр найзуудаа урьна.

Ингээд таны фэйсбүүк хуудас бэлэн боллоо. Фэйсбүүк дээр нэмэлт мэдээлэл оруулах тусам таны хуудасны үзэгдэлт сайжирдаг тул ажиллах цагийн хуваар, утасны дугаар гээд бүхий л мэдээллийг бөглөхийг хичээгээрэй.

Facebook page хуудас хөгжүүлэлт 5 арга

1. Фэйсбүүк Бүүст хийж лайк тоо нэмэх

Үүний тулд фэйсбүүкийн лайк цуглуулах бүүст хийнэ. Бүүст хэрхэн хийх тухай миний өмнө бичсэн дэлгэрэнгүй нийтлэлтэй танилцаарай. Facebook хуудасны нэр агуулгаас хамаарч нэг лайк авах үнийн дүн 0,03$ -с эхлэнэ.

Шаардлагтай зүйлс:

  • Олон улсын Банкны карт
  • Фэйсбүүк өмнө асуудалгүй хаяг

2. Facebook хуудас хөгжүүлэх уралдаан зарлах

Өндөр үнийн дүн бүхий шагналын сантай уралдаан зарлаж давхар бүүст хийснээр маш хурдтай фэйсбүүк хуудсанд лайк авч хөгжүүлэх боломжтой. Гэвч зардал өндөр гарна. Магадгүй та энэ хугацаанд маш олон фэйсбүүкийн шагналын сан өндөртэй уралдаанд оролцсон байж магадгүй. Харин одоо яагаад өндөр үнийн дүнтэй уралдаан үр дүнтэй байдгийг ойлгож байгаа болов уу?

Зарим фэйсбүүк хуудсууд олон лайк цуглуулахын тулд энэ аргыг буруугаар ашигласан байдаг. Гэхдээ эцэст нь нэрээ солих шаардлага үүсдэг. Мөн хэрэглэгч нарыг хууран мэхэлсэн постуудаа устгаж цаг хугацаа өнгөрч мартуулсны дараа эргэн гарч ирдэг байна.

Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ

“Хамгийн үнэ цэнэтэй бөгөөд тогтмол хэрэглэгчийн урсгалыг бүтээх” нь бидний гол зорилго

3. Бэлэн Фэйсбүүк page хуудас худалдаж авах

Фэйсбүүкийн хуудас худалдаалдаг маш олон групп байдаг. Та хувь хүнээс фэйсбүүк хуудас худалдаж авах бол фэйсбүүк хуудасны гүнзгий мэдлэг шаардана. Учир нь таньд дараах эрсдэлүүд үүсэх боломжтой.

  • Фэйсбүүк хуудас авсан ч нэрээ өөрчилж болохгүй байх
  • Business Manager тохиргоог шалгаагүй байдлаас болж эргээд хуудсаа алдах эрсдэлтэй.
  • Өмнө бүүст хийж байсан эсэхийг шалгах хэрэгтэй. Учир нь өртэй фэйсбүүк хуудас байж болно. Эсвэл Фэйсбүүкээс сануулга авсан, бандуулсан байж болно.

Шинээр фэйсбүүк хуудас авахын сул талууд. Үүнд:

  • Таны зорилтод хэрэглэгч лайк дарсан эсэх нь маш эргэлзээтэй тул олон лайктай харагдах боловч бүүст хийсэн контент оновчтой хүнд хүрэхгүй байж болно.

4. Олны танил хүн бол маш хурдан хөгжих боломжтой

Олны танил хүний нэр дээр хуудас нээх нь төсөөлөмгүй хурдтай хөгжих болно. Гэвч энэ нь удаан үргэлжлэхгүй ба таны хуудсыг report хийгдсэнээр удахгүй хаагдах болно. Харин олны танил хүмүүсийн тухай мэдээ пост бэлтгэн оруулдаг байх нь хуудсыг маш хурдтай хөгжүүлэх болно.

Тийм ч учраас маш олон шинээр гарч ирж буй мэдээ мэдээллийг сайтууд хуурамч үнэн нь хамаагүй олны танил хүмүүстэй холбоотой мэдээ бэлтгэн гаргадгийг анзаарсан болов уу.

5. Фэйсбүүк алгоритм ашиглан хөгжүүлэх

Энэ арга нь тууштай байдал, хичээнгүй зан шаардана. Хөгжүүлэх аргуудад

  • Найзууд, танилуудаа тогтмол invite хийж хуудсандаа урих
  • Сонирхолтой, хөгжөөнт, чанартай контентууд тогтмол бэлтгэж оруулах
  • Фэйсбүүк групп дээр тогтмол шэйр хийж олон үзэлт авахад анхаарах
  • Цагийн үеийн сэдэвтэй холбоотой мэдээ мэдээллийг хурдтай нийтэд мэдээллэх
  • Facebook Live ашиглан цар хүрээгээ улам тэлж байх
  • Видио бичлэг оруулах /Reel, Story/
  • Олны танил хүмүүсийг мэншион хийх, таг хийх
  • Фэйсбүүкийн хайлтын системд тохирох түлхүүр үгсээр оновчлол хийж байх
  • Үргэлж хүн гэдгээ илэрхийлж байх нь хурдан хөгжихөд туслана.

Фэйсбүүктэй холбоотой туслах линкүүд:

Нэмэлт Маркетинг үйлчилгээнүүд:

Санал болгох нийтлэл:

онлайн цагийн ажил

Хамгийн бага зардлаар Фейсбүүк сурталчилгаа яаж хийх вэ? 5$ – 200.000 үзэлт

Posted on
Монгол улсад Фэйсбүүк бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хаан гэхэд бараг хэлстэхгүй ээ. Манай орон шиг цөөн хүн амтай зах зээлд өргөн хэрэглэгчийн суурь пламформ болж нэвтэрч чадсан. Үүнийг дагаад…
social app post size

/Facebook зургийн хэмжээ/ хамгийн эрэлт ихтэй 8 хэмжээс

Posted on
Facebook зургийн хэмжээ хэд байдаг вэ? Бусад Сошиал постуудын хэмжээ адилхан болов уу? Facebook, Instagram, LinkedIn, Twitter, YouTube, Pinterest, TikTok болон Snapchat платформуудыг дэлхий нийтээр хамгийн түгээмэл хэрэглэдэг. Эдгээр платформууд…