Фэйсбүүк групп хөгжүүлэх аргууд
1. Группын дүрмийг тодорхойл
Үүний тулд дараах дүрмүүдийг багтаасан байхыг зөвлөж байна.
- Улс төрийн чиглэлтэй мэдээ, контент оруулахгүй байх
- Үл хүндэтгэсэн үг хэллэг ашиглахгүй байх
- Ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаалах зар оруулахгүй байх
2. Пост Коммент устгах
Группээс пост, коммент устгасан бол яагаад гэдгийг тайлбарлаж байгаарай. Учир нь таны үл хүндэтгэсэн хэрэглэгчийн хариу үйлдэл илүү улангассан эсвэл таны группын эсрэг чиглэх сэтгэгдэл төрүүлж эхэлдэг.
Хэрэв ийм асуудалтай тулгарвал олон нийтэд жишээ болгон үзүүлж дүрмээ зөрчихгүй байхыг эелдэгээр сануулах хэрэгтэй. Гэвч энэ харилцаа улам муудвал та группын хэрэглэгчийг гаргаж болно. Зарим тохиолдолд энэ нь зөв арга зам ч болдог.
AI Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ
Webhiine.com дижитал маркетингийн компани 2020 онд байгуулагдсан. Одоогоор +100 байгуулагатай маркетингийн цогц үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.
3. Тогтмол Пост оруулах
Тогтмол пост оруулж хэвшээрэй. Гэхдээ хүн залхаасан барааны сурталчилгаа байнга оруулахгүй байхыг зөвлөж байна. Түүний оронд хэрэгцээт мэдээлэл, мэмэ постолж байгаарай. 70% хэрэгцээт мэдээлэл, 30% нь бараа бүтээгдэхүүний сурталчилгаа байвал тохирно.
Хамгийн амжилттай группын хэлбэр бол хэрэглэгчдэд чөлөөтэй пост оруулах эрхийг олгох явдал юм. Группын хэрэглэгчид өөрсдөө асуудлыг дэвшүүлж хэлэлцүүлэг өрнүүлдэг байх нь хамгийн чухал. Ийм группын соёлыг суулгахад Админы хичээл зүтгэл мэдээж чухал.
Мөн Группын хэрэглэгчид пост оруулах үед тэднээс зураг эсвэл видио бичлэг нэмж оруулж болох уу гэдгийг лавлаж байгаарай. Учир нь зураг болон видиотой пост ирээдүйд маш том өсөлтийг авчрах болно.
4. Шинэ групп үүсгэхэд анхаарах зүйлс
- Спамми буюу хэт битгий бараа бүтээгдэхүүний реклам бүү хий.
- Watch party сайн ашиглаж группын хэрэглэгчээ нэмэгдүүл. Цоо шинээр үүсгэсэн групп дээр Watch party гарч иртлээ удах болно. Тэвчээртэй хүлээгээрэй.
- Группын агуулгатай холбоотой асуулт хариулт, санал асуулга тогтмол аваарай.
- Групп пээр лайв видио хийж байх
- Шинэ хэрэглэгчээ угтсан постууд оруулж байх
- Группын үнэ цэнийг бий болго.
- Группын Badge хэсгийг идэвхижүүл. Ингэснээр группын хэрэглэгч нар идэвхитэй байдлаасаа хамаарч оноо цуглуулж эхэлдэг.
5. Фейсбүүк групп рүү чиглэсэн бүүст хийх
Фэйсбүүк бүүст буюу төлбөр төлж группын хэрэглэгчээ нэмж болно. Үүний тулд өөрийн фэйсбүүк хуудсан дээрээ хамгийн их хандалт авч чадах видио байршуулна. Үүнийгээ ижил төстэй группууд дээр шэйр хийж байршуулна.
7-14 хоногийн дараа бүүст хийхэд бэлэн болно. Фэйсбүүк ads manager хэсгээс зөвхөн фэйсбүүк хуудсан дээрх өгөөш видиог үзсэн хэрэглэгч рүү зар үзүүлэх тохиргоог сонгож бүүст хийнэ. Ингээд ижил төстэй группын хэрэглэгчдэд сурталчилгаа харагдаж эхэлснээр таны групп рүү зорилтод хүмүүс нэгдэж болно.
Фэйсбүүк группын төрөл
Фэйсбүүк групп нь 2 төрлөөр үүсгэж болдог.
- Public – Олон нийтэд нээлттэй
- Private – Нууцлалтай бүлэг
Public Group
Олон нийтэд нээлттэй группын пост, мэдээллийг чөлөөтэй уншиж болохоос гадна группын гишүүн болоход илүү нээлттэй байдаг. 2022 оын 10 сараас Фэйсбүүк олон нийтийн группийн тохиргоонд өөрчлөлт оруулсан. Үүнд:
- Групп пээр тавигдаж буй мэдээлэл Фэйсбүүкийн хайлтын системд илүү өртөх болсон. Үүний тусламжтай групп дээр тавигдаж буй мэдээллийг бусад ФБ хэрэглэгч нар маш хялбар олох боломжтой болж байна.
- Хүмүүс Олон нийтийн групп рүү заавал админы зөвшөөрөл авалгүй орж гарах боломжтой болсон.
- Нээлттэй Группын админ нь пост, комментыг удирдах эрхтэй хэвээр байна. Түүнчлэн заавал группын биш хүмүүс ч пост бичих эсвэл коммент бичих боломжтой. Мэдээж админы зөвшөөрөлтэй
AI Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ
Webhiine.com дижитал маркетингийн компани 2020 онд байгуулагдсан. Одоогоор +100 байгуулагатай маркетингийн цогц үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.
Private Group
Private group – Нууцлалтай бүлгийн хувьд зөвхөн группын гишүүд л тухайн групп дэх Пост, комментийг унших боломжтой. Нууцлалтай группыг олон нийтийн групп болгон өөрчлөх боломжгүй байдаг тул анх нээхдээ л сайн бодох хэрэгтэй.
Нууцлалтай групп нь дотроо харагддаг болон эс харагддаг гэсэн 2 тохиргоотой. Харагддаг тохиргоог хийвэл Фэйсбүүк дээрээс хэрэглэгч таны группыг хайж олж болно. Харин эс харагддаг тохиргоо хийвэл фэйсбүүк дээрээс таны группыг хайж олох боломжгүй ба зөвхөн группын админ л хүн нэмэж болдог.
Эс харагддаг группыг ихэнхи тохиолдолд худалдан авагч нартаа зориулан бүтээдэг. Бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авсан хэрэглэгчиддээ холбоотой зөвлөмж мэдээлэл, урамшуулал олгох зорилгоор дийлэнхдээ ашигладаг.
Фэйсбүүктэй холбоотой туслах линкүүд:
- Фэйсбүүкийн Пиксел гэж юу вэ?
- Facebook Business Manager нээх заавар
- Инстаграмаа Фэйсбүүктэй холбох заавар
- Фэйсбүүк Бүүст гэж юу вэ?