← Бүх нийтлэл

Фэйсбүүк групп хөгжүүлэх нууц 5 арга

Фэйсбүүк групп хөгжүүлэх аргууд 1. Группын дүрмийг тодорхойл Үүний тулд дараах дүрмүүдийг багтаасан байхыг зөвлөж байна. Улс төрийн чиглэлтэй мэдээ, контент оруулахгүй байх Үл хүндэтгэсэн үг хэллэг ашиглахгүй байх Ямар н

Фэйсбүүк групп хөгжүүлэх нууц 5 арга — Webhiine блог

Фэйсбүүк групп хөгжүүлэх аргууд

1. Группын дүрмийг тодорхойл

Үүний тулд дараах дүрмүүдийг багтаасан байхыг зөвлөж байна.

2. Пост Коммент устгах

Группээс пост, коммент устгасан бол яагаад гэдгийг тайлбарлаж байгаарай. Учир нь таны үл хүндэтгэсэн хэрэглэгчийн хариу үйлдэл илүү улангассан эсвэл таны группын эсрэг чиглэх сэтгэгдэл төрүүлж эхэлдэг.

Хэрэв ийм асуудалтай тулгарвал олон нийтэд жишээ болгон үзүүлж дүрмээ зөрчихгүй байхыг эелдэгээр сануулах хэрэгтэй. Гэвч энэ харилцаа улам муудвал та группын хэрэглэгчийг гаргаж болно. Зарим тохиолдолд энэ нь зөв арга зам ч болдог.

AI Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ

Webhiine.com дижитал маркетингийн компани 2020 онд байгуулагдсан. Одоогоор +100 байгуулагатай маркетингийн цогц үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.

3. Тогтмол Пост оруулах

Тогтмол пост оруулж хэвшээрэй. Гэхдээ хүн залхаасан барааны сурталчилгаа байнга оруулахгүй байхыг зөвлөж байна. Түүний оронд хэрэгцээт мэдээлэл, мэмэ постолж байгаарай. 70% хэрэгцээт мэдээлэл, 30% нь бараа бүтээгдэхүүний сурталчилгаа байвал тохирно.

Хамгийн амжилттай группын хэлбэр бол хэрэглэгчдэд чөлөөтэй пост оруулах эрхийг олгох явдал юм. Группын хэрэглэгчид өөрсдөө асуудлыг дэвшүүлж хэлэлцүүлэг өрнүүлдэг байх нь хамгийн чухал. Ийм группын соёлыг суулгахад Админы хичээл зүтгэл мэдээж чухал.

Мөн Группын хэрэглэгчид пост оруулах үед тэднээс зураг эсвэл видио бичлэг нэмж оруулж болох уу гэдгийг лавлаж байгаарай. Учир нь зураг болон видиотой пост ирээдүйд маш том өсөлтийг авчрах болно.

4. Шинэ групп үүсгэхэд анхаарах зүйлс

5. Фейсбүүк групп рүү чиглэсэн бүүст хийх

Фэйсбүүк бүүст буюу төлбөр төлж группын хэрэглэгчээ нэмж болно. Үүний тулд өөрийн фэйсбүүк хуудсан дээрээ хамгийн их хандалт авч чадах видио байршуулна. Үүнийгээ ижил төстэй группууд дээр шэйр хийж байршуулна.

7-14 хоногийн дараа бүүст хийхэд бэлэн болно. Фэйсбүүк ads manager хэсгээс зөвхөн фэйсбүүк хуудсан дээрх өгөөш видиог үзсэн хэрэглэгч рүү зар үзүүлэх тохиргоог сонгож бүүст хийнэ. Ингээд ижил төстэй группын хэрэглэгчдэд сурталчилгаа харагдаж эхэлснээр таны групп рүү зорилтод хүмүүс нэгдэж болно.

Фэйсбүүк группын төрөл

Фэйсбүүк групп нь 2 төрлөөр үүсгэж болдог.

Public Group

Олон нийтэд нээлттэй группын пост, мэдээллийг чөлөөтэй уншиж болохоос гадна группын гишүүн болоход илүү нээлттэй байдаг. 2022 оын 10 сараас Фэйсбүүк олон нийтийн группийн тохиргоонд өөрчлөлт оруулсан. Үүнд:

AI Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ

Webhiine.com дижитал маркетингийн компани 2020 онд байгуулагдсан. Одоогоор +100 байгуулагатай маркетингийн цогц үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.

Private Group

Private group – Нууцлалтай бүлгийн хувьд зөвхөн группын гишүүд л тухайн групп дэх Пост, комментийг унших боломжтой. Нууцлалтай группыг олон нийтийн групп болгон өөрчлөх боломжгүй байдаг тул анх нээхдээ л сайн бодох хэрэгтэй.

Нууцлалтай групп нь дотроо харагддаг болон эс харагддаг гэсэн 2 тохиргоотой. Харагддаг тохиргоог хийвэл Фэйсбүүк дээрээс хэрэглэгч таны группыг хайж олж болно. Харин эс харагддаг тохиргоо хийвэл фэйсбүүк дээрээс таны группыг хайж олох боломжгүй ба зөвхөн группын админ л хүн нэмэж болдог.

Эс харагддаг группыг ихэнхи тохиолдолд худалдан авагч нартаа зориулан бүтээдэг. Бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авсан хэрэглэгчиддээ холбоотой зөвлөмж мэдээлэл, урамшуулал олгох зорилгоор дийлэнхдээ ашигладаг.

Фэйсбүүктэй холбоотой туслах линкүүд:

Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд