← Бүх нийтлэл

Инбаунд Маркетинг хийх арга (2023)

Инбаунд маркетинг хийх арга Дижитал орчинд өөрийн бизнесийг амжилттай таниулах инбаунд дижитал маркетингийн аргыг энэ удаад бид танилцуулах болно. Бидний инбаунд маркетинг хийх аргатай танилцаж таны бизнест хэрэгжиж буй

Инбаунд Маркетинг хийх арга (2023) — Webhiine блог

Инбаунд маркетинг хийх арга

Дижитал орчинд өөрийн бизнесийг амжилттай таниулах инбаунд дижитал маркетингийн аргыг энэ удаад бид танилцуулах болно. Бидний инбаунд маркетинг хийх аргатай танилцаж таны бизнест хэрэгжиж буй эсэхийг шалгаарай.

Инбаунд маркетинг гэдэг нь онлайн орчинд зорилтод хэрэглэгч рүү чиглэсэн маркетингийн шат дараалал бүхий системтэй арга барил юм. Ашигладаг Платформуудад Сошиал медиа, имэйл, Хайлтын систем, чат гэх мэт онлайн хэрэгслүүд багтана.

Аутбаунд маркетинг гэдэг нь уламжлалт маркетингийн арга буюу масс руу чиглэсэн маркетингийн арга барил юм. Ашиглах сувгуудад ТВ, радио, сонин сэтгүүл, биллбоард гэх мэт массыг чиглэсэн хэрэгслүүд багтана.

Зорилтод хэрэглэгчээ тодорхойл

Бидний хамгийн эхэнд хийгддэг ажил бол зорилтод хэрэглэгчийг тодорхойлох байдаг. Инбаунд маркетинг нь массыг чиглэсэн биш учраас ямар хэрэглэгчтэй харилцаж байгаагаа нарийн мэдэх нь амжилттай маркетинг хийх тулгуур болж өгдөг.

Ингээд хүүхдийн тоглоом худалдаалдаг дэлгүүрт зорилтод хэрэглэгч нар ямар байдгыг авч үзье.

Тоглоомын Дэлгүүр Персона

Өнөөдөр 5 настай хүүгийн төрсөн өдөр болж байгаа. Гэр бүлийн гишүүд түүнд ямар бэлэг сонгож авч өгөх бол харцгаая. Манай Персона бол Эгч Уянга, Ээж Солонго, Эмээ Дорж юм. Эдгээр хэрэглэгч хүүхдэдээ хэрхэн бэлэг сонгож өгөх болон тэднийг дижитал орчинд хэрхэн зөв таниж болох талаар судалж үзье.

Эгч Уянга:

Уянгаа дүүдээ бэлэг сонгохоор Гүүглэ дээрээс “Төрсөн өдрийн мэндчилгээ” гэж хайв.

Түүний ашигладаг сошиал сувгууд:

  • Youtube
  • Tiktok
  • Instagram
  • Google

Ээж Солонго

Солонгоо онлайн орчноос “5 настай хүүхдийн онцлог” гэж хайв.

Түүний ашигладаг сошиал сувгууд:

  • Facebook
  • Linkedin
  • Email
  • Google

Эмээ Дорж

Эмээ Дорж гуа “Хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом” хайв.

Түүний ашигладаг сошиал сувгууд:

  • Facebook
  • Гар утас
  • Мэдээний сайтууд

Инбаунд маркетинг энэ 3 хүн дээр хэрхэн ажиллах вэ?

Кэйс 1 Эгч Уянгаа

Уянгаа дүүдээ зориулан “Төрсөн өдрийн мэндчилгээ” хайж байгаа бөгөөд интернэтээс дараах нийтлэлийг орж уншив.

төрсөн өдөр хайлт

Эгч Уянгаа эхний байраар гарч ирсэн https://kidstoy.mn/ сайтаас төрсөн өдрийн мэндчилгээнүүдийн санааг уншиж дүүдээ тохирсон шүлэг хайж олов.

Яг үүнтэй зэрэгцээд вэбсайтын ард дараах дижитал маркетингийн ажилбарууд ажиллаж байдаг.

  1. Энэхүү хуудсаар орсон Уянгаа Гүүглэ аналик дээр 1 view, 1 user болон бүртгэгдэнэ.
  2. Энэхүү хуудсаар орсон Уянгаа Фэйсбүүк дээр 1 view, 1 user болон давхар тэмдэглэгдэнэ.
  3. Мөн CRM платформ дээр “kidstoy.mn/төрсөн-өдөр/” хуудсыг үзсэн тэмдэглэл үүснэ.
  4. Автоматаар Эгч Уянгаа руу “Төрсөн өдөрт зориулсан бүтээгдэхүүний санал” имэйл илгээгдэнэ.
  5. Автоматаар Эгч Уянгаа Фэйсбүүк, Инстаграм дээр “Төрсөн өдрийн бэлгийн жагсаалт” төлбөрт пост бүүст хийгдсэн байдлаар харагдана.

Ингээд бид төрсөн өдрийн мэндчилгээ хайж буй хэрэглэгчийг олж мэдсэнээр түүнд тохиромжтой нэмэлт бүтээгдэхүүн болох хүүхдийн тоглоом, торт, цэцэг, хүргэлт гээд цогц үйлчилгээг санал болгох боломжтой боллоо.

Кэйс 2 Ээж Солонгоо

Солонгоо онлайн орчноос “5 настай хүүхдийн онцлог” гэж хайв. Эндээс мөн л эхний байранд гарч ирсэн вэбсайт болох kidstoy.mn -ын нийтлэлийг уншив.

5 настай хүүхэд хайлт

Ээж Солонго төсвийн байгууллагад ажилладаг. Хүүхэддээ маш их анхаарал хандуулж үргэлж түүнтэй хэрхэн харьцах вэ? хэмээн үргэлж бодож байдаг үлгэр жишээ ч эмэгтэй. Энэхүү нийтлэлийг уншсаны дараа бид Солонгоог 5 настай хүүхэдтэй хамааралтай болохыг мэдэж чадлаа.

Үүнтэй зэрэгцэн бидэнд Ээж Солонгоог “5 настай хүүхдийн онцлог” нийтлэл уншсан гэсэн тэмдэглэл Hubspot CRM дээр үүсэв.

Түүнд зориулан 5 настай хүүхэдтэй холбоотой нэмэлт мэдээллүүдийг түүний ашигладаг сувгуудаар дамжуулан тогтмол илгээснээр бид Солонгоод өөрсдийн хүүхдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж ажиллах боломжтой боллоо. Түүнд хүрэх маркетингийн сувгуудад

Кэйс 3 Эмээ Дорж

Эмээ Дорж зээгийнхээ хүмүүжилд ихээхэн анхаардаг ба хүүгээ багаас нь тархи, ухааныг нь хөгжүүлсэн аливаа тоглоомонд дурлуулах сонирхолтой. Тиймдээ тэр хүүхдийн тархи хөгжүүлсэн тоглоомонд мөнгөө хайрлахгүй.

Тэгээд “Хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом” гэж Гүүглээс хайлаа.

хүүхдийн тоглоом хайлт

Эмээ Доржийг бид мөн л сонирхсон нийтлэлийнх нь дагуу юу хүсэж байгааг нь мэдсэн. Одоо түүнд зөв маркетинг хийхийн тулд түүний ашигладаг сувгуудад хүрч ажиллах хэрэгтэй. Мөн Эгч Уянгаа, ээж Солонгоо нарыг дижитал маркетинг дээр таньсан аргачлалын дагуу зорилтод хэрэглэгч рүү зорилтод бүтээгдэхүүний мэдээллийг түгээх болно.

Түүний ашигладаг сувгууд:

Дүгнэлт:

Хэдийгээр хэрэглэгч нэг удаадаа вэбсайт руу хандаад өнгөрч байгаа боловч түүнийг борлуулалт болгон хувиргахын тулд ард нь шат дараатай олон процессууд явагдаж байдаг байна. Үүнд:

Эцэст нь Инбаунд маркетингийн хамгийн чухал ойлголт бол зорилтод хэрэглэгчдээ зөв цагт нь зөв мэдээллийг нь зөв замаар хүргэхэд оршино.

Маркетинг үйлчилгээ

Дижитал маркетинг Вэбсайт хосолсон үйлчилгээ авах

Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд