Дижитал маркетингийн автоматжуулалт гэдэг нь дижитал маркетингийн үйл явцад байнга давтагддаг даалгавруудыг автоматжуулахыг хэлнэ. Үүний тулд программ хангамж, технологийг ашигладаг.
AI Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ
Webhiine.com дижитал маркетингийн компани 2020 онд байгуулагдсан. Одоогоор +100 байгуулагатай маркетингийн цогц үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.
Маркетингийн автоматжуулалтын төрлүүд
Имэйл маркетингийн автоматжуулалт:
Хэрэглэгч бүртгэл үүсгэний араас автоматаар “тавтай морилно уу” гэсэн утгатай имэйл илгээж болно. Эсвэл худалдан авалт хийсний дараа урамшууллын купон код илгээж болно.
Гээд олон янзаар төрөл бүрийн автомат имэйл илгээх боломжтой. Имэйл маркетинг автоматжуулалт хийдэг зарим компаниуд:
Сошиад медиа автоматжуулалт:
Сошиал медиа маркетингийн автоматжуулалт нь өдөр тутмын пост оруулах хуваарийг төлөвлөж, гүйцэтгэл, оролцоог сайжруулахад ашигладаг. Энэхүү автоматжуулалтыг хийж болох үндсэн 2 платформ.
- Фэйсбүүк бизнес менежер
- Buffer, Hootsuit -тэй ижил үйлчилгээ үзүүлэгч 3 дагч АПП-ууд
Зар сурталчилгаа автоматжуулалт:
Давтамжтай тогтмол сурталчилгаа хийдэг компанид тохиромжтой. Мөн таны вэбсайтад зочилсон хүмүүс рүү дахин чиглүүлсэн сурталчилгаа үзүүлэх боломжийг олгодог.
Вэбсайтын автоматжуулалт
Энэ төрлийн автоматжуулалт нь вэбсайтын зочдод зориулан сегмент үүсгэдэг. Ингээд үүссэн сегментийн хэрэглэгч рүү автомат имэйл, чат, сурталчилгаа чиглүүлэх зорилготой.
Чатын автоматжуулалт
Хэрэглэгчийн асуултанд хялбар хариулах шийдэл юм. Заавал хүний оролцоо шаардахгүй автоматаар ажилладаг. Жишээ нь хэрэглэгчийг чатаар бүртгэж болно.
- Нэр
- Утас
- Холбоо барих
гээд шаардлагатай мэдээллийг автомат чатбот хялбархан гүйцэтгэж чадна.
Борлуулалтын автоматжуулалт
Энэ төрлийн автоматжуулалт нь олон дахин давтагддаг даалгаврыг автоматжуулах, борлуулалтын үйл явцыг автоматжуулахад ашигладаг.
Маркетингийн автоматжуулалтын жишээ
Дижитал маркетингийн автоматжуулалт хэтэрхий өргөн том ойлголт тул дараах жишээн дээр зөвхөн маркетинг борлуулалт дээр хийгддэг түгээмэл хэдэн жишээг үзүүллээ.
Сошиал медиа автоматжуулалт: Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэлээ урьдчилан төлөвлөх, нийтлэх, түүнчлэн тэдний гүйцэтгэл, оролцоог хянах боломжтой. Эхний сарын маркетингийн контентуудыг урьдчилан бэлтгээд оруулах ба явцын үр дүнг илүү харах боломж үүснэ.
Зар сурталчилгаа: HubSpot нь Google Ads, Facebook Ads, LinkedIn Ads зэрэг хэд хэдэн зар сурталчилгааны платформуудтай нэгтгэгддэг тул бизнесүүд Hubspot-ын өгөгдлийг ашиглан захиалгат үзэгчдийг бий болгож, тэднийг зорилтод сурталчилгаанд чиглүүлэх боломжтой.
AI Сошиал медиа маркетинг цогц үйлчилгээ
Webhiine.com дижитал маркетингийн компани 2020 онд байгуулагдсан. Одоогоор +100 байгуулагатай маркетингийн цогц үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.
Chatbot: Чатбот функцийг вэбсайт дээрээ хэрэгжүүлэх боломжтой бөгөөд зочдод асуултынхаа хариуг хурдан бөгөөд хялбараар өгөх боломжийг олгодог.
Ухаалаг Контент : CRM дээрх харилцагчийн зан байдал, компанийн вэб сайттай харьцаж байгаа байдал дээр тулгуурлан зорилтот контентыг автоматаар илгээхээр тохируулж болно. Жишээлбэл, бизнесүүд тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож буй харилцагч руу автомат и-мэйл кампанит ажлыг зохион байгуулж болно.
Онооны автоматжуулалт: Компанийн вэбсайттай харьцсан байдал эсвэл чат, имэйл үүсгэсэн харилцаан дээр үндэслэн оноо өгөх тохируулга хийж болно. Өндөр оноотой байх тусам танай байгууллагатай эерэг харилцаа үүсэх эсвэл борлуулалт хийх магадлал их байдаг.
Борлуулалтын ажлын явц автоматжуулалт: Шинээр хэрэглэгч үүсэхэд автоматаар тухайн хэрэгчтэй харилцах хүнийг томилж болно. Цаашлаад автоматаар уулзалт товлох, онлайнаар харилцах бүх цагийн хуваарь төлөвлөлтийг гаргаж болно. Мөн үнийн санал илгээх, санал асуулга авах гээд бүгд автомажуулж болдог.