← Бүх нийтлэл

Гүүглээс хайлт хийх 14 шалгарсан арга

Гүүглээс хайлт хийх хамгийн шалгарсан 14 аргыг энэхүү нийтлэлд тусгав. Гүүглэ хайлтын систем ашиглан Гүүглэ дээр оновчтой зөв хайлт хийж сураарай.

Гүүглээс хайлт хийх 14 шалгарсан арга — Webhiine блог

Түлхүүр үгээр хэрхэн оновчтой хайлт хийх вэ?

Гүүглэ бол дэлхий дээр ноёрхогч хайлтын систем гэдэгтэй маргахгүй биз. Гүүглэ бидэнд мэдлэгээ тэлэх өргөн боломжийг олгож байдаг. Гэхдээ зөв хайлт хийх нь хүссэн үр дүнгээ олох мэдлэгээ улам сайжруулах үүд хаалгыг нээж өгөх болно.

Ингээд Гүүглээс хайлт хийх өөрийн мэддэг дараах шалгарсан аргуудаас хуваалцъя.

1. Үг Хасах арга

Хасах тэмдэг ашиглан Гүүглэ дээрх хүсээгүй үр дүн харахгүй байх боломжтой. Жишээ нь Гүүглэ дээр гарч ирэх сурталчилгааг үзэхгүй байхыг хүсвэл -advertising гэж хайж буй үгийн ард бичнэ.

2. Үг дутуу бичиж хайх

Энэ арга нь Гүүглэ дээрх хэрэглэгч нар ямар түлхүүр үгээр хайдаг вэ? гэдгийг харуулдаг. Таны хайж буй мэдээллийг өөр бусад хүмүүс хэрхэн хайдаг вэ гэж бодож байвал энэ аргыг туршаад үзээрэй.

Жишээ нь: Мод яаж тарих вэ? гэж хайя гэж бодъё. Тэгвэл та Гүүглэ дээр “Мод яаж” дутуу бичээд үзээрэй. Бусад хүмүүс энэ тухай Гүүглэ дээр хэрхэн хайдаг вэ гэдгийг эндээс анзаарах боломжтой.

Гүүглэ Хайлтын систем Оновчлол

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

3. Хоёр утгыг зэрэг хайх

Магадгүй та зүйлсийг харьцуулсан байдал эсвэл хоёр мэдээллийг зэрэг хайх шаарлага гарвал ингэж бичээд үзээрэй.

4. Вэбсайт дах бүх мэдээллийг хайх

Та тухайн вэбсайттай холбоотой бүх мэдээллийг Гүүглэ дээрээс харахыг хүсвэл ингэж байгаарай. Өмнөө Site: тэмдэглэгээ хийснээр зөвхөн тухайн хайж буй сайтын Гүүглэд бүртгэлтэй хуудсуудыг үзэх боломжтой.

5. Зөвхөн гарчигаар хайх

Зөвхөн гарчигаар хайхыг хүсэж буй бол:

6. Ойролцоо утгатай мэдээлэл хайх

Таны олсон мэдээлэлтэй ижил төстэй мэдээлэл байна уу гэж хайхаар бол:

Гүүглэ Хайлтын систем Оновчлол

Таны бизнесийн амжилтыг бид хамт босголцъё!

7. Англи Хэлний толь бичиг болгон ашиглах

Аливаа Англи хэлний үгийн тайлбарыг та заавал толь бичгээс хайх шаардлагагүй. Гүүглэ дээр ингээд бич маш дэлгэрэнгүй тайлбартайгаа гараад ирнэ.

8. Дуу болон Киноны нэр хайх

Заримдаа бид хайж буй зүйлийнхээ бүтэн нэрийг санахгүйгээс хайлтаас яаж олох вэ гэж боддог. Энэ үед тохирох ганган арга бол энэ:

9. Байршил хайх

Гүүглэ мэп бий л дээ. Гэхдээ хааяа гар утсан дээрээс олдохгүй байх үед Location гэж бичээд хайдаг.

10. Файл хайх

Онлайн орчинд pdf, power point, word файлууд их орсон байдаг. Зөвхөн эдгээр файлуудаас хайя гэвэл:

11. Zipcode or Postcode хайх

Гадаад улсын хаяг руу илгээмж явуулах шаардлагатай үед тухайн хаяг дээр Посткод хэрэг болдог. Энэ үед шууд тухайн орны хаягыг Гүүглэ дээр бичээд үзээрэй. Пост код шууд харагдах болно.

12. Тооны машин болон аливаа хэмжээсийн хувиргалт

Тооны машин ойр хавид чинь алга уу? Тийм бол Гүүглэ дээр зүгээр л 4512 * 1.05 гээд хүссэн тоогоо шууд бодох боломжтой. Мөн аливаа зүйлсийн хувиргалтыг танд тооцож өгч чадна. Жишээ нь:

13. Цаг агаарын мэдээ

Та ямар улсын хэдний өдрийн цаг агаарыг мэдэхийг хүсч байгаагаа бичихэд л болно. Танд цаг агаарын мэдээг шууд үзүүлэх болно.

14. Онгоцны нислэгийн цаг харах

Хэрвээ танд худалдаж авсан онгоцны тийзний тань дугаар байгаа бол онгоц болон онгоцны дугаарыг нь хараарай. Үүгээр та тухайн нислэгийн цагийн хуваарийг шууд харах боломжтой.

Манай нийтлэл таалагдсан бол шэйр хийж найзууддаа хуваалцаарай. Үүнээс гадна Гүүглэ дээр өөрийн вэбсайтыг байршуулан мэдээллээ түгээх хүсэлтэй хүн бүрт бидний Гүүглэ сургалт болон Гүүглэ хайлтын системийн оновчлол үйлчилгээ нээлттэй байгаа шүү.

Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд