Үнийн хуудас · 2026 оны 9 сард шинэчилсэн

AI ЧАТБОТ ҮНЭ
440,000₮/САРААС

3 багц · Сар бүрийн төлбөр · Setup fee байхгүй

Webhiine-ийн AI чатбот танай Facebook Messenger дээр 24/7 ажиллаж, танай өөрийн мэдээллээс хариулт өгч, үйлчлүүлэгчийг санаж, цаг товлож, чухал хүсэлтийг багт тань имэйлээр дамжуулна. Доор гурван багцын бодит үнийг нээлттэй тавилаа.

440,000
Хамгийн бага багц / сар
0
Суурилуулах төлбөр
24/7
Тасралтгүй хариулна
AI чатбот үнэ

3 багц, нээлттэй үнэ

Үнэ нь сард хэдэн харилцагчтай ярихаас, мэдлэгийн сангийн хэмжээ, ямар автоматжуулалт холбохоос хамаарна. Доорх үнэ бол одоогийн клиентүүдийн бодитоор төлж буй үнэ.

Юуг тоолдог вэ?

1 харилцагч = 1 хүн. Тэр хүн хэдэн ч мессеж бичсэн хамаагүй — бүгд нэг л яриа.

Бид мессежээр биш, харилцагчаар (яриагаар) тооцдог. Нэг үйлчлүүлэгч сарын турш 5 ч бичсэн, 50 ч бичсэн — багцын тоололд 1 гэж орно. Тиймээс Messenger-ийн мессежийн тоо олон харагдаж байгаа нь танд том багц хэрэгтэй гэсэн үг биш. Бодит харилцагчийн тоо ихэвчлэн мессежийн тооноос хамаагүй бага гардаг тул та айснаасаа бага багцаар эхлэх магадлал өндөр.

Өөрийнхөө тоог мэдэхгүй байна уу? Messenger-ийн статистикаас хамт тоолж өгье — үйлчилгээний хуудсаар хандаарай.

01 / Эхлэл
Эхлэл
440,000
сар бүр · setup fee 0₮
  • 500 харилцагчийн яриа / сар
  • Facebook Messenger суваг
  • Захиалгат мэдлэгийн сан (FAQ + вэбсайт)
  • Танай брэндэд тохирсон ярианы заавар
  • Ярианы түүх хадгалагдаж, үйлчлүүлэгчийг санана
  • Мэдлэгийн сан сард 1 удаа шинэчлэгдэнэ
  • Имэйлээр ажлын цагт дэмжлэг
Энэ багцаар эхлэх
03 / Бизнес
Бизнес
1,100,000
сар бүр · setup fee 0₮
  • 2,000 харилцагчийн яриа / сар
  • Өсөлт багцын бүх боломж
  • Бүтээгдэхүүний каталог — зураг, үнийг чатанд илгээнэ
  • Хүсэлтийн ангилал бүрт өөр багийн имэйл
  • Ярианы лог тутмын хяналт + ботын заавар тохируулга
  • Олон хэл (Монгол, Англи, Орос, Хятад)
  • Мэдлэгийн сан долоо хоног бүр шинэчлэгдэнэ
  • Тусгай хариуцсан менежер
Энэ багцаар эхлэх

* Бүх багцад суурилуулах төлбөр (setup fee) байхгүй. Гурван багц бол боломжийн багцлалт. Танай харилцагчийн тоо эдгээрээс их бол доорх бүтэн шатлалаас өөрийн тоогоо шууд олоорой.

Харилцагчийн тооны бүтэн шатлал — 6,000 хүртэл нээлттэй

500 харилцагч 440,000₮. Дараагийн 500 тутамд +220,000₮ шугаман нэмэгдэнэ. Нуугдмал коэффициент байхгүй — доорх бүх тоо энэ л томъёоноос гарсан.

Харилцагч / сар Үнэ / сар
500 Эхлэл440,000₮
1,000 Өсөлт660,000₮
1,500880,000₮
2,000 Бизнес1,100,000₮
2,5001,320,000₮
3,0001,540,000₮
3,5001,760,000₮
4,0001,980,000₮
4,5002,200,000₮
5,0002,420,000₮
5,5002,640,000₮
6,0002,860,000₮
6,000-аас дээшЯрилцъя — үнийн санал

Эзлэхүүн өсөхөд боломж нь хаана очих вэ? Харилцагчийн тоо өсөх тусам багцын боломж дагаж өргөжнө: 500 — Эхлэл багцын боломж, 1,000–1,500 — Өсөлт багцын боломж, 2,000-оос дээш бүх шат — Бизнес багцын бүх боломж (бүтээгдэхүүний каталог, 4 хэл, 7 хоног тутмын шинэчлэл, хариуцсан менежер). Жишээ нь сард 4,000 харилцагчтай бол та Бизнес багцын бүх боломж дээр 1,980,000₮/сар төлнө — нэмэлт setup fee, нэмэлт API төлбөр байхгүй.

Багцын харьцуулалт

Ямар багцад юу багтдаг вэ?

Гурван багцын ялгааг нэг хүснэгтэд буулгав.

Боломж Эхлэл440,000₮ Өсөлт660,000₮ Бизнес1,100,000₮
Харилцагчийн яриа / сар5001,0002,000
Facebook Messenger
Захиалгат мэдлэгийн сан
Ярианы санах ой (үйлчлүүлэгчийг санана)
Цаг товлох (Google Calendar)
Имэйл мэдэгдэл багт
Хүн рүү шилжүүлэх (handoff)
Бүтээгдэхүүний зураг, үнэ чатанд
ХэлМонголМонгол + Англи4 хэл
Мэдлэгийн сангийн шинэчлэлСард 1Сард 27 хоног бүр
ТайланСарын тайланСарын тайлан + зөвлөгөө
Суурилуулах төлбөр0₮0₮0₮

← Баруун тийш гүйлгэнэ үү →

Аль багц тохирохыг мэдэхгүй байна уу? Танай Messenger-т сүүлийн 30 хоногт хэдэн өөр хүн бичсэнийг (мессежийн тоог биш) хараад бид зөвлөнө. 2,000-аас дээш харилцагчтай бол бүтэн шатлалаас өөрийн тоогоо олж болно — AI чатбот үйлчилгээний хуудас.

Үнэд юу багтдаг вэ

Багц бүрт байх суурь чадварууд

Энэ бол бэлэн загварын бот биш. Танай бизнест зориулж мэдлэгийн сан, ярианы заавар нь тус тусад нь бүтээгддэг.

01

Танай мэдээллээс хариулна

FAQ, үнийн мэдээлэл, вэбсайтын агуулгыг мэдлэгийн санд байршуулна. Бот бүх бүтээгдэхүүний асуултад санаанаасаа биш, зөвхөн танай баримтаас хариулна.

02

Танай брэндийн хэлээр ярина

Ярианы заавар (system prompt) нь танай бизнесийн загварт тохируулж бичигдэнэ — үнийн санал өгдөг бизнес, онлайн дэлгүүр, эмнэлэг тус бүрт өөр. Хуурай жагсаалт биш, хүнтэй ярьж буй мэт дулаан өнгө.

Захиалгат заавар Монгол хэл Брэндийн өнгө
03

Үйлчлүүлэгчийг санана

Ярианы түүх хадгалагдана. Дахин бичихэд бот өмнөх яриаг санаж, эхнээс нь асуулгүй үргэлжлүүлнэ.

04

Цаг товлох

Үзлэг, хэмжилт, уулзалтын цагийг чатан дээр тохирч, Google Calendar-т автоматаар бүртгэнэ. Өсөлт багцаас эхэлнэ.

05

Багт имэйлээр дамжуулна

Хаяг солих, захиалга цуцлах, бүтээгдэхүүн солих, сэтгэл дундуур байх — эдгээр тохиолдолд хүсэлтийг ажилтан руу имэйлээр шууд илгээнэ.

06

24/7 ажиллана

Шөнө дунд, амралтын өдөр, баярын өдөр — мессеж ирэх тоолонд хэдхэн секундэд хариулна. Inbox-д хариу хүлээж буй хүн үлдэхгүй.

Үнийн хүчин зүйл

AI чатбот үнэ юунаас хамаардаг вэ?

Чатботын үнэ зөвхөн "ажилладаг эсэх"-ээс биш, хэр ухаалаг, хэр өргөн ажилладгаас тодорхойлогддог. Дөрвөн үндсэн хүчин зүйл бий.

01

Харилцагчийн тоо

Хамгийн том нөлөөтэй хүчин зүйл. Сард 500 яриатай бот, 2,000 яриатай ботоос хамаагүй бага AI зардалтай. Танай Facebook хуудсанд сар бүр хэдэн өөр хүн бичдэгийг тоолвол эхлэх багц тодорхой болно — мессежийн тоог биш, харилцагчийн тоог хараарай.

02

Мэдлэгийн сангийн хэмжээ

20 асуулт-хариулттай FAQ, 200 бүтээгдэхүүний каталог хоёр өөр ажил. Материал их байх тусам бэлтгэх, цэгцлэх, тогтмол шинэчлэх ажил нэмэгдэнэ.

03

Автоматжуулалтын гүн

Зөвхөн хариулдаг бот хамгийн хямд. Цаг товлодог, багт имэйл илгээдэг, хүн рүү шилжүүлдэг бот бүр нэмэлт холболт, тохиргоо шаардана.

04

AI-н төвшин

Товч сонголтоор хариулдаг rule-based бот хямд боловч хязгаарлагдмал. Орчин үеийн хэлний загвар (LLM) дээр суурилсан бот гэнэтийн асуултыг ойлгож, чөлөөтэй ярина — Webhiine зөвхөн энэ хувилбарыг санал болгодог.

Зах зээлийн нөхцөл

Монголын зах зээлийн дундаж үнэ

Манай үнийг юутай харьцуулж байгаагаа мэдэх нь чухал.

2026 онд Монголд AI чатбот үйлчилгээ үзүүлдэг агентлагуудын үнийг харахад: жижиг бизнес сард 300,000–600,000₮, дунд хэмжээний компани 700,000–1,200,000₮, томоохон корпораци 1,500,000₮+ төлж байна. Дэлхийн зах зээлтэй харьцуулахад Монголын үнэ дунджаар 30–50%-иар хямд.

Гэхдээ хэт хямд бот (сард 100,000₮-аас доош) нь ихэвчлэн rule-based, хэдхэн асуултад хариулдаг шийдэл байдаг. Танай харилцагч энгийн асуултад буруу хариулт авч сэтгэл дундуур үлдэх эрсдэлтэй — үнийг ганц шалгуур болгож болохгүй.

Нуугдмал зардал — гэрээ хийхээс өмнө шалгаарай

  • Багцаас хэтэрсэн харилцагч: Багц 500 харилцагчтай ч сард 700 ирвэл нэмэлт төлбөр гарна. Манай хувьд бүх шатлалыг 6,000 харилцагч хүртэл нээлттэй нийтэлсэн тул нэхэмжлэл гэнэтийн зүйл болохгүй.
  • AI API төлбөр: Зарим агентлаг хэлний загварын зардлыг тусад нь нэхдэг. Манай багцын үнэд энэ аль хэдийн багтсан.
  • Контент шинэчлэх төлбөр: Бүтээгдэхүүний мэдээлэл өөрчлөгдөх тутамд нэмэлт ажил болгон тооцдог газар бий. Багц бүрт шинэчлэлтийн давтамж дээр бичсэн.
  • Олон хэл: Англи хэл нэмэхэд тусад нь төлбөр авдаг нь түгээмэл. Өсөлт багцаас Монгол + Англи багтана.
  • Тайлан, аналитик: Ярианы тайланг premium нэмэлт болгон зардаг. Өсөлт багцаас сарын тайлан үнэд багтана.
Өгөөж

Сарын төлбөр хэзээ өөрийгөө нөхөх вэ?

AI чатбот бол зөвхөн зардал биш. Гурван талаас нь харж болно.

Багтаа тусална

Давтагдах ачааллыг бот үүрнэ

«Үнэ хэд вэ?», «Хэдэн цагт нээдэг вэ?», «Захиалга маань хаана явж байна?» — өдөр бүр давтагддаг эдгээр асуултыг бот хариулна. Танай ажилтнууд ажлаа хэвээр үргэлжлүүлж, зөвхөн хүн шийдэх ёстой ярианд — том захиалга, гомдол, тусгай хүсэлтэд цагаа өгнө.

Секундэд

Лид хүлээхээ болино

Хүн мессежид хариулах дундаж хугацаа цагаар хэмжигддэг. Энэ хооронд сонирхсон хүн өрсөлдөгч рүү шилждэг. Бот хэдхэн секундэд хариулж, холбоо барих мэдээллийг авна.

24/7

Шөнийн борлуулалт

Монголын Messenger-ийн урсгалын багагүй хэсэг ажлын цагаас гадуур ирдэг. Тэр бүх мессеж одоо хариулагдана.

AI танай багийг орлохгүй — ажлыг нь хөнгөвчилнө. Зах зээл «AI-г өөрөө сур» гэж хашхирч байхад Webhiine-ийн байр суурь энгийн: танай баг ажлаа хийж байх зуур бид AI-н үр дүнг хүргэнэ. Бот давтагдах ярианы ачааллыг өдөр шөнөгүй үүрч, ажилтнууд чинь борлуулалт хаах, харилцагчтайгаа гүнзгий ажиллахад цагаа зарцуулна.

Түгээмэл асуулт

AI чатбот үнийн талаарх асуултууд

Үнийн санал авахаас өмнө хамгийн их асуудаг зүйлс

AI чатбот хамгийн багадаа хэдэн төгрөг вэ?
Webhiine дээр 440,000₮/сар-аас эхэлнэ. Энэ нь Эхлэл багц — сард 500 харилцагчийн яриа, Facebook Messenger суваг, танай өөрийн мэдээлэл дээр суурилсан мэдлэгийн сан багтана. Суурилуулах төлбөр (setup fee) нэмж авдаггүй.
Суурилуулах төлбөр (setup fee) төлөх үү?
Үгүй. Webhiine сар бүрийн төлбөртэй загвараар ажилладаг тул эхний том хөрөнгө оруулалт шаардахгүй. Сарын төлбөрт бүтээн байгуулалт, мэдлэгийн сан, тогтмол засвар үйлчилгээ бүгд багтана.
«Харилцагч» гэж юуг тоолдог вэ — мессеж үү, хүн үү?
1 харилцагч = 1 хүн. Тэр хүн танд хэдэн ч мессеж бичсэн хамаагүй, багцын тоололд нэг л удаа орно. Бид мессежээр биш, харилцагчаар (яриагаар) тооцдог. Тиймээс Messenger-т маш олон мессеж ирдэг хуудасны бодит харилцагчийн тоо ихэвчлэн түүнээс хамаагүй бага байдаг.
Багцын харилцагчийн тоо хэтэрвэл яах вэ?
Үнэ шугаман өснө: 500 харилцагч 440,000₮, дараагийн 500 тутамд +220,000₮. Бид бүтэн шатлалыг 6,000 харилцагч хүртэл нээлттэй нийтэлсэн тул та өөрийн тоогоо хүснэгтээс шууд олно — сарын нэхэмжлэл гэнэтийн зүйл болохгүй.
Сард 6,000-аас олон харилцагчтай бол?
6,000-аас дээш эзлэхүүнд стандарт шатлал хэрэглэхгүй — ачаалал, мэдлэгийн сангийн хэмжээ, холбох системүүдийг хараад тусад нь үнийн санал гаргана. Бидэнтэй холбогдоно уу.
Аль багц надад тохирох вэ?
Messenger-т сард хэдэн өөр хүн бичдэгээ хараарай (мессежийн тоог биш). 500 хүртэл харилцагчтай бол Эхлэл. Цаг товлодог, лидээ багтаа дамжуулдаг бизнес бол Өсөлт. Бүтээгдэхүүний каталог том, олон хэлтэй, сард 2,000-аас дээш харилцагчтай бол Бизнес. Түүнээс дээш эзлэхүүнд Бизнес багцын бүх боломж хэвээр байж, зөвхөн харилцагчийн тооны үнэ шатлалаар нэмэгдэнэ.
Хэдэн хоногт ажиллаж эхлэх вэ?
Ажлын гол хэсэг нь мэдлэгийн сан бэлтгэх — танай FAQ, үнэ, бүтээгдэхүүний мэдээллийг цэгцлэх. Танаас материал бүрэн ирсэн тохиолдолд бот ажиллаж эхлэх хугацаа ихэнхдээ 1–2 долоо хоног байдаг. Мэдээлэл дутуу бол хугацаа уртасна.
Бот буруу хариулт өгвөл яах вэ?
Бот зөвхөн мэдлэгийн санд байгаа баримтаас хариулахаар зааварчлагдсан — мэдэхгүй зүйлээ зохиохгүй. Мэдэхгүй асуулт гарвал хүн рүү шилжүүлнэ (Өсөлт багцаас). Бид ярианы логийг хянаж, дутуу сэдвийг мэдлэгийн санд нэмэхэд бот тэр асуултыг дараа нь мэддэг болно.
Instagram, вэбсайтын чат дээр ажиллуулж болох уу?
Одоогийн гурван багц нь Facebook Messenger дээр тохируулагдсан. Бусад суваг нэмэх боломжийг тухай бүрт нь тусад нь ярилцана — AI чатбот үйлчилгээний хуудсаар хандана уу.
Ярианы дата хаана хадгалагдана?
Бүх яриа шифрлэгдсэн үүлэн мэдээллийн санд, танай бизнест зориулсан тусдаа хүснэгтэд хадгалагдана. Өөр клиентийн датаг холихгүй. Танай мэдээллийг зөвхөн танай ботын хариултад ашиглана.
Дараагийн алхам

Танай бизнест аль багц тохирохыг хамт тодорхойлъё

Messenger-т сард хэдэн харилцагч бичдэг, бүтээгдэхүүн хэд байгааг хараад аль багц хэрэгтэйг шууд хэлнэ. Шахалт байхгүй.