Чатбот хөгжүүлэх үйлчилгээ

Чатбот хөгжүүлэлт гэхээр хүмүүс автомат хариулагч төдийхнөөр төсөөлдөг. Техник технологи хөгжсөн өнөө үед аппликейшний түвшинд ажиллах чатбот хийх үйлчилгээг санал болгож байна.

Жишээ: Хэрэглэгчийн бичсэн текстийг түлхүүр үгээр танин мэдээлэл илгээх, хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх, асуултаар дамжуулан асуудлыг тодорхойлж бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох, ангилсан мэдээллүүдээс сонголт хийлгэн мэдээлэл илгээх, худалдан авах үйлдэлд дуудах, цаг товлох гэх мэт олон давуу талтай болсон.

Тэгвэл чатбот бизнесийн ямар гол асуудлуудыг шийддэг талаар жишээ харцгаая.

Маркетерууд чатботуудыг дараах зорилгоор ашигладаг.

  • борлуулалтыг нэмэгдүүлэх;
  • давтан борлуулалтыг нэмэгдүүлэх;
  • зар сурталчилгааны гүйцэтгэлийг сайжруулах;
  • нийгмийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэт.

Жишээ нь, и-мэйл хаягаа үлдээсний дараа тэдэнд сурталчилгааны код илгээж, борлуулалтыг нэмэгдүүлэх ажлыг хялбарчилна. Таны контент, нийтлэл бүрийн доор шинэ сэтгэгдэл бүрт хариу автоматаар хариу өгснөөр органик хандалтыг нэмэгдүүлдэг.

Зар сурталчилгаанд зориулсан чатбот нь шинэ хэрэглэгчдийг зар сурталчилгаан дээр дарсны дараа борлуулалтын сувгаар дамжуулан хэрэглэгчийн дата мэдээллийг бүртгэн авдаг. Ингэснээр та хэрэглэгчтэй эргэн холбогдож тэдэнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгосноор хэрэглэгч болох магадлалыг ихэсгэх юм.

Борлуулалтыг нэмэгдүүлэхэд

  • сэжим үүсгэх;
  • уулзалт захиалах;
  • bot дотор борлуулалт хийх.

Жишээлбэл, судалгааны чатбот нь харилцагчтай холбоо барьж, жижиг хэсгүүдэд шүүж авахад тусалдаг. Үйлчлүүлэгчиддээ илгээж болох ботын холбоос нь тэднийг чат дотроосоо л шууд тантай уулзалт захиалах боломжийг олгоно.

Мөн та үйлчлүүлэгчдийн асуусан бүтээгдэхүүний дагуу онлайн худалдан авалт хийх боломжтой онлайн шоп үүсгэх, өөрийн вебсайт руу чиглүүлэх үйлдлийг ч ботоор дамжуулан автомат болгох боломжтой.

Хэрэглэгчийг халамжлах

  • байнга асуудаг асуултуудад хариулах;
  • шинэ сэтгэгдлийг хянах;
  • хэрэглэгчийн санал хүсэлтийг цуглуулах;
  • хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах.

Жишээлбэл, хэрэглэгч сошиалаас таны бүтээгдэхүүн үйлчилгээний тухай мэдээд хамгийн түрүүнд чатаар холбогддог. Хэрэглэгч асуулт үлдээснээс хойш 1 минут хүлээгээд хариу ирэхгүй бол өөр газраас худалдан авалт хийх шийдвэрээ гаргадаг.

Та чатботод хэрэглэгчийн түгээмэл асуудаг асуултад хариулж, сонирхож буй бүтээгдэхүүний талаарх мэдээллийг түргэн шуурхай өгч сэжимд бүртгэн авч утсаар цаг алдалгүй холбогдсоноор танай байгууллагын борлуулалт нэмэгдэх нь гарцаагүй юм.

Өөр нэгэн гайхалтай мэдээ дуулгахад чатбот нь таны байгууллагын харилцагчийн үйлчилгээний ажилтнуудын ажлыг хөнгөвчилнө. Ингэснээр тэд үйлчилгээгээ улам сайжруулах тал дээр ажиллаж, ажлын бүтээмж нь дээшлэх болно.

Нэмэлт Маркетинг үйлчилгээнүүд:

Chatbot demo Чатбот хийх үйлчилгээ (2024)

ЧАТ БОТ ХИЙХ үйлчилгээ “Хамгийн үнэ цэнэтэй бөгөөд тогтмол хэрэглэгчийн урсгалыг бүтээх” нь бидний гол зорилго Чатбот гэж юу вэ? Chatbot Demo Чатбот гэхээр хүмүүс автомат хариулагч төдийхнөөр төсөөлдөг. Техник…

Шэйр хийх: