Нийтлэл бичиж буй үндсэн зорилго минь юу вэ?:

  • Хамгийн үнэ цэнэтэй мэдээлийг уншигчид өгөх
  • Нийтлэлээр дамжуулан хэрэглэгчдэд итгэл үүсгэх
  • Үүссэн итгэлийг борлуулалт, сэжим болгон хувиргах

Нийтлэлийн ард ямар ажилбар хийгдэж байдаг вэ?

Тухайн нийтлэлд хайлтын системийн оновчлол хийдэг. Ингэснээр сар бүр тодорхой тооны хүмүүс тогтмол уншдаг ба нийтлэлийн агуулгын чанараас хамаарч Google Хайлтын систем дээр эрэмблэгддэг. Чанартай агуулга мэдээлэл сайтай байх тусам эрэмб ахидаг ба чанар муутай нийтлэлүүд эсрэгээрээ эрэмбэ унаж байдаг.

Нийтлэл агуулга ямар байх тухай

  • Нийтлэлийн агуулга үндсэн гарчигтай тохирч байх
  • Хэрэв дэд гарчиг өгөгдсөн бол тухайн дэд гарчигуудтай холбож өгөх
  • 600-1300 үгэнд багтах

SEO Нийтлэл бичих чухал арга техникүүд

Дор дурдах нийтлэл бичих арга барил нь хамгийн чухал үзүүлэлтүүд болно. Эдгээр арга нь Google хайлтын систем дээр гарахад хамгийн том нөлөөтэй. Мөн нийтлэл уншигч хүнд хамгийн амар байдлаар ойлгогдох маш том судалгаанууд дээр үндэслэсэн.

  • Оршилын эхлэл хэсэгт заавал гарчигт буй түлхүүр үгийг дахин давтан оруулж өгөх – Google SEO холбоотой тохиргоо ба ингэснээр google таны оновчлох гэж буй түлхүүр үгийг илүү сайн ойлгодог.
  • 2 дах догол мөрнөөс үндсэн гарчигний хариултыг шууд бичих – Жишээлбэл би “What is external link” гэж Google дээрээс хайвал үүнийг тайлбарласан өгүүлбэр шууд гарч ирж байгааг зургаас харж болно.
  • Өгүүлбэрийг хэт урт байхаас сэргийлэх – Хэтэрхий урт өгүүлбэр нь уншигчийг залхаадаг. Харин богино өгүүлбэр уншихад илүү ойлгомжтой болгодог. Хүн аливаа зүйлийг ойлгох тусам цааш үргэлжлүүлэн уншдаг.
  • Өгүүлбэр хооронд холбоос үг ашиглах – Англи хэлэнд ашиглагддсан than, beacause, this is why, and, after that гэх мэт өгүүлбэрийн холбоос үгсийг ашиглах нь аливаа зүйлийн тайлбар болж илүү ойлгомжтой уншигддаг.
  • Active mode is the best choice – Англи хэлний “Passive” хэлбэрийг маш бага ашиглахыг зөвлөж байна. Өгүүлбэрийн бүтэц active хэлбэрээр бичигдэх нь уншиж буй хүнд хамгийн ойлгомжтой байдаг. Бидний нийтлэлийг уншиж буй хүмүүс A1-B түвшний англи хэлний мэдлэгтэй хүн байх нь цөөнгүй.
  • Bullet Point 3-5-г байршуулж өгөх – Үүний тусламжтай хамгийн чухал санааг товчоор илтгэдэг. Уншигчдын 90% нь bullet point -г хэзээ ч алгасаж уншдаггүй. Bullet point бол уншигчийн хамгийн их анхаарлаа хандуулж цаг зарцуулдаг хэсэг мөн.